메뉴 건너뛰기


БНСУ-ын “Korean Air” компанийн эзний охин самарнаас болж нислэгийг 11 минутаар хойшлуулж зорчигчдын ая тух, амь насны аюулгүй байдлыг алдагдуулсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гаргасан юм.


Тус компанийн эзэн Чо Ян Хогийн охин Хитер Чо “Korean Air”-ийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт Нью-Йоркоос Сөүл рүү нисэх гэж байхдаа онгоцны үйлчлэгчийг өөрт нь зохих ёсоор үйлчилсэнгүй хэмээн зэмлэж, даруйхан халахыг шаардсанаас хөөрөх зурвас руу явж байсан онгоц буцаад гарц руугаа эргэж явахад хүрсэн юм.

Нэгдүгээр зэрэглэлээр нисэхээр суудалдаа тухлаад байсан Хитер Чод онгоцны үйлчлэгч бусад зорчигчийн нэгэн адил ууттай самар авчирч өгчээ. Гэтэл эзний охин самрыг уутанд биш тавган дээр тавих ёстой байсан хэмээн уурлаж, онгоцны үйлчлэгчийг тэр нислэгээс даруйхан гарга хэмээн шаардсанаас онгоц нисэх буудал руу буцахад хүрсэн байна. Тэрээр компанийн дэд ерөнхийлөгчийн хувиар хөлгийн багийн үйлчилгээний стандартыг шалгах нь ажлынх нь нэг хэсэг хэмээн үзэж, үүнийг ч хөлгийн багийн ахмад хүлээн зөвшөөрчээ.

Харин энэ явдлыг шалгаж байгаа компанийн удирдах ажилтнуудын тухайд Хитер Чо тэр үед албан хэргээр яваагүй, бусдаас ялгаагүй зорчигч байсан учраас онцгойлон үзэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Ийнхүү үйлчилгээний стандартын тухай маргаанаас болж нислэгийг арав гаруй минутаар хоцроосон Хитер Чогийн үйлдэл агаарын тээврийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг БНСУ-ын Тээврийн яамнаас шалгасаар байгаа юм.

Энэхүү хэргийн дараа “Korean Air” Хидер Чог ажлаас нь халсан бөгөөд буруутай нь тогтоогдвол 10 жилийн ял авч магадгүй хэмээн мэдээлж байна.

Онцгой тохиолдолд онгоцны ахмад болон нислэгийн төвийн шийддэг энэхүү тушаалыг дураараа зөрчин, гүйлтийн замдаа орон явж байсан 250 зорчигч бүхий нисэх онгоцыг буцааж зорчигчдын аюулгүй байдал, тав тухад онцгой нөлөөлсөн уг хэрэг Солонгос улсад болон гадаадын орнуудад ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа юм.

Тэгвэл өнөөдөр үүнтэй холбогдуулан Чу Хён А захирлын аав, Ханжин группийн ерөнхий захирал Чу Ёнг Ху нийт иргэдээсээ уучлалт гуйн бөхийн ёсолж, охиноо буруу хүмүүжүүлсэндээ гэмшиж байна гэж мэдэгджээ.

Дэд захирлынхаа албан тушаалаас сайн дураараа татгалзсанаа мэдэгдсэн түүний охин Чу Хён А, Солонгос улсын Зам, тээврийн яамны Галт тэрэг, нисэх онгоцны аюулгүй байдлыг хангах хороонд дуудагджээ.

 

 

 

 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 БНСУ эвлэрэхэд бэлэн file МИX 2015.01.03 5482
75 “Samsung Heavy Industries” корпораци ажилчдаа цомхотгон, цалинг бууруулснаар хүнд үеийг давна file МИX 2016.06.21 5455
74 автобус онхолдсоны улмаас дөрвөн хүн амиа алджээ file МИX 2016.11.07 5443
73 "Чингис хаан" нисэх буудалд онгоцны 9 зогсоол ашиглалтад оржээ file МИX 2016.05.02 5436
72 “Korean Air”-ийн ажилтнууд Багануурт мод тарилаа file МИX 2016.05.16 5338
71 ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1, 3, 5 ЖИЛИЙН ВИЗ ОЛГОХООР БОЛЖЭЭ file МИX 2016.05.16 5321
70 Өөр амьдрал - Солонгос улсад зорчсон тэмдэглэл file МИX 2016.10.27 5207
69 Cолонгосчууд АНУ-ын сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байна file МИX 2016.11.09 5106
» “Кorean air”-ийн эзэн охиноо буруу хүмүүжүүлсэндээ уучлалт гуйжээ МИX 2014.12.16 5059
67 “Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийжээ file МИX 2016.11.23 5032
66 МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛАХ, АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХЫГ ХҮСЭВ МИX 2016.07.18 5030
65 Пак Гын Хэ-г энэ долоо хоногт байцаана file МИX 2016.11.14 4928
64 Cолонгост ерөнхийлөгчөө огцруулах 1сая хүний лаатай жагсаал болох болсоны шалтгаан юу байв? file МИX 2016.11.19 4858
63 Монгол Улс давхар иргэншлийг хуулиар зөвшөөрнө МИX 2016.09.16 4815
62 Солонгосын Хуульзүйн сайд болон Ерөнхийлөгчийн туслах огцрох хүсэлтээ гаргажээ file МИX 2016.11.23 4719
61 АНУ-д “Galaxy Note 7”-г худалдахыг албан ёсоор хориглов file МИX 2016.09.16 4684
60 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе сэтгэл санааны хувьд хэвийн биш байгаа бололто file МИX 2017.06.08 4444
59 СОЛОНГОСЧУУД THAAD-ЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАВ ДЭЛХИЙН МЭДЭЭ НИЙГЭМ file МИX 2017.06.26 4279
58 Севол усан онгоцны эзний охиныг нисэх онгоцны буудлаас баривчилжээ file МИX 2017.06.08 4124
57 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал нь 2-дах хүлээлгийн танхим бүхий терминалын байгууламжын нээлтээ 2018оны 1сарын 18нд албан ёсоор нээлтээ хийхэд бэлэн болоод байна. file МИX 2017.11.20 3425