메뉴 건너뛰기


Тоёта “2050 оноос хойш бензинээр явдаг машин хийхгүй” гэж зарлаж, Хонда Женерал Моторстой технологийн олон салбарт хамтрахаар тохирсноо мэдээллээ. “Тоокёо Мотор Шоу” ойртсоных уу, Ниссан болон бусад томхон автомашин үйлдвэрлэгчид нэг нэгнээсээ өрсөн янз бүрийн зорилт зорилго, төсөл хөтөлбөрөөсөө нийтэд зарлацгааж байна.  Хаибрид машин, зайгаар явдаг машин, жолоочгүй машин, интернэттэй машин... хөгжүүлэхээр ажиллаж буй төрөл олон янз байх агаад ирээдүй өөрчлөгдөхийг эрхгүй сануулна.

 

Тоёта корпорацийн захирал Такэши Үчиямада: “2050 оноос хойш бензинээр явдаг машин хийхгүй”.

Тоокёогийн байгаль орчны форум, 2015/10/14

Шинэ шат эхлэв

21 дүгээр зуун эхлээд 14 жил өнгөрчээ. 20 дугаар зууныг чимсэн бензинээр явдаг машинаас дараагийн шатанд шилжих явц эхэлж байна. Дизель хөдөлгүүртэй машин тойрсон маапаанаас болоод асуудалд орсон Волксваген салбар нь шинэ шатанд шилжихэд томхон үүрэг гүйцэтгэх шинжтэй. Тоёта 2050 он хүртэлх урт хугацааны зорилгоо зарласны маргааш Волксваген(VW) цахилгаанаар явдаг, цэнэглэдэг хаибрид зэрэг машинд технологийн судалгааны гол тэнхлэгээ шилжүүлнэ гэж мэдэгдэв.

EA189 гэгдэх дизель хөдөлгүүртэй VW группийн олон гол бүтээгдэхүүний нэр хүндэд асар том сэв суусан. VW бол дэлхий даяар 8 шинэ машин тутмын нэгийг борлуулдаг аварга тоглогч. Ийм том тоглогч цаашид цахилгаан, хаибрид машинд гол хүчээ хаяна гэвэл автомашин үйлдвэрлэлийн салбар тэр чигтээ өөрчлөгдөх хөшүүрэг, хурдасгагч болох магадлалтай.

Тэгээд 21-р зууны үлдсэн 86 жилд ямар өрсөлдөөн явагдах бол? Эхлээд өнгөрсөн 100 жилийг эргэн нэг харцгаая. 1915 он. Автомашин үйлдвэрлэгчид бүгд ялгаагүй жижиг, 200 гаран компани өрсөлдөж байсан гэх дата бий. Тэгээд ч зогсохгүй автомашины гол хийх компани, гадна биеийг хийх компани гэх мэтээр хуваагдсан байв. Технологи ч янз бүр байсан. 19 дүгээр зууны гол уналга болж өгсөн хүлэг морь зодог тайлж байлаа.

Хүн төрөлхтөн унаагаа юүлэхээр уурын хөдөлгүүртэй, бензиний хөдөлгүүртэй, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд зэхэв.  Уурын хөдөлгүүр үйлвэрлэдэг Stanley Steamer гэх компани дампуурсан нь Их Хямралын үе. 1929 он гэсэн үг. Түүнээс хойш дизель хөдөлгүүрийг ч, цахилгааныг ч ялж “бүхний уналга” болж чадсан нь бензинээр явдаг автомашин.

Форд Моторсын бүтээл, дэлхийд анхлан масс үйлдвэрлэгдсэн автомашин Т загвар Stanley Steamer-ийг дампуурахаас ч өмнө худалдаанд гарахаа больсон ч, илүү шинэлэг менежменттэй Женерал Моторс(GM) бензинээр явдаг автомашин үйлдвэрлэгчийн хааны титмийг шилжүүлж авснаар 1970-аад он хүртэл зах зээлийг засаглав. Ахиулаад хэлбэл GM-с ч өмнө “Т загварын масс үйлдвэрлэл эхэлсэн үед л 20 дугаар зууны автомашин үйлдвэрлэлийн салбарыг тулах суурь технологиуд цөм бүрдсэн байсан” гэх.

 2015 он. Салбар ямар болж ирэв? 20 дугаар зууны технологи дээр нэмээд хаибрид, цэнэглэдэг хаибрид, батарейгаар явдаг машин гэх мэт төрлүүд гарчээ. Бензинээр ажилладаг хөдөлгүүрийг аль нь залгамжилж авах нь хараахан тодорхойгүй... гэх үү ерөөсөө олон төрлийн технологи зэрэгцэн хэрэглэгдэх цаг ирж байна гэх тайлбар ч сонсдоно. Хэн ялах нь, бүгд юу унах нь тодроход дахиад 20-30 жил шаардлагатай болов уу.

