Солонгос Солонгост дахин MERS вирусын халдвар гарчээ
2015.10.14 11:44
Солонгос улсад дэгдээд байсан ч амжилттай дарж авч чадсан MERS вирусын халдвар дахин гарсан талаар тус улсын эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Тус өвчнөөр өмнө нь өвчлөөд эдгэрч байсан хүн дахин өвдсөн байна. Өвчтнийг тусгаарлан эмчилж байгаа бөгөөд түүнээс авсан шинжилгээний хариу титэм вирусын (MERS) халдвартай гэж гарсан байна. Титэм вирусын дэгдэлт өнгөрөгч зургаадугаар сард дэгдэж 186 хүнд халдварласнаас 36 хүн нас барсан юм.
Э.БҮҮВЭЙ