메뉴 건너뛰기



 

Өмнөд Солонгосын шүүхээс АНУ-ын Элчин сайд Марк Липпертийн биед халдсан Ким Ки-Жон гэгчид 12 жил шоронд хорих ял оноолоо. Түүнийг Элчин сайдын аминд халдахыг завдсан болон Хойд Солонгосыг сурталчлахыг хориглосон хуулийг зөрчсөн гэх хэрэгт буруутгасан байна.

 

Өдгөө 56 настай Ким Ки-Жон нь өнгөрсөн гуравдугаар сард Сөүл хотноо АНУ-ын элчин сайд Марк Липпертийн нүүр, гарыг нь сахлын хутгаар зүсч, гэмтээсэн юм. Тэрээр хоёр Солонгосын харилцаанд АНУ саад болж байгаад эгдүүцэн элчин сайдын биед халдсан ч амийг нь хөнөөх санаагүй байсан гэж мэдүүлжээ. Халдлагын улмаас Марк Липперт хацартаа 80 оёдол тавиулсан аж.

 

 

Ким Ки Жон өмнө нь 2010 онд Сөүл дэх Японы элчин сайд руу чулуу шидэж гэмтээсэн хэргээр хоёр жил тэнсэн харгалзах ял сонссон байжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 (이태원 살인 사건)Солонгос залуугийн амь насыг хөнөөсөн АНУ-ын иргэнийг 16-н жилийн дараа Солонгос улсад авчирлаа МИX 2015.09.25 6813
15 Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн худалдан авсан загварын гутал эрэлттэй байна МИX 2015.09.25 15182
14 Солонгос улс яагаад дэлхийн гоо сайхны мэс заслын “нийслэл” вэ? МИX 2015.09.25 6842
» Элчин сайдад халдсан эрэгтэйд ял оноожээ МИX 2015.09.11 7223
12 Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны Нотариатын үйлчилгээ МИX 2015.09.10 27633
11 Солонгос улс террорист бүлэглэлийн гишүүдийг тус улсыг зорих онгоцонд суулгахгүй МИX 2015.09.10 6679
10 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой МИX 2015.09.03 7149
9 Газын үнийг нэмэгдүүлнэ file МИX 2015.09.03 6893
8 Эмэгтэйчүүдийн нүцгэн байгаа бичлэгийг хууль бусаар авсан эмэгтэйг баривчилжээ МИX 2015.09.03 6892
7 Виз сунгах худал цуурхал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулья file МИX 2015.09.02 7041
6 Хойд Солонгос уучлал гуйгаагүй гэв file МИX 2015.09.02 15295
5 "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. file МИX 2015.07.31 7943
4 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8203
3 Хятадууд Солонгост газар авах нь ихэсчээ file МИX 2015.02.16 8524
2 Солонгос улс 2015 оны турш гадаадын хууль бус иргэдийн дунд эрчимжүүлсэн шалгалтыг хийнэ МИX 2015.02.05 8681
1 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978