메뉴 건너뛰기


ГХЯ-ны консулын газрын захирал Ш.Сүхбаатартай уулзаж зарим асуудлаар тодруулга авлаа.

ГХЯ-ны консулын газрын захирал Ш.Сүхбаатартай уулзаж зарим асуудлаар тодруулга авла

south-korea-visa.jpg
-Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын ээлжит зөвлөлдөх уулзалтыг саяхан хийсэн. Манай талаас ямар асуудалд анхаарлаа хандуулан, Солонгосын талтай хамтран ажиллахаар болов?

-Монгол иргэдэд Солонгосын тал виз олгоход шаарддаг банкны барьцааны мөнгийг бүрмөсөн болиулах, хэрэв шууд болиулах боломжгүй бол энхний ээлжинд 50 хувь бууруулж, үе шаттай арга хэмжээ авах,мөн монгол иргэдээс бүрдүүлдэг визийн материалын тоог цөөрүүлэх, виз олголтын хугацааг богиносгох асуудлыг Солонгосын талд манай талаас тавьсан.

Тэд эдгээр асуудлы анхаарч үзэхээ илэрхийлсэн. Бодитой ахиц гарна гэж найдаж байгаа. Уг асуудлуудыг шийдвэрлэхэд энэ оны эхээр УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д айлчилсан нь том түлхэц боллоо.

- Консулын зөвлөлдөх уулзалтаар Солонгосын талаас ямар асуудал тавьсан бэ?

-Монгол Улсад оршин суугаа Солонгосын иргэд Монгол Улсад хамрагдаж буй нийгмийн даатгалын хугацааг уртасгах, хөрөнгө оруулагчдад урт хугацааны виз олгох, Монгол дахь Солонгос иргэдийн аюулгүй байдлыг хангах, Солонгос иргэдийн зарим асуудалд хүмүүнлэгийн үүднээс хандах асуудлыг солонгосын тал тавьсан.

Солонгосын талын тавьсан нийгмийн даатгал, хөрөнгө оруулагчдад урт хугацааны виз олгох зэрэг асуудлыг манай дотоодын байгууллагууд шийдвэрлэх боломжтой болохыг тайлбарласан. 

-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар яваа манай иргэдийг тус улсын хил дээрээс буцаадаг. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар ярьсан зүйл бий юү?

-Ажиллах хүчээр БНСУ-д зорчиж буй монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаадаг, эдийн засаг, сэтгэлзүйгээр хохирол амсдаг асуудлыг болиулах асуудлыг айлын талд тавихад, энэ асуудлыг холбогдох яамдтайгаа хамтран зогсоох арга хэмжээ авахаа илэрхийлсэн. 

-БНСУ-д ажиллаж, амьдарч байсан манай зарим иргэд сураггүй болж, олон жил ар гэртэйгээ холбоо бариагүй тохиолдол бий. Энэ талаар айлын талтай  хэрхэн хамтран ажиллаж байна вэ? 

-БНСУ-д сураггүй болсон 19 иргэний ДНК-ийн харьцуулсан шинжилгээний хариуг Солонгосын талд өнгөрсөн жил өгөөд эрэн сурвалжуулж байна. Солонгост сураггүй болсон манай иргэдийг үр дүнтэй арга замаар цаашид эрэн сурвалжлах асуудлаар хоёр талын цагдаагийн байгууллага илүү ойр дөт хамтран ажиллахаар болсон.

Мөн Монгол, Солонгосын хооронд ялтан шилжүүлэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд цаашид ч үр дүнтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

-Урьд нь Сөүл дэх Монгол Улсын Өргөмжит консул Солонгос иргэдэд виз олгодог байсныг өөрчилж өнгөрсөн жилээс  ЭСЯ визээ өөрөө олгох болсон гэж сонссон. Энд ямар нэг зарчмын ялгаа байна уу?

-Урьд нь Монгол Улсаас Сөүл хотод суугаа Өргөмжит консул компани байгуулан Монгол Улсын визийг олгодог байсан. Үүнийг 2013 онд болиулж Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ визээ өөрсдөө олгодог болсноор улсын төсөвт багагүй хэмжээний нэмэлт орлого төвлөрч байгаа.

