메뉴 건너뛰기


Гадаадад 120 мянга орчим монголчууд ажиллаж байна гэсэн албан бус мэдээлэл бий. Хөрөнгөжих гэсэн хүсэлдээ хөтлөгдөн хүний газарт хөдөлмөрлөж буй монголчууд олсноо цуглуулан, боломж бололцоогоороо ар гэрийнхэндээ илгээмж явуулдаг. Ингэхдээ хувцас хунар, хүүхдийн хичээлийн хэрэгсэл, тоглоом, хуучин болон шинэ хувцас, хүүхдийн гутал, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс явуулдаг аж. Тэр тоолонд гаалийн татварт 5 хувь, НӨАТ төлөх ёстой зарим бүтээгдэхүүнд 10 хувийн татвар төлдөг байсан юм. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Улс хоорондын шуудан илгээмжийг бараа гэж үзнэ” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон юм. Өмнө нь шуудангийн илгээмжийг бараа гэж тооцдоггүй байсан аж. Тиймээс татвар авдаг байсан юм. Харин энэ удаад бараа гэж тооцдог болсон ч тоо ширхэг, үнийн хувьд тодорхой хэмжээнд татвар авахгүй байх уян хатан заалт үйлчилж эхэлжээ.

Тэгвэл энэ оноос эхлэн гадаадын улс орноос шуудангаар дамжуулан илгээсэн илгээмж буюу бараанд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нугалснаас доогуур үнийн дүнтэй бол гаалийн татвараас чөлөөлөх хууль мөрдөгдөж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд нэмэлт оруулж “38.1.15. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”-ийг гаалийн татвараас чөлөөлөхөөр тусган, он гарсаар хэрэгжүүлж эхэлжээ. Дээр нь нэгэн таатай мэдээлэл гэвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хоёр хуульд нэмэлт өөрчлөлт орсноор улсын хилээр нэвтэрч буй илгээмжийнхээ хэмжээнээс хамаарч гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой болсон байна. Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгосон. Энэ дагуу бол 1 сая 920 мянган төгрөгийн хувь хүний нэр дээр явуулсан илгээмжийг гаалийн татвар төлөхгүйгээр авах боломжтой гэсэн үг.

Харин ингэхдээ нэг анхаарах ёстой зүйл нь “ижил төрлийн хоёроос илүүгүй бараа” гэх тодотгол. Энд юу хамаарах вэ гэж үү.

Ижил төрлийн бараа гэж юу вэ?

Гаалийн тариф, татварын тухай хуулийн 12.2-т “Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас нь аль алинаа орлож чадах барааг хэлнэ” гэж заажээ. Мөн “Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийг харгалзан үзнэ” гэж тусгасан байна.

Бодъё л доо. Гадаадаас танд, таны охин, хүү гуравт ижил төрлийн гурван цамц илгээмжээр ирлээ. Энэ гурван өмдний үнийн дүн нийлээд 1 сая 920 мянган төгрөгт хүрэхгүй байлаа ч татвар авна. Харин гурван өөр төрлийн бараа буюу хоёр цамц нэг өмд, эсвэл гутал, цамц, өмд байвал гаалийн татвар авахгүй гэсэн үг. Танд цүнх, цамц, гутал, хичээлийн хэрэгсэл, малгай, ороолт гурваас дээш төрлийн хэрнээ ижил биш бараанууд ирээд хуульд заасан үнийн дүн буюу нэг сая 920 мянгаас бага байвал татвараас чөлөөлнө.

Эндээс нэг асуулт гарч ирж байгаа нь нэг сая 920 мянган төгрөгөөс дээш бол яах вэ? Гэсэн асуулт. Хэрэв таны илгээмж нэг сая 920 мянга+1 төгрөг болвол хөнгөлөлт эдлэх боломжгүй болно. Тиймээс таны илгээмж энэ мөнгөн дүнд багтахгүй, илүү гарах гээд байгаа бол хоёр таслаад ч юм уу мөнгөн дүнд нийцүүлж байж явуулсан нь танд илүү ашигтай гэсэн үг.

Дээрх мөнгөн дүнд багтаж л байгаа бол та хоёр ширхэг өмд, хоёр ширхэг цамц, хоёр ширхэг гутал гэхчилэн тэрхүү тоог нь хэтрүүлэхгүй бол асуудал гарахгүй гэсэн үг. Харин өөр төрлийн хэмжээтэй эсвэл өөр өөр загвар, брэндийн гурван ижил бараа /өмд, цамц, гутал, хувцас аль нь ч бай ялгаагүй/ авбал “хоёроос илүү” гэдэг ангилалд орно гээд ойлгочиход гэмгүй. Энд дурдаагүй барааг яах вэ гэж бодож байгаа бол http://customs.gov.mn/2014-03-25-01-15-20 энэ хаягаар ороод үзэхийг хүсье.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
36 Солонгос улс 2015 оны турш гадаадын хууль бус иргэдийн дунд эрчимжүүлсэн шалгалтыг хийнэ МИX 2015.02.05 8681
35 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
34 Хойд Солонгосын “чих зөөлөрсөн үү”? [1] file МИX 2015.01.20 14899
» Ямар илгээмжийг татвараас чөлөөлөх вэ? file МИX 2015.01.18 5888
32 Шуудангийн илгээмж гаалийн татваргүй боллоо file МИX 2015.01.18 5535
31 БНСУ эвлэрэхэд бэлэн file МИX 2015.01.03 5482
30 Interview”-гийн өдүүлсэн кибер дайнд хойд Солонгос тэр аяараа интернэтгүй боллоо МИX 2014.12.24 5985
29 “Кorean air”-ийн эзэн охиноо буруу хүмүүжүүлсэндээ уучлалт гуйжээ МИX 2014.12.16 5059
28 Солонгосын хөлөг Берингийн тэнгист осолдлоо file МИX 2014.12.02 6129
27 Хоёр Солонгосын цэргүүд 10 минутын турш буудалцжээ file МИX 2014.10.20 14621
26 Хурлын төлөөлөгч 77 иргэн оргон зугтжээ file МИX 2014.09.29 6598
25 Хан мөрөн дээгүүр тавигдсан 31 дэх гүүр 12 сард нээгдэнэ МИX 2014.09.16 14829
24 Сериалиас Монгол руу... МИX 2014.09.16 7669
23 тамихны үнэ 4500 болж өснө file МИX 2014.09.11 16304
22 “Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав mix 2014.07.28 7848
21 Солонгосын визний барьцааг болиулах санал тавилаа file МИX 2014.06.27 6249
20 Таван цэргийн амийг хөнөөсөн Солонгос түрүүч баригдлаа МИX 2014.06.27 7345
19 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ ОСЛООР АМЬД ҮЛДСЭН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ ОРЖЭЭ МИX 2014.06.26 7063
18 11 ЗОРЧИГЧИЙН ЦОГЦСЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАЙСААР БАЙНА МИX 2014.06.26 6526
17 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮН ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ МИX 2014.06.18 7319