메뉴 건너뛰기


Өнгөрсөн долоо хоногийн турш БНСУ руу зорчих визэнд өөрчлөлт орсон эсэх талаар эргэлзээтэй олон мэдээллүүд гарч иргэдийг төөрөгдүүлэхэд хүрсэн. Тэгвэл БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз олгох журамдаа хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зарим нэгэн процедурын шинжтэй өөрчлөлт оруулсан тухай баттай мэдээллийг бид уншигчдадаа хүргэж байна.  БНСУ руу зорчих виз олгох ерөнхий журам хэвээр боловч олон удаагийн болон оюутны визээр зорчигчдод дараах хөнгөлөлтийг үзүүлэхээр тогтсон байна. Үүнд,

  1. БНСУ руу зорчих олон удаагийн визийг 6-7 шалгуур үзүүлэлтээр 1-3 жилийн хугацаатай олгодог. Шалгуур үзүүлэлт дотор  олон удаагийн виз мэдүүлэгч нь сүүлийн хоёр жилийн дотор OECD-ийн гишүүн 30 орнуудаас хоёрт нь зорчсон байх гэсэн шалгуур байдаг. OECD-ийн гишүүн орнууд гэдэгт Шенгений орнууд, Япон, БНСУ, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг бусад улс орнуудад хөгжлийн тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн 30 орон багтсан байдаг ажээ. Эдгээр орнуудаас сүүлийн хоёр жилд хоёр улсад заавал зорчсон байх гэсэн заалтад хөнгөлөлт үзүүлж, дээрх 30 орны аль нэгд нь зорчсон байхаар шалгуурыг хөнгөвчилжээ. Ингэхдээ сүүлийн хоёр жилд гэсэн хугацаа заасан заалтыг ч авчээ. Ердөө л дээрх орнуудын аль нэгд нэг удаа зорчсон байхад та БНСУ руу зорчих олон удаагийн виз мэдүүлэх эрх үүсэх юм байна.

  2. БНСУ руу зорчих олон удаагийн виз мэдүүлэгч сард хоёр сая төгрөгөөс багагү хэмжээний цалин бүхий  татвар төлөгч  байх ёстой гэсэн шалгуур бий. Тэгвэл виз мэдүүлэгч нь тогтвортой ажиллаж буй их дээд сургуулийн багш, профессор, эмч, өмгөөлөгч зэрэг мэргэжлийн хүмүүс байх аваас цалин нь хоёр сая төгрөг байхыг заавал шаардахгүйгээр хөнгөлөлт үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, нэр заасан мэргэжлийн хүмүүсийг санхүүгийн болзлоос чөлөөлж, цалин нь хоёр сая төгрөг хүрэхгүй ч виз мэдүүлэх эрхийг олгохоор болжээ.

  3. Дараагийн хөнгөлөлт нь оюутнуудад хаягласан хөнгөлөлт юм. БНСУ-ын их дээд  сургуульд суралцагч оюутны гэр бүлийнхэн, аав ээж нь тодорхой хэмжээний санхүүгийн батлан даалт гаргадаг. Хэлний бэлтгэл, курст суралцаж буй бол 7000 ам.доллар, их дээд сургуулийн оюутан бол 15 000 ам.долларын батлан даалт гаргадаг. Тэгвэл БНСУ-д суралцагч оюутан БНСУ-ын тэргүүлэх 46 сургуульд суралцаж буй дээрх санхүүгийн батлан даалтаас чөлөөлөгдөх шийдвэрийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан байна. Энэхүү хөнгөлөлт хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

Түүнчлэн БНСУ руу сүүлийн хоёр жилийн дотор дөрвөн удаа зорчсон болон тус улсад хугацаа харгалзахгүйгээр нийтдээ тав болон түүнээс дээш удаа зорчсон иргэдэд  олон удаагийн виз мэдүүлэх эрх нээгджээ. Аялал, амралт, эмчилгээ үйлчилгээ, бизнес эрхлэх зэрэг олон шалтгаанаар БНСУ руу монгол хүмүүс зорчдог. Тэдгээр иргэд Монголдоо ирээд дахин визэнд орохын тулд 90 хоног хүлээдэг. Тэгвэл энэ сарын эхнээс эхлэн заавал 90 хоног хүлээлгүйгээр визэнд орох боломж нээгдсэн байна. Ингэхдээ тус улсад 60 хоногоос дээш хугацаагаар зорчсон бол чухам ямар шалтгаанаар тийн удсан болохоо албан ёсоор баталгаажуулах учиртай ажээ. Тус улсад 60 хоногоос дээш хугацаагаар зорчсон иргэд эмнэлэгт хүн сахисан, хүүхэд асарсан, шүүх хурал хүлээсэн, даатгалын мөнгө хүлээсэн гэх мэт олон шалтаг шалтгаан хэлдэг боловч түүнийг нь  Солонгосын талаас албан ёсоор баталгаажуулсан баримт бичиг авчирдаггүй гэнэ. Хэрвээ тэнд удсан шалтгаанаа албан ёсоор баталгаажуулах аваас та заавал 90 хоног хүлээлгүй дараагийн визээ мэдүүлж болох юм байна.

Визний нөхцөлд орсон хөнгөлөлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл БНСУ-ын виз мэдүүлгийг төлөөлөн хүлээн авах төвүүдэд хандана уу.

Д.ЦЭЭНЭ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
116 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6314
115 Монголд хэн нь гол хүн бэ МИX 2014.05.16 6285
114 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6280
113 Солонгосын виз хүсэгчид 500 мянгаас дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй МИX 2016.05.30 6263
112 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6254
111 Солонгосын визний барьцааг болиулах санал тавилаа file МИX 2014.06.27 6249
110 Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулна file МИX 2016.01.04 6225
109 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6224
108 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6220
107 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
106 Солонгосын хөлөг Берингийн тэнгист осолдлоо file МИX 2014.12.02 6129
105 Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү? МИX 2015.12.09 6049
104 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6008
103 Interview”-гийн өдүүлсэн кибер дайнд хойд Солонгос тэр аяараа интернэтгүй боллоо МИX 2014.12.24 5985
102 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 5936
101 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5933
100 WORLD KOREA GROUP ВИЗ ГАРГАж ӨГНӨ ХЭМЭЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ГЭВ МИX 2015.12.08 5929
99 Ямар илгээмжийг татвараас чөлөөлөх вэ? file МИX 2015.01.18 5888
98 Солонгос улсад нэг км зайд тархах хүчин чадалтай утасгүй интернэт бүтээжээ МИX 2015.11.12 5884
97 "Самсунг Си энд Ти" компанийн гүйлгээний хуулгыг анх удаа дэлгэж байна МИX 2016.05.30 5877