Эдийн засгийн энэ мэт үр ашгаас гадна ерөөс манай улс маш идэвхитэй харилцаатай, иргэд харилцан ихээр зорчдог улсдаа элчин сайдын яамаараа дамжуулж өөрсдөө визээ олгодог болохын ач холбогдол их л дээ. 

-Өмнө нь Элчин сайдын яамтай мөртлөө Солонгосын компани манай улсын визийг олгодог байсан хэрэг үү? 

-Тийм гэж ойлгож болно. Компаниар дамжихын бас нэг сул тал нь визийн үйл ажиллагаа хэт мөнгөний төлөө болчихдог юм юм билээ. Өмнө нь өргөмжит консулаар дамжин олгогдож байхад онгоцны буудал дээр дуудлагаар ирээд тодорхой нэмэлт төлбөр аваад л шууд Монголын виза дарж өгч байсан гэдэг. 

-Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ГХЯ-ны зүгээс ямар ажлыг зохион байгуулж байна вэ? Монгол Улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор зорчих гадаадын иргэдийг  визгүй зорчуулах асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ? 

- Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээ өндөр, хүний хөгжлийн индексээр тэргүүлэгч, санхүүгийн бололцоотой, Монгол Улсад хууль бусаар оршин суудаггүй, алслагдмал бүс нутгийн 42 улсын иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулахаар Засгийн газраас шийдвэр гаргалаа. Бид хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Иймэрхүү томоохон шийдвэрийг манай талаас санаачлан гаргаснаар манай иргэд эдгээр улсууд руу зорчих нөхцлийг хөнгөвчлөхөд ч чухал хөшүүрэг болох юм. 

-ОХУ-тай хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр нилээд удаан яригдаж байгаа энэ асуудалд дорвитой ахиц гарсан, удахгүй шийдэгдэх болов уу гэж найдаж байна. ОХУ-аас удахгүй ажлын хэсэг ирнэ. 
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
36 Солонгос улс 2015 оны турш гадаадын хууль бус иргэдийн дунд эрчимжүүлсэн шалгалтыг хийнэ МИX 2015.02.05 8681
35 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
34 Хойд Солонгосын “чих зөөлөрсөн үү”? [1] file МИX 2015.01.20 14899
33 Ямар илгээмжийг татвараас чөлөөлөх вэ? file МИX 2015.01.18 5888
32 Шуудангийн илгээмж гаалийн татваргүй боллоо file МИX 2015.01.18 5535
31 БНСУ эвлэрэхэд бэлэн file МИX 2015.01.03 5482
30 Interview”-гийн өдүүлсэн кибер дайнд хойд Солонгос тэр аяараа интернэтгүй боллоо МИX 2014.12.24 5985
29 “Кorean air”-ийн эзэн охиноо буруу хүмүүжүүлсэндээ уучлалт гуйжээ МИX 2014.12.16 5059
28 Солонгосын хөлөг Берингийн тэнгист осолдлоо file МИX 2014.12.02 6129
27 Хоёр Солонгосын цэргүүд 10 минутын турш буудалцжээ file МИX 2014.10.20 14621
26 Хурлын төлөөлөгч 77 иргэн оргон зугтжээ file МИX 2014.09.29 6598
25 Хан мөрөн дээгүүр тавигдсан 31 дэх гүүр 12 сард нээгдэнэ МИX 2014.09.16 14829
24 Сериалиас Монгол руу... МИX 2014.09.16 7669
23 тамихны үнэ 4500 болж өснө file МИX 2014.09.11 16304
22 “Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав mix 2014.07.28 7848
» Солонгосын визний барьцааг болиулах санал тавилаа file МИX 2014.06.27 6249
20 Таван цэргийн амийг хөнөөсөн Солонгос түрүүч баригдлаа МИX 2014.06.27 7345
19 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ ОСЛООР АМЬД ҮЛДСЭН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ ОРЖЭЭ МИX 2014.06.26 7063
18 11 ЗОРЧИГЧИЙН ЦОГЦСЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАЙСААР БАЙНА МИX 2014.06.26 6526
17 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮН ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ МИX 2014.06.18 7319