메뉴 건너뛰기



“Interview” уг нь “Sony” студийн жилд хэд хэдээр нь гаргадаг ээлжит киноны нэг боловч жирийн нэг уран бүтээл биш гэдэг нь АНУ-Хойд Солонгосын хооронд үүсгээд байгаа маргаанаас нь тод харагдаж эхэллээ. Энэ киноноос болоод “Sony” кино компани кибер халдлагад өртөж, хамаг мэдээллээ алдаад зогсохгүй, АНУ Хойд Солонгосын заналхийлэлд өртөж, одоо Хойд Солонгос өөрөө интернэтээ таслуулчихаад сууж байна. 

Бараг бүх талаараа дэлхий дахинаас тусгаарлагдмал Хойд Солонгос интернэтийн хувьд ч төдий л их хэрэглээтэй улс биш. Үе үе тасардаг интернэтээр цөөн хэдэн хувь хүн, албан байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг хангадаг тус улс уржигдраас хойш тэр чигээрээ интернэтгүй болжээ. Бүхэл бүтэн улсыг дэлхий дахинтай холбох интернэт гарц юунаас ч болсон нь мэдэгдэхгүй тасраад хоёр өдөр болж байна. Ийнхүү Хойд Солонгос даяар интернэтгүй болсонд хамгийн түрүүнд АНУ-ыг зүй ёсоор хардаж байна. Учир нь, АНУ-ын засаг захиргаа “Sony”-г хакердсан кибер халдлагын цаана Хойд Солонгос байгааг Холбооны мөрдөх товчоо тогтоосон гээд үүнийх нь хариуг барих болно гэж мэдэгдсэнээс ердөө гурав дөрөвхөн хоногийн дараа ийм зүйл болсон учраас коммунист Солонгос интернэт ертөнцөөс таслагдсанд Америкийг сэжиглэх нь аргагүй юм. Магадгүй Хойд Солонгосыг интернэтгүй болгосон нь тэдний хакеруудын цаашид хийж болзошгүй бүр аюултай кибер халдлагаас сэргийлэх зорилготой ч байж мэднэ. Учир нь, “Interview” киноны ард АНУ-ын засаг захиргаа байгаа хэмээн үзэж буй Хойд Солонгос “Sony”-г хакердсан нь зөвхөн эхлэл, үүнээс ч аюултай зүйл хийж чадна шүү хэмээн сүрдүүлээд байсан юм. Ийнхүү харилцан сүрдүүлсэн үгс шидэлцэж байсан хоёр улс кибер ертөнцөд хэн хүчтэй болохоо үзэлж эхлэв бололтой. Гэхдээ олон нийтийн нүдэнд харагдаж байгаагаас гадна үл харагдах ямар дайралт явагдаж байгааг мэдэх аргагүй. 

АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл хийж Ерөнхийлөгч Б.Обамагийн байр суурийг хүргэхдээ “Хойд Солонгосын кибер халдлага болоод заналхийлэл сүрдүүлгийн хариуд АНУ тодорхой арга хэмжээ авна. Гэхдээ бид ямар төрлийн хариу үйлдэл үзүүлэхээ нийтэд нээлттэй мэдээлэхгүй. Манай зүгээс үзүүлэх хариу үйлдэл олон нийтэд мэдэгдэж ч болно, эсвэл мэдэгдэхгүйгээр хийж ч болно” гэсэн нь үүнийг баталж байгаа юм.      

Ийнхүү хоёр улсыг хооронд нь “кибер дайн” зарлахад хүр­гээд байгаа “Interview” кино, түүнийг бүтээсэн “Sony” сту­дийн хувьд ч байдал тун бүр­хэг байна. 45 орчим сая ам.доллараар бүтээсэн, мар­кетинг сурталчилгаанд нь зөв­хөн Хойд Америкт 35 сая, бу­­сад улсын зах зээлд 10 сая ам.доллар зарцуулаад байгаа, одоо театруудаар цацахад л ду­туу энэ кино хэзээ үзэгчдэд хү­­­рэх үгүй нь ер нь дэлгэцээр га­рах эсэх нь ч тодорхойгүй болчихлоо.

Цаашид гарч болзошгүй кибер халдлага болон зарим сөрөг үр дагаврыг бодолцон “Sony” киногоо энэ сарын 25-нд зул сарын баяраар нээх гэж байснаа цуцалсан. Мөн АНУ-ын хамгийн том сүлжээ кино театр ч энэ киног гаргахаас татгалзсан. Хэдийгээр Хойд Солон­го­сын хакеруудын өм­нө эрх чөлөөний орны чө­лөөт уран бүтээлчид ингэж өв­дөг сөгдөж болох­гүй гэж Америкийн жирийн иргэ­дээс эхлээд улстөрчид, Ерөнхий­лөгч Б.Обама хүртэл дуу хоолойгоо илэрхийлж байгаа ч хаанаас ч ирж магадгүй болзошгүй аюулын эсрэг одоохондоо АНУ-ын уран бүтээлчид хойш нэг алхам ухрахад хүрч байна. Конгресс дэх Ардчилсан нам, Бүгд найрамдах намын аль алиных нь хууль тогтоогчид “Sony”-г киногоо гаргах ёстой гэж үзэж байгаа бөгөөд кино театруудыг “Interview” киног цацахыг шахаж байгаа гэсэн мэ­дээлэл ч байна. Зарим нэг конг­рессмэн тус компанийг Капи­тол Хиллд киногоо гар­гаж үзүүлээч, чухам ямар кино болоод ийм асуудал үүсгээд байгааг өөрсдийн нүдээр үзье гэдэг хүсэлт ч тавьжээ.

