Солонгос Өмнөд Солонгос улсын шинжээчид Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэг туршсан гэхэд эргэлзэж байна
2016.01.07 14:32
Хойд Солонгос улс цөмийн зэвсэг турших дөрөв дэх туршилтыг амжилттай хийлээ гэж мэдээлсэн билээ.
Тэгвэл Өмнөд Солонгос улсын цөмийн зэвсэг судлаач, шинжээчид мэдээлэл хийж "Хойд Солонгос улс цөмийн зэвсэг туршсан буюу устөрөгчийн бөмбөг туршсан гэж мэдээлэлж байгаа нь эргэлзээтэй байна. Учир нь дэлбэрэлтийн хэмжээг тооцохдоо 1000 тонны хүчийг 1 килотонн гэж үздэг ба хэрвээ устөрөгчийн бөмбөг туршсан бол хамгийн багадаа 7.9 килотонн хүчтэй дэлбэрэлт үүсч, ойр орчмын 100 км зайг хамарсан 4.9-5.0 баллийн хүчтэй газар хөдлөлтийн нөлөөлөл болох байсан юм. Тэгвэл Хойд Солонгосчуудын туршсан энэ удаагийн цөмийн зэвсгийн дэлбэрэлт 6 килотонны хүчтэй дэлбэрч, 4.8 баллийн газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Манай дэлхийд устөрөгчийн зэвсэг амжилттай туршиж эзэмшиж байгаа хоёр улс байгаа нь ОХУ, АНУ юм. Тиймээс Хойд Солонгос улсыг устөрөгчийн бөмбөг туршсан гэхэд ихээхэн эргэлзээтэй" хэмээн мэдэгджээ.