메뉴 건너뛰기


Зураг
СӨҮЛ. /Би-Би-Си/. Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах ажилд оролцож байгаа байгууллагуудын нууц мэдээллийг хакерчид хулгайлахыг завдсан гэж кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “McAfee” компани мэдэгджээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, “Пёнчан-2018” өвлийн олимптой холбоотой компаниуд руу хакерчид өнгөрсөн сард вирустэй и-мэйлүүд илгээсэн гэж “McAfee” компани мэдэгдсэн байна.

Ийм и-мэйлүүдийг илгээсэн хакерчид нь яг  аль улсад харьяалагддаг болохыг тус компани тогтоож чадаагүй байгаа аж. Гэхдээ и-мэйлүүдийн заримыг нь Сингапурын IP хаягаас илгээсэн байсан бөгөөд и-мэйл нь солонгос хэлээр байсан гэнэ.

Өмнө нь бас хакерчид байгууллагуудын ажилтнуудын цахим шуудангийн нууц үг болоод санхүүгийн мэдээллийг хулгайлахыг оролдож байжээ.

Спортын томоохон арга хэмжээнүүд кибер халдлагад өртөж болзошгүй гэж АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаачид саяхан анхааруулсны дараа “McAfee” компани дээрх мэдэгдлийг хийлээ.

Өмнөд Солонгосын Пёнчан хот нь ирэх сарын 9-25-нд өвлийн олимпийн XXIII наадмыг зохион байгуулах юм.

Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав [1] file МИX 2017.09.08 49431
75 БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна file МИX 2017.09.08 41301
74 Доналд Трамп Япон, БНСУ-д зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ [3] file МИX 2017.09.08 52083
73 Улаанбаатар-Пусан хот “Хөгжлийн албан ёсны тусламж” төслийн хүрээнд “Эгч дүүсийн тосгон” байгуулна file МИX 2017.10.24 8033
72 КЁНСАННАМДУ МУЖТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА МИX 2017.11.01 14902
71 Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилно МИX 2017.11.01 2977
70 СӨҮЛ БАЛЛИСТИК ПУУЖИНД ЯМАР Ч ЖИНТЭЙ ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО МИX 2017.11.08 5809
69 сэрэмжлүүлэг "Тэгбэ ажил". file МИX 2017.11.13 5800
68 АНУ-ӨМНӨД СОЛОНГОС ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХЭЭ БОЛИХООС НААШ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ [1] МИX 2017.11.20 11420
67 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал нь 2-дах хүлээлгийн танхим бүхий терминалын байгууламжын нээлтээ 2018оны 1сарын 18нд албан ёсоор нээлтээ хийхэд бэлэн болоод байна. file МИX 2017.11.20 3425
66 Трамп, Ким Чен Ун хэн нь “Оны хүн”-ээр тодрох вэ МИX 2017.12.07 10905
65 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН ГЭГЭЭН МАРИЯ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО file МИX 2017.12.07 3048
64 90 МИНУТЫН ДОТОР 4 НЯРАЙ ЭНДЖЭЭ МИX 2017.12.19 2273
63 "ЛОТТЕ" ГРУППЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 94 НАСТАЙ ӨВГӨНД 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ МИX 2017.12.22 2675
62 Ерөнхийлөгч Мүн Че Ин анх удаа "Өршөөлийн хууль" баталжээ file МИX 2018.01.02 2735
61 Гадаад паспортыг өнөөдрөөс эхлэн сунгахгүй МИX 2018.01.02 1927
60 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал 2дах Терминалыг 1сарын 18нд шинээр нээх гэж байгаатай холбогдуулан гадаад иргэдийн 13дахь сарын цалин болон нийгмийн даатгалын олговор авах банкнуудын байрлалыг орууллаа file МИX 2018.01.07 2382
59 хууль бусаар ажилладаг иргэдийн тоог бууруулах арга хэмжээг эрчимжүүлнэ МИX 2018.01.08 10239
» ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙГ ХАКЕРЧИД "ОНИЛЖЭЭ" МИX 2018.01.09 2512
57 ПАК ГЫН ХЭГИЙН ДОТНЫ НАЙЗ ЧОЙ СУН СИЛЬД 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ МИX 2018.02.14 2272