Ямартай ч “Sony” урагшаа зүтгэсэн ч, арагшаа ухарсан ч амсах хохирол нь “Interview” кинонд зориулсан 90 сая ам.доллараараар хэм­жиг­дэхгүй. Тус компанийн хувьцаа энэ бүх асуудал эхлэхээс өмнөх үеийнхээс долоон хувиар уначихаад байна. Эдийн засгийн энэ хохиролоос гадна Холливудын хамгийн том студийн нэгийн хувьд нэр хүндээ ч алдаж эхэлсэн. Тэдний хакеруудад алдсан цахим шуудан дотор Холливудын оддоос эхлээд АНУ-ын Ерөнхийлөгчийг хүр­тэл шоглож, доромжилсон зо­хис­гүй үг хэллэг бүхий захид­лууд олон байсан нь ич­гүүртэйгээр илчлэгдсэн билээ.

Энэ мэтчилэн асар их үнэ төлөхөд хүрсэн ч “Sony” киногоо гаргах санаагаа хараахан орхиогүй байна. Тэд кино театруудаар цацаж чаддаггүй юм гэхэд интернэтээр, онлайн сүлжээгээр кино гаргадаг сувгуудаар “Interview”-г гаргах боломжийг судалж байна. Ямартай ч киногоо олон нийтэд хүргэнэ, гэхдээ хэрхэн яаж гэдгээ хараахан шийдээгүй байна гэж тус компанийн хуульч саяхан телевизээр ярьжээ. Гэхдээ “Interview” киног тойрсон маргаан халуун байгаа дээр цацвал илүү олон үзэгчийг татна гэдгийг “Sony” ч тооцож буй биз ээ. Ингэж олны анхаарал татаад байгаа “Interview” буюу “Ярилцлага” кино чухам юуны тухай болохыг манай үзэгчид ч сонирхож байгаа байх. Сет Рожены энэ кинонд Хойд Солонгосын удирдагчийг хөнөөх улс төрийн даалгавартай тус улсад очиж буй АНУ-ын ток шоуны сэтгүүлч, найруулагч хоёртой учирч буй хөгжилтэй явдлыг үзүүлдэг аж. Хойд Солонгосчуудын бурхнаас ч илүү тахин шүтдэг их удирдагчийг золгүй баатрын дүрээр гаргаж, бүр улс төрийн аллагын золиос болгох нь энэ кинонд тодорхой хэмжээний эрсдэл авчирна гэдгийг уран бүтээлчид нь тооцоолсон байх учиртай ч хоёр улсын хооронд кибер дайн эхлүүлэх хэмжээнд хүрнэ хэмээн хэн ч төсөөлөөгүй биз ээ. Эх сурвалж: www.assa.mn
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
36 Солонгос улс 2015 оны турш гадаадын хууль бус иргэдийн дунд эрчимжүүлсэн шалгалтыг хийнэ МИX 2015.02.05 8681
35 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
34 Хойд Солонгосын “чих зөөлөрсөн үү”? [1] file МИX 2015.01.20 14899
33 Ямар илгээмжийг татвараас чөлөөлөх вэ? file МИX 2015.01.18 5888
32 Шуудангийн илгээмж гаалийн татваргүй боллоо file МИX 2015.01.18 5535
31 БНСУ эвлэрэхэд бэлэн file МИX 2015.01.03 5482
» Interview”-гийн өдүүлсэн кибер дайнд хойд Солонгос тэр аяараа интернэтгүй боллоо МИX 2014.12.24 5985
29 “Кorean air”-ийн эзэн охиноо буруу хүмүүжүүлсэндээ уучлалт гуйжээ МИX 2014.12.16 5059
28 Солонгосын хөлөг Берингийн тэнгист осолдлоо file МИX 2014.12.02 6129
27 Хоёр Солонгосын цэргүүд 10 минутын турш буудалцжээ file МИX 2014.10.20 14621
26 Хурлын төлөөлөгч 77 иргэн оргон зугтжээ file МИX 2014.09.29 6598
25 Хан мөрөн дээгүүр тавигдсан 31 дэх гүүр 12 сард нээгдэнэ МИX 2014.09.16 14829
24 Сериалиас Монгол руу... МИX 2014.09.16 7669
23 тамихны үнэ 4500 болж өснө file МИX 2014.09.11 16304
22 “Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав mix 2014.07.28 7848
21 Солонгосын визний барьцааг болиулах санал тавилаа file МИX 2014.06.27 6249
20 Таван цэргийн амийг хөнөөсөн Солонгос түрүүч баригдлаа МИX 2014.06.27 7345
19 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ ОСЛООР АМЬД ҮЛДСЭН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ ОРЖЭЭ МИX 2014.06.26 7063
18 11 ЗОРЧИГЧИЙН ЦОГЦСЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАЙСААР БАЙНА МИX 2014.06.26 6526
17 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮН ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ МИX 2014.06.18 7319