메뉴 건너뛰기


Солонгос улсын төв мөрдөн байцаах газар тус улсын түүхэнд сүлжээний бизнесээр хамгийн их хэмжээний мөнгө залилсан "Чу Хи Палийн хэрэг"-ийг дахин эхнээс нь шалгахаар болжээ.

    Учир нь түүний хамсаатан бөгөөд Хятад улс руу хамт зугатаасан гэмт этгээд Ким Тэ Юнг эрэн сурвалжлагдсан цагаас хойш долоон жилийн дараа буюу хэдхэн хоногийн өмнө Хятадын цагдаагийн газрынханд  баригдсан байна.

    Тэд 2004-2008 онуудын хооронд эмнэлгийн зориулалттай багаж, хэрэгсэл зэргийг айл өрхүүдэд төлбөртэй түрээслүүлж, оруулсан мөнгөө хэд дахин өсгөж авах боломжтой хэмээн зар тарааж, олон тооны салбар нээсэн бөгөөд нийтдээ 30-н мянган иргэнээс дөрвөн их наяд воныг залилан авсан хэрэг үйлдсэн юм.

     Тэд Хятад руу далайгаар дамжин зугатаахдаа бүх мөнгөө аваад явсан төдийгүй тэдний хэргийг шалгаж байсан дөрвөн мөрдөн байцаагчид хэргийг илрүүлэх ажлыг удаашруулах, тэднийг мөрдөн хөөх ажлыг зогсинго байдалд оруулах зорилгоор 100-250-н сая воны хахууль өгч байсан нь илэрчээ.

     Хэргийн толгойлогч Чу өнгөрсөн 2012 онд Хятадад нас барсан хэмээн гэр бүлийнхэн нь мэдүүлж түүнийг оршуулж буй зураг, видео бичлэгийг Солонгосын цагдаа нарт илгээж байсан удаатай. Гэвч түүний хамтрагч баригдсанаар "Чу Хи Палийн хэрэг" гэгдэх хэргийг дахин эхнээс нь шалгах болсон байна.


www.zaluu.com oos

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
36 Hэг сая гаруй долларыг Солонгост буцаан өгчээ МИX 2015.11.12 6990
35 "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.11.12 6383
34 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5933
33 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6346
32 "Hyundai Car" группийн ерөнхий захирал хорин тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.28 6541
31 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6220
30 "Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи 20-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.26 6542
29 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6314
28 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6280
27 Монгол иргэн “Korean Air” компанийг БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд шалгуулна МИX 2015.10.23 5776
26 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7089
25 ӨНӨӨДӨР ХОЁР СОЛОНГОСЫН ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮД УУЛЗАЛДАНА МИX 2015.10.20 5796
24 Хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад бэлэн болжээ МИX 2015.10.19 5630
23 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 5936
» Сүлжээний бизнесээр ихээхэн мөнгө залилсан хэргийг дахин шалгах болжээ МИX 2015.10.14 6495
21 Солонгост дахин MERS вирусын халдвар гарчээ МИX 2015.10.14 5876
20 Хятад иргэд Сөүлд жагсаж байна file МИX 2015.10.02 6671
19 Татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл өгвөл тухайн мөнгөн дүнгийн 15%-иар урамшуулна МИX 2015.10.01 6664
18 Кёнги муж болон Дархан - Уул аймаг хамтран ажилах уулзалт боллоо. file МИX 2015.09.25 7008
17 “Korea air” хүний эрхийг уландаа гишгэж байна МИX 2015.09.25 6578