메뉴 건너뛰기


Өнгөрсөн ням гаригт буюу энэ сарын 26-ны өдөр БНСУ халдварт "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. Сүүлийн 22 хоногийн турш вирусын халдвар авсан нэг ч хүн бүртгэгдээгүй ба халдвар авсан байж болзошгүй хэмээгдэн тусгаарлагдан эмчлүүлж байсан нэг ч өвчтөнгүй болжээ. Харин халдвар авсан 12 өвчтөнг тусгаарлан эмчилж буй ба тэдний биеийн байдал маш сайн гэж БНСУ-ын хэвлэлүүд мэдээллэв.

mers.png

"Mers" өвчний вирус дэлгэрсэн өнгөрсөн хоёр сарын хугацаанд 186 хүн халдвар авч, 36 хүн нас барж, 16692 хүн тусгаарлагдан эмчлүүлсэн байна. БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас, энэ сарын 20-нд тус улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчдийн газруудад зориулан Ойрхи-Дорнодын Коронавирус буюу MERS-ийн халдварын байдлын талаар мэдээлэл хийжээ.

Энэ талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Баасанжавын Ганболд мэдээлэхдээ, өнгөрсөн тавдугаар сарын 20-нд уг өвчний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, ДЭМБ-тай нягт хамтран ажилласны үр дүнд байдлыг бүрэн хяналтандаа авч халдварын тархалтыг бүрэн зогсоосон болохыг дээрх мэдээллийн үеэр зарлалаа. Тухайлбал, сүүлийн 16 хоног халдвар авсан болон нас барсан хүний тоо нэмэгдээгүй, карантилагдсан хүн байхгүй зэргээс БНСУ MERS өвчингүйболсныг зарлах нөхцөл бүрдсэн гэв.

Ойрхи-Дорнодын Коронавирус буюу МERS-ын халдвараар БНСУ-д 10 гаруй мянган хүнийг карантилжээ. Уг өвчний халдварын улмаас нас барсан хүний хувь хэмжээгээр Солонгосын тохиолдол олон улсад маш багад тооцогдсон байна. Олон улсын хэмжээнд уг халдварын улмаас нас барах хувь хэмжээ 35-40 хувь байдаг бол БНСУ-ын хувьд 19 хувь байжээ. Энэ нь нэг талаас тус улс дотооддоо үр дүнтэй, шуурхай арга хэмжээ авч чадсан, нөгөө талаас эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээ, технологийн түвшин өндөр байгааг харуулж буй хэрэг аж.

-УРЬДЫН АДИЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛБИЗНЕСИЙН БОЛОН 
ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ИРЭХИЙГ УРИАЛАВ-

Саяхан Коронавирусын халдвар гарсны улмаас БНСУ-д зорчих аяллаа хойшлуулсан монгол иргэдийн визийн хүчинтэй хугацааг дахин гурван сараар сунгасан. Энэ нь гуравдугаар сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 30-ны хооронд БНСУ-д зорчих богино хугацааны визтэй иргэдийн зөвхөн визийн хүчинтэй хугацаанд хамаарч байв. “Mers”-ийн улмаас онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулж байсан сэрэмжлүүлэг ийнхүү манай улсын хувьд ч цуцлагдаж байна.

Манай иргэдийн хувьд, өвчний тархалтын үед БНСУ-д зорчих урсгал бусад орныг бодвол багасаагүйхарин ч өмнөхжилийн мөн үетэй харьцуулбал бага зэрэг нэмэгджээ.

БНСУ-д зорчиход аюулгүй болсныг тус улсын Засгийн газар албан ёсоор мэдэгдсэн. Гэвч уг өвчний халдвартай тэмцэх шуурхай албад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа аж. ДЭМБ болон бусад олон улсын байгууллага, гадаад улс оронтой нягт хамтран ажиллаж, туршлага сургамжаа хуваалцаж, вакцин гаргах талаар ажиллаж буй юм байна.

МERS-ийн улмаас тус улсад онц шаардлагагүй бол зорчихгүй байхыг иргэддээ анхааруулаад байсан 7 улс байсан бол 5 нь сэрэмжлүүлгээ цуцалжээ. Элчин сайд Ганболд хэлэхдээ, тэнд суугаа Элчин сайдын хувьд би дээрх байдлыг өөрийн иргэдэд мэдээллэж, урьдын адил аялал жуулчлал, бизнесийн болон эмнэлгийн үйлчилгээгээр ирэхийг уриалж байна.

Гэхдээ БНСУ-д байх хугацаандаа тус улсын хууль дүрмийг сайтар дагаж биелүүлэх, ялангуяа хууль бусаар үлдэхгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Хууль бус иргэдийн тоо нэмэгдэх нь виз олголтод сөргөөр нөлөөлж, зайлшгүй ажлаар зорчих бусад хүмүүстээ саад учруулна гэдгийг иргэд маань ойлгох нь зүйтэй гэв.   



Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 Кёнги муж болон Дархан - Уул аймаг хамтран ажилах уулзалт боллоо. file МИX 2015.09.25 7008
55 “Korea air” хүний эрхийг уландаа гишгэж байна МИX 2015.09.25 6578
54 Улаанбаатар-Сөүлийн онцгой байдлын газрууд хамтарна МИX 2015.09.25 6460
53 (이태원 살인 사건)Солонгос залуугийн амь насыг хөнөөсөн АНУ-ын иргэнийг 16-н жилийн дараа Солонгос улсад авчирлаа МИX 2015.09.25 6813
52 Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн худалдан авсан загварын гутал эрэлттэй байна МИX 2015.09.25 15182
51 Солонгос улс яагаад дэлхийн гоо сайхны мэс заслын “нийслэл” вэ? МИX 2015.09.25 6842
50 Элчин сайдад халдсан эрэгтэйд ял оноожээ МИX 2015.09.11 7223
49 Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны Нотариатын үйлчилгээ МИX 2015.09.10 27633
48 Солонгос улс террорист бүлэглэлийн гишүүдийг тус улсыг зорих онгоцонд суулгахгүй МИX 2015.09.10 6679
47 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой МИX 2015.09.03 7149
46 Газын үнийг нэмэгдүүлнэ file МИX 2015.09.03 6893
45 Эмэгтэйчүүдийн нүцгэн байгаа бичлэгийг хууль бусаар авсан эмэгтэйг баривчилжээ МИX 2015.09.03 6892
44 Солонгос киноноос болж галзуурагсад ихэсч байна file МИX 2015.09.03 15499
43 Виз сунгах худал цуурхал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулья file МИX 2015.09.02 7041
42 Хойд Солонгос уучлал гуйгаагүй гэв file МИX 2015.09.02 15295
» "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. file МИX 2015.07.31 7943
40 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8203
39 СЭРЭМЖЛҮҮЛЭГ [1] file МИX 2015.06.17 26057
38 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8142
37 Хятадууд Солонгост газар авах нь ихэсчээ file МИX 2015.02.16 8524