"Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн санаачилсан "Залуучуудад ажлын байр бий болгох бонд"-д хувийн зүгээс 20-н тэрбум вон хандивлалаа.
Түүнтэй хамт "Самсунг" группийн Захирлуудын зөвлөлийн гишүүд мөн таван тэрбум вон хандивласан байна.
"Залуучуудад ажлын байр бий болгох бонд" нь өнгөрсөн 9-р сард үйл ажиллагаагаа эхлүүлэн Солонгосын томоохон таван банкаар дамжуулагдан худалдаалагдаж байгаа ба Ерөнхийлөгч Пак Гын Хе хувийн зүгээс 20-н сая вон хандивлаж, цаашдаа сар бүрийн цалингийн 20%-ийг хандивлаж байх болно хэмээн мэдэгдсэн юм.
Бондоор хуримтлагдсан хөрөнгөөр залуучуудын эрхлэх бизнест хөнгөлөлттэй зээл олгох, тэдэнд зориулсан ажлын байр бий болгож буй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжүүлэх зэрэг ажлуудыг хийх юм байна.