메뉴 건너뛰기


Зураг
ТОКИО./РИА Новости/. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тусгай элч, тус улсын Үндэсний тагнуулын албаны дарга Сон Хуныг хүлээн авч уулзжээ.

“Солонгосын хойгийг цөмийн  зэвсгээс ангижруулах талаархи яриа хэлэлцээг манай улс өндрөөр үнэлж байна. Умард Солонгосын тал тодорхой арга хэмжээнүүдийг авч, хэлсэн үгээ бодит үйлдэлтэйгээ нийцүүлэх нь маш чухал. Цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал болон Умард Солонгост байгаа манай иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд манай улс, АНУ болон Өмнөд Солонгос улс нягт хамтран ажиллаж, бүхий л хүчин чармайлтаа тавих болно” хэмээн Ш.Абэ мэдэгдсэн байна.

Харин Өмнөд Солонгосын тусгай элч Со Хун хэлэхдээ “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахын тулд манай улс болон Япон улсын төрийн тэргүүнүүд хүчээ нэгтгэх нь чухал юм” гэжээ.

Өнгөрсөн ням гарагт Өмнөд Солонгосын тусгай элчүүд болох Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Чон Ый Ён болон Үндэсний тагнуулын албаны дарга Со Хун нар Умард Солонгост хийсэн айлчлалынхаа дүнг танилцуулахаар АНУ-ыг зорьсон юм. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай энэ оны 5 дугаар сард багтан уулзахыг зөвшөөрсөн юм.

Өчигдөр Чон Ый Ён хоёр өдрийн айлчлалаар Хятад улсыг зорьж Харин Со Хун Япон улсад айлчилсан билээ. Чон Ый Ён Хятад улсад айлчилсныхаа дараа Орост айлчлах юм.
Э.Аянзаяа
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 КИМ ЖӨН УН АНУ-ТАЙ ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА МИX 2018.03.12 1347
» Ш.АБЭ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА МИX 2018.03.13 9450
54 ХОЁР СОЛОНГОС ИРЭХ САРЫН 27-НД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭЭР БОЛОВ МИX 2018.03.30 2071
53 "Экс ерөнхийлөгч И Мёнг Пак нь түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа file МИX 2018.03.30 17474
52 Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурлыг телевизээр шууд дамжуулна. МИX 2018.04.03 10295
51 Монгол залуу Солонгосын Агаарын Цэргийн Академиас хөөгджээ МИX 2018.04.21 18122
50 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ МИX 2018.04.27 9655
49 Ким дарга нисэхээс айдаг уу? file МИX 2018.04.27 9428
48 Хоёр Солонгосыг төмөр замаар холбох санал гаргалаа МИX 2018.05.09 17342
47 Жэжү арлын ЦГ: “Хууль бус цагаач иргэдийг харвал мэдэгдэнэ үү” МИX 2018.05.09 9538
46 ПУСАН хотод болж буй Busan International Beauty Master Contest 2018 аас 2 алтан медал авсан байна. file МИX 2018.06.05 644
45 ҮЙЛДВЭРИЙН ДОГОЛДОЛТОЙ АВТОМАШИНУУДАА ЭРГҮҮЛЭН ТАТНА МИX 2018.06.19 428
44 Цагдаагийнхан 100 өдрийн турш МАФИ бүлэглэлийнхэнтэй тэмцжээ file МИX 2018.06.25 608
43 ХОЁР СОЛОНГОСЫН ТЭЭВРИЙН САЙД НАР ТӨМӨР ЗАМУУДЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ МИX 2018.06.26 395
42 КИМ ЖӨН УН УЛС ОРНОО “ЖИРИЙН УЛС” БОЛГОХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ МИX 2018.07.13 454
41 ХОЁР СОЛОНГОС ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ХУУЛЬ БАТАЛНА. МИX 2018.07.17 440
40 “КАРНИВАЛ” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ МИX 2018.07.17 378
39 Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн зуны анхны амралт эхэлжээ. file МИX 2018.08.07 292
38 Муу сүнсээ хөөх зорилгоор авсанд орж унтсан эмэгтэй бүтэж нас баржээ МИX 2018.08.07 306
37 Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүн энэ сард төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар сонгогджээ file МИX 2018.08.07 417