БНСУ АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэлийн "Бойнг" компаниас 36 ширхэг байлдааны нисэх онгоц худалдан авах гэрээ хийж, гарын үсэг зурсан байна. Энэ гэрээ дагуу тус улс хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн "Apache Guardian" буюу "AH-64E" маркийн байлдааны нисэх онгоцыг ирэх 2016 оноос эхлэн ашиглах боломжтой болжээ.
"Бойнг" компани захиалгын дагуу байлдааны нисэх онгоцыг 2016-2018 оны дотор нийлүүлж дуусгах бол Солонгос улс дээрх хугацаанд онгоцны төлбөр болох 1800 тэрбум воныг төлж дуусгах гэрээний заалттай талаар "Ёнхап" агентлагийн мэдээллээс иш татан “Mongol radio” уламжлав.
“AH-64E" онгоц нь 10.1 тонн даацтай, цагт 261 км хүртэл хурдлах ба 70 миллиметрийн 76 ширхэг пуужин, 30 миллиметрийн 1200 ширхэг пуужин тээвэрлэн харвах чадалтай ажээ. Уг онгоцыг эдүгээ Энэтхэг, АНУ, Саудын Араб зэрэг орнууд ашигладаг байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