Солонгос ӨНӨӨДӨР ХОЁР СОЛОНГОСЫН ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮД УУЛЗАЛДАНА
2015.10.20 14:58
Солонгосын дайны үеэр салсан иргэд ах дүү, гэр бүлийнхэнтэйгээ уулзах уулзалт болно. Өмнөд Солонгосын удирдлагууд дайны үеэр хагацсан гэр бүлүүдийг уулзуулах саналыг энэ оны эхээр гаргасан ч Хойд Солонгосын удирдлагуудын зөвшөөрлийг авч чадаагүй юм. Өнгөрсөн сарын 2-нд Пхеньян, Сөүлийн саналыг хүлээн авч, дайнаар хагацсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулахаар тохиролцож чадсан билээ.
Уулзалт өнөөдөр орон нутгийн цагаар 12.00 цагт эхлэх бөгөөд хоёр Солонгосын хил орчимд байрлах цэрэггүй бүсийн “Diamond Mountain” гэх амралтын газар зохион байгуулагдахаар болжээ. Хоёр Солонгосын эрх баригчдын эргэж уулзах хөтөлбөрийн хүрээнд товлогдсон уг уулзалтанд Ким Ву Жон болон 640 Солонгосчууд уулзалдах юм. Гэрээний дагуу эдгээр ахмадыг сугалгааны журмаар сонгосон байна. Сугалаагаар сонгогдсон ахмадуудын материалыг Өмнөд рүү илгээж, тэдний гэр бүлийг уулзалтад урьжээ. Хоёр улсаас тус бүр 100 хүн сонгогдсон боловч тэдгээрийн ах дүүс, гэр бүлийн гишүүд нийлээд энэ тоог даруй хэд дахин өсгөж байгаа юм.
Мэдээ.МН