메뉴 건너뛰기


 
Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын удирдлагууд  манай хотод албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд ирсэн Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга ноён Квон Сүнгёнь төлөөлөгчдийн хамт нийслэлийн Онцгой байдлын газарт зочиллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр болон бусад удирдлагууд хүлээн авсан уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллалааг эрчимжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт талуудын дарга нар  гарын үсэг зурсан юм.
 
 Санамж бичигт :

1.Тус хоёр байгууллага нь харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурласан найрамдалт харилцааг бий болгохыг хичээнэ.
 
  1. Тус хоёр байгууллага нь галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын шалтгааныг тогтоох, сургалт дадлага явуулах, гамшигтай тэмцэх, авран хамгаалах үйл ажиллагаа явуулах зэрэг талуудьн нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр мэдлэг мэдээллээ харилцан солилцоно.
  2. Тус хоёр байгууллага нь албан хаагчдын гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх болон гамшигтай тэмцэх системтэй холбоотой мэдлэг мэдээллээр хангах тал дээр хамтран ажиллана.
  3. Тус хоёр байгууллага нь гамшгийн голомтод ажиллаж бодит туршлага солилцон, албан хаагчдыг чадавхжуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс харилцан зочлох, дадлага сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг идэвхижүүлэх гэжээ.
 
Сүүлийн 3 жилийн хугацаанд хоёр талын найрсаг хамтын ажиллагааны  хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас  БНСУ-д  гамшгийн аюулаас авран хамгаалах, гал түймэр унтраах чиглэлээр туршлага солилцох сургалт дадлагад 200 гаруй аврагч гал сөнөөгчид хамрагдсан байна.

 
Сөүл хотын Онцгой байдлын газрын дарга Квон Сүнгёнь БНСУ-ын Галын холбооноос нийслэлийн Онцгой байдлын газарт аврах ажиллагаанд ашиглах түргэн тусламжийн 4 автомашин олгосныг гардуулан өглөө гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН ГЭГЭЭН МАРИЯ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО file МИX 2017.12.07 3048
55 Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилно МИX 2017.11.01 2977
54 Ерөнхийлөгч Мүн Че Ин анх удаа "Өршөөлийн хууль" баталжээ file МИX 2018.01.02 2735
53 "ЛОТТЕ" ГРУППЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 94 НАСТАЙ ӨВГӨНД 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ МИX 2017.12.22 2675
52 ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙГ ХАКЕРЧИД "ОНИЛЖЭЭ" МИX 2018.01.09 2513
51 Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын талаар file МИX 2019.06.26 2443
50 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал 2дах Терминалыг 1сарын 18нд шинээр нээх гэж байгаатай холбогдуулан гадаад иргэдийн 13дахь сарын цалин болон нийгмийн даатгалын олговор авах банкнуудын байрлалыг орууллаа file МИX 2018.01.07 2382
49 90 МИНУТЫН ДОТОР 4 НЯРАЙ ЭНДЖЭЭ МИX 2017.12.19 2273
48 ПАК ГЫН ХЭГИЙН ДОТНЫ НАЙЗ ЧОЙ СУН СИЛЬД 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ МИX 2018.02.14 2272
47 ХОЁР СОЛОНГОС ИРЭХ САРЫН 27-НД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭЭР БОЛОВ МИX 2018.03.30 2071
46 Гадаад паспортыг өнөөдрөөс эхлэн сунгахгүй МИX 2018.01.02 1927
45 ОХУ-ын байлдааны гурван нисэх онгоц Өмнөд Солонгосын зүүн эрэг дагуу агаарын хилийг зөрчжээ. file МИX 2019.07.23 1557
44 Солонгосын 210.000 хүүхдийн эцэг, эх сард олгогдох 100.000 воны тэтгэмжээс татгалзжээ file МИX 2018.09.10 1483
43 КИМ ЖӨН УН АНУ-ТАЙ ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА МИX 2018.03.12 1347
42 경찰이 직접 알려주는 진상들로부터 당하지 않는법. file МИX 2019.06.04 1224
41 Cолонгосын өвчинтэй тэмцэх газраас file МИX 2019.04.08 1023
40 2018 оны 8 сарын байдлаар 11176 гадаад оюутан хууль бусаар оршин сууж байна file МИX 2018.10.11 783
39 Бичиг баримтын зөрчилшгүй нь хөдөлгөөнд оролцоорой! file МИX 2019.03.20 704
38 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8350 вон болгон нэмэгдүүлж file МИX 2019.01.02 686
37 ПУСАН хотод болж буй Busan International Beauty Master Contest 2018 аас 2 алтан медал авсан байна. file МИX 2018.06.05 644