Солонгос Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана
2019.03.04 13:07
Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана
БНСУ болон АНУ энэ жилээс эхлэн KR:Key Resolve болон Foal Eagle зэрэг цэргийн сургуулилтуудаа хийхгүй болсноо зарлалаа.
Солонгосын цэргийн яамны мэдээллэснээр "2 улсын Цэргийн яамны сайдууд нэгдсэн сургуулилтын удирдагч болон БНСУ дахь АНУ-ийн цэргийн жанжин хоорондын хамтарсан бэлтгэл сургуулилтын талаарх шийдвэрийг авч хэлэлцэн зөвшөөрөл олгосон байгаа. АНУ болон БНСУ-ийн цэргийн байгууллагууд хоорондын тохиролцооны үндсэнд Key Resolve болон Foal Eagle сургуулилтуудыг дуусгахаар шийдсэн" хэмээн хэлсэн байна
2007 оноос эхэлсэн Key resolve сургуулилт нь цаашид үгүй болж Солонгос нэрээр нэрлэгдэж явахаар болжээ.
Мөн1961 оноос эхэлсэн Шонхор сургуулилт нь нэрээ өөрчилж бэлтгэлийн хүрээ багасгах юм байна.
Цэргийн яамны мэдээллэснээр: "Хамтарсан цэргийн сургуулилтийг багасгаж өөрчлөх энэхүү шийдвэр нь Солонгосын хойг дахин сэргээлтгүйгээр цөмийн зэвсэггүй болоход гадаад харилцааны тал дээр нааштай нэмэр болох үйлдэл гэж 2 улсын цэргийн яамны сайдууд үзэж байна " гэжээ.
http://www.wikitree.co.kr/main/news_view.php?id=408084
서울=연합뉴스) 김귀근 기자