메뉴 건너뛰기


ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнөөдөр уулзав.

battulga_pre_moon_pres.jpg

Уулзалтад Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёулаа Төрийн тэргүүн болоод удаагүй байгаа учир харилцан бие биедээ баяр хүргэсэн юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь бизнесийн салбараас төрсөн улстөрч, УИХ-ын гишүүн, хоёр удаа сайдаар ажиллаж байсан туршлагатай хүний хувьд ажлаа амжилттай хийнэ гэж итгэж байна. Ялангуяа авлигатай тэмцэх, улс орноо хөгжүүлэх хүсэлтэй хүний хувьд энэ талаараа бид хоёр адилхан гэж бодож байна.

Монгол Улс, БНСУ-ын хооронд хэл, түүх, газар зүйн хувьд ижил төстэй зүйлс байдаг учраас ах дүүс гэж боддог. Монголоос олон хүн БНСУ-д ажиллаж,амьдарч Солонгосын эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа.

Бидний уулзалт хоёр орны харилцааг улам хөгжүүлэх сайхан уулзалт  болоосой гэж хүсч байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ыг асар богино хугацаанд үсрэнгүй хөгжилд хүргэсэн удирдагчдын түүхийг сонирхон судалсан талаараа дурдаж, тус улсын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж байгаа хэдий ч цаашид нягт хамтран ажиллаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг илүү амжилттай хөгжүүлж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн талаар баримтлах бодлогодоо уян хатан хандахыг хүсээд улс орон маань хөгжиж монголчууд тус улсад ажиллах гэж биш жуулчилж очдог болох цаг ойрхон байгаа гэж боддогоо хэллээ. Мөн Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих боломжийг илүү нээлттэй болгож, визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулахыг хүсэв.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулах болон тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын талаар баримтлах бодлогодоо анхаарна хэмээн амлав. Мөн Зүүн Хойд Ази түүний дотор Солонгосын хойгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж Монголын талын Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилга болон Түмэн голын төсөл зэрэг төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр ярилцав.

Хоёр орны Ерөнхийлөгч бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэгтэй байгаагаа илэрхийлээд бие биеэ тун удахгүй харилцан айлчлал хийхийг урилаа.

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав [1] file МИX 2017.09.08 49431
75 БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна file МИX 2017.09.08 41301
74 Доналд Трамп Япон, БНСУ-д зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ [3] file МИX 2017.09.08 52083
73 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
72 КЁНСАННАМДУ МУЖТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА МИX 2017.11.01 14902
71 Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилно МИX 2017.11.01 2977
70 СӨҮЛ БАЛЛИСТИК ПУУЖИНД ЯМАР Ч ЖИНТЭЙ ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО МИX 2017.11.08 5813
69 сэрэмжлүүлэг "Тэгбэ ажил". file МИX 2017.11.13 5803
68 АНУ-ӨМНӨД СОЛОНГОС ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХЭЭ БОЛИХООС НААШ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ [1] МИX 2017.11.20 11420
67 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал нь 2-дах хүлээлгийн танхим бүхий терминалын байгууламжын нээлтээ 2018оны 1сарын 18нд албан ёсоор нээлтээ хийхэд бэлэн болоод байна. file МИX 2017.11.20 3425
66 Трамп, Ким Чен Ун хэн нь “Оны хүн”-ээр тодрох вэ МИX 2017.12.07 10905
65 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН ГЭГЭЭН МАРИЯ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО file МИX 2017.12.07 3048
64 90 МИНУТЫН ДОТОР 4 НЯРАЙ ЭНДЖЭЭ МИX 2017.12.19 2273
63 "ЛОТТЕ" ГРУППЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 94 НАСТАЙ ӨВГӨНД 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ МИX 2017.12.22 2675
62 Ерөнхийлөгч Мүн Че Ин анх удаа "Өршөөлийн хууль" баталжээ file МИX 2018.01.02 2735
61 Гадаад паспортыг өнөөдрөөс эхлэн сунгахгүй МИX 2018.01.02 1927
60 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал 2дах Терминалыг 1сарын 18нд шинээр нээх гэж байгаатай холбогдуулан гадаад иргэдийн 13дахь сарын цалин болон нийгмийн даатгалын олговор авах банкнуудын байрлалыг орууллаа file МИX 2018.01.07 2382
59 хууль бусаар ажилладаг иргэдийн тоог бууруулах арга хэмжээг эрчимжүүлнэ МИX 2018.01.08 10239
58 ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙГ ХАКЕРЧИД "ОНИЛЖЭЭ" МИX 2018.01.09 2513
57 ПАК ГЫН ХЭГИЙН ДОТНЫ НАЙЗ ЧОЙ СУН СИЛЬД 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ МИX 2018.02.14 2272