Солонгос Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулна
2016.01.04 17:41
Өмнөд Солонгостой илэн далангүй яриа хэлцээ хийхэд Умард бэлэн гэдгийг Ким шинэ оныг тохиолдуулан үг хэлэх үеэрээ мэдэгдсэн бөгөөд түүний үгийг тус улсын телевизээр шууд дамжуулсан байна. Цөмийн зэвсгийн хөтөлбөрийнхөө талаар тэрбээр дурдаагүй байна.
“Өмнөд Солонгостой хэлэлцээ хийж, харилцаагаа сайжруулахын тулд бид шаргуу зүтгэнэ. Энх тайван, нэгдэл хүсэж буй хэнтэй ч шударгаар хэлэлцээ хийнэ” гэж 30 минут орчим үг хэлэхдээ Ким мэдэгдэв.
Цэргийн хурцадмал байдлыг намжаахын тулд байгуулсан хоёр Солонгосын гэрээг хүндэтгэхийг тэрбээр Сөүлд уриалж, эвлэрэхэд хор учруулах үйлдэл хийхээс зайлсхийхийг сануулжээ.
Х.Аминаа
montsame.mn.