메뉴 건너뛰기



СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгос болон Монгол хоорондын эдийн засаг, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлэхээр хоёр тал тохиролцлоо гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн хоёрдугаар дэд сайд Чо Тэ-юл, Монголын Зам, тээврийн сайд М.Зоригт нар өчигдөр Сөүл хотноо уулзаж, эрчим хүч, тээвэр, байгалийн баялгийн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон гэж мэдэгдэлд дурджээ.


Өмнөд Солонгос-Монголын хамтарсан хорооны хоёрдугаар уулзалтад хоёр улсын Засгийн газрын байгууллагууд, тухайлбал, Гадаад хэрэг, Тээвэр, Сангийн яамны албаны хүмүүс оролцсон байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойгоо тохиолдуулан 2015 оны гуравдугаар сард Монголын нийслэл Улаанбаатар хотод хамтарсан хороо байгуулжээ.

Монголд дулааны цахилгаан станц барих болон бусад төсөлд оролцож байгаа Өмнөд Солонгосын компаниудад тулгарсан асуудалд дэмжлэг үзүүлэхийг Чо Тэ-юл М.Зоригтоос хүссэн гэж яам мэдэгдсэн байна. Харин М.Зоригт, уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгджээ.

Үүнээс гадна тэрбээр, Монголын дулааны системийг сайжруулж, автобусуудыг шинэчлэх зэрэг хөгжлийн төсөлд оролцохыг Өмнөд Солонгосоос хүссэн байна. Харин Чо Тэ-юл, Өмнөд Солонгосын хөгжлийн албаны ёсны тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих хэлэлцээр байгуулах санал дэвшүүлжээ.

Мөн НҮБ-ын Умард Солонгост авсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг Монголоос тэрбээр уриалсан байна.

Харин М.Зоригт, энэ оны эхээр цөмийн болон алсын тусгалтай пуужингийн туршилтыг Умард Солонгос хийсэнд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын хориг арга хэмжээний тогтоолыг Монголын Засгийн газар дагаж мөрдөхөд бэлэн буйг нотолжээ.

Д.Нямтулга

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй file МИX 2016.12.21 21890
55 Нобелийн шагналтнууд Умард Солонгост лекц уншина file МИX 2016.05.02 22128
54 Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна file МИX 2017.01.11 22322
53 "Олон улсын соёлын солилцооны наадам" 2016 оны 05-р сарын 22-ны ням гарагт болно.Чонан хот file МИX 2016.05.19 22481
52 Гурван хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ file МИX 2016.05.05 22758
51 Солонгосын намууд улс төрийн байдлыг тогтвортой байлгахаар тохиролцжээ [1] file МИX 2016.12.13 22784
50 БНСУ гадаадын орнуудаас авах гэрээт ажилчдын тоог 40% хүртэл нэмэгдүүлнэ [1] МИX 2016.02.21 22945
49 "Samsung"-ийн өргөгч цамхаг нурсны улмаас зургаан ажилчин амиа алджээ file МИX 2017.05.03 22989
48 THAAD Хойд Солонгосын пуужингийн эсрэг ажиллахад бэлэн болжээ [1] file МИX 2017.05.03 23018
47 Өмнөд Солонгосын компани Монголын компанитай гэрээ байгууллаа МИX 2016.04.05 23056
46 Солонгосын дайнд монголчууд оролцсон тухай материалыг ил болгожээ [1] file МИX 2017.02.03 23196
45 Солонгос цөмийн туршилт хийсэн асуудлыг хэлэлцэнэ [2] file МИX 2016.01.13 23307
44 Зүүдэндээ харсан тоогоор лото бөглөснөөр 3.9 сая хожжээ [1] 뉴스 2017.01.05 23672
43 Ж.Маттис: Умард Солонгос бол эн тэргүүний гол асуудал file МИX 2017.02.03 24751
42 Солонгос улсад (AI) шувууны томуу тархаж, устгагдсан тахиа нугасны тоо 25,000,000~аас хэтэрч байгаа ажээ [1] file МИX 2016.12.28 24804
41 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх МИX 2016.04.11 24874
» Өмнөд Солонгос, Монгол эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо file МИX 2016.03.28 25142
39 2030 он гэхэд солонгос эмэгтэйчүүдийн дундаж нас 90-ээс давна file МИX 2017.02.23 25935
38 Монголд явган аяллын зам тавихад өмнөд солонгосчууд тусална [1] file МИX 2017.02.17 26004
37 СЭРЭМЖЛҮҮЛЭГ [1] file МИX 2015.06.17 26057