메뉴 건너뛰기


Өмнөд Солонгос улсын Засгийн газраас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд 2018 онд авах арга хэмжээний талаар өнөөдөр танилцуулжээ.

     Энэ жил хууль бус гадаадын иргэдийн тоог бууруулах арга хэмжээг өнгөрсөн оны адил үргэлжлүүлэх бөгөөд харин эрчимтэй шалгалт хийж байсан хугацаа 20 долоо хоног байсаныг нэмж, 22 долоо хоног болгосон байна.

     Мөн эрчимт шалгалтад цагаачлалын албаны 340 ажилтанг 400 болгон нэмэгдүүлжээ.

     Жижиг, дунд үйлдвэр хэрвээ хууль бус иргэдэд ажил олгож байгаад баригдсан бол тухайн компанид улсаас олгогдох бүх төрлийн дэмжлэгийг цуцлаж, мөнгөн торгууль ноогдуулах юм байна.

     Өмнөд Солонгос улсад гэрээгээр ажиллах гадаадын ажилчид хамгийн ихдээ 9 жил 8 сар ажиллах эрхтэй бөгөөд 2018 онд уг хугацаа нь дууссах 7500 гадаадын ажилчин байгаа ажээ.

     Гэвч урьдчилсан тооцоогоор тэдний дийлэнх нь эх орондоо буцах бодолгүй байгаа тул хууль буса гадаадын иргэдийн тоо нэмэгдэж магадгүй юм байна.

     2018 оны 1-р сарын 1-ний байдлаар тус улсад гадаадын 246379 хүн хууль бусаар амьдарч байгаа ажээ.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
296 БНСУ -Хорт хавдрын 70%-ийг нь эмчилнэ file МИX 2019.01.02 160
295 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 184
294 БНСУ тамхины хуулиндаа шинэчлэл хийх шаардлагатай гэж иргэд нь үзэж байна file МИX 2019.01.08 195
293 Дээд шүүх биеийн хөдөлмөр эрхлэх тэтгэврийн насыг албан ёсоор 60 наснаас 65 нас болгожээ file МИX 2019.02.22 210
292 ПУСАНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА file МИX 2018.09.10 234
291 Солонгост ажил эрхлэх визээр орж ирсэн Хятад улсын иргэнийг баривчлалаа file МИX 2018.11.08 256
290 Гачондэ Гил эмнэлэг төрөлхийн зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд шинэ амьдралыг бэлэглэлээ file МИX 2018.11.07 272
289 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 283
288 АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 291
287 Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн зуны анхны амралт эхэлжээ. file МИX 2018.08.07 292
286 Муу сүнсээ хөөх зорилгоор авсанд орж унтсан эмэгтэй бүтэж нас баржээ МИX 2018.08.07 306
285 Солонгсын Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 47 хувиар өсжээ. file МИX 2018.09.12 313
284 Өсвөр насны хүүхдийн гэмт хэргийн тоо 240,000-д хүрчээ file МИX 2018.10.11 315
283 Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё file МИX 2019.02.08 341
282 “КАРНИВАЛ” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ МИX 2018.07.17 379
281 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 385
280 ХОЁР СОЛОНГОСЫН ТЭЭВРИЙН САЙД НАР ТӨМӨР ЗАМУУДЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ МИX 2018.06.26 395
279 Өмнөд Солонгосын эмч нар үр хөндүүлэх мэс засал хийхээс татгалзах болжээ file МИX 2018.09.12 401
278 Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа file МИX 2019.05.24 408
277 Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүн энэ сард төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар сонгогджээ file МИX 2018.08.07 417