 

Бүхий л боломжид бэлэн байх

“Дигитализион”. 9 сард халагдсан, VW-ны захирал асан М.Винтеркорн маапаан нь илрэхээс хэдхэн хоногийн өмнө зохиогдсон Франкфурт автомашины шоун дээр энэ үгийг дахин давтаж байв; утга нь дижиталжуулах. АНУ-д хэргийг нь илрүүлсэн байсныг  бараг л мэдэж байсан үе гэгдэнэ. Дизель хөдөлгүүр нь хэрэглэгчийн итгэл алдах болж байгааг мэдээд тэгж хэлсэн байж магадгүй ч

“Манай компани Apple, Google зэрэг компани салбарт шинээр нэгдэж байгааг харин ч талархан хүлээн авч байна, бид дижиталжсан автомашины эрин үеийг хэнээс ч хоцролгүй манлайлах болно”

гэж цохон тэмдэглэж байв.

М.Винтеркорн(баруун талд) Франкфуртын автомашины шоун дээр

Волксвагены хувьд яваандаа менежмент нь зүгширч ирнэ. Бусад АНУ-ын үйлдвэрлэгчид ч технологи солигдох үеийг боломж гэж харж амжилт олохын төлөө ажиллах нь мэдээжийн хэрэг. Япон үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн аюулгүй, чухал арга бол ямар ч технологи голлож гарч ирсэн бэлэн байхаар бодож бүх боломжийг зэхсэн байх. Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн тоглогчид ч нэхэн гарч ирж байна.

Мартаж болохгүй нэг зүйл, энэ зуун 20 дугаар зуунаас ялгаатай нь технологийн төрөл олширч, түвшин нь улам өндөрсөж, аналогоос дижитал болсон. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийн хурд нэмэгдсэн. Олс татах тэмцээнд хэн түрүүлэх вэ, ширүүн өрсөлдөөний шинэ эриний хөшиг нээгдэж байна.

 

 Никкэи

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
96 Солонгост дахин MERS вирусын халдвар гарчээ МИX 2015.10.14 5876
» 2050 он гэхэд бензинээр явдаг машин унахаа болино МИX 2015.11.06 5868
94 КИМЧИ ЦУСНЫ ДАРАЛТЫГ ИХЭСГЭДЭГГҮЙ file МИX 2017.06.21 5828
93 Ж.Довчинсүрэн: Төр засаг амжилт гаргасан үсчин, гоо сайханчдаа шоовдорлож байна МИX 2016.04.11 5824
92 СӨҮЛ БАЛЛИСТИК ПУУЖИНД ЯМАР Ч ЖИНТЭЙ ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО МИX 2017.11.08 5813
91 сэрэмжлүүлэг "Тэгбэ ажил". file МИX 2017.11.13 5803
90 ӨНӨӨДӨР ХОЁР СОЛОНГОСЫН ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮД УУЛЗАЛДАНА МИX 2015.10.20 5797
89 Монгол иргэн “Korean Air” компанийг БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд шалгуулна МИX 2015.10.23 5776
88 Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” МИX 2016.04.08 5767
87 “Чингис хаан” одонг хүртсэн эрхмүүд МИX 2015.11.12 5717
86 БНСУ-ын иргэн амиа хорлосон хэрэг гарчээ МИX 2016.04.26 5694
85 БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ file МИX 2016.07.05 5643
84 Хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад бэлэн болжээ МИX 2015.10.19 5630
83 Японд "Galaxy Note 7” дэлбэрчээ МИX 2016.10.23 5597
82 Шуудангийн илгээмж гаалийн татваргүй боллоо file МИX 2015.01.18 5535
81 Сонсголын бэрхшээлтэй жолоочийг цагдаа буудан хөнөөснийг мөрдөн шалгаж байна МИX 2016.08.25 5503
80 Хятад цэргээ Тажикстан руу оруулж зарим нутгийг нь эзэллээ МИX 2016.05.16 5500
79 Пак Гын Хэ-гээс энэ сард багтаан мэдүүлэг авч магадгүй file МИX 2016.11.07 5499
78 Гадаад иргэдийн бизнесийн сургууль МИX 2016.08.10 5496
77 Солонгост дэгдээд буй дуулиан шуугиантай холбоотойгоор дахин нэг хүнийг баривчилжээ file МИX 2016.11.09 5485