메뉴 건너뛰기


Солонгосын хойг Японы дарлалаас ангижирсны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ нь Солонгосын хойгийн хоёр хуваагдсан нэг үндэстнийг эргэн нэгтгэхэд чухал нөлөө үзүүлэх түүхэн баярт үйл явдал юм. Үүнийг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун шинэ жилийн баярын мэндчилгээндээ онцолсон билээ. Түүнчлэн Ким Чен Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хег хэлэлцээрийн ширээнд урьснаар хоёр орны харилцаанд том дэвшил гарч байна. Ким Чен Уны ер бусын найрсаг урилгын хариуд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе Пхеньянтай хэлэлцээрийн ширээний ард суухын өмнө ямар нэгэн болзол тавихгүй хэмээв. Пак Кын Хе Солонгосын хойгийн энх тайвны төлөө Пхеньян цөмийн хөтөлбөрөө зогсоох шаардлагатай боловч Ким Чен Унтай хийх уулзалтын өмнө урьдчилсан нөхцөл, болзол тавихгүй хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү хоёр Солонгосын төрийн тэргүүний уулзалтыг товлох асуудал яригдаж эхлэв. Дэлхийн II дайны дараа хоёр хуваагдсан Хойд болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд өнгөрсөн хугацаанд ердөө хоёр удаа  уулзсан түүхтэй. Хоёр Солонгосын нэгдэл энэ онд илүү үр дүнтэй яригдах байдал ажиглагдаж буй.

 

 

Үүний зэрэгцээ Пхеньяний талаас Вашингтонд өөр нэг “эргэлзээтэй” санал тавиад байна. Энэ нь АНУ, Өмнөд Солонгостой хамтарсан уламжлалт цэргийн сургуулилтаа зогсоовол Пхеньян цөмийн хөтөлбөрөө зогсоох аж. Пхеньян Холливудын компанийг хакердсан хэрэгт сэжиглэгдсэнээр АНУ-ын зүгээс дахин хатуу хоригтой нүүр тулахад хүрсэн юм. Хойд Солонгосын эсрэг шинэ хориг нь Пхеньяний олон улсын санхүүгийн системтэй холбогдсон үлдсэн ганц сүлжээг хаахад чиглэгджээ. Тодруулбал, Хятадыг оролцуулаад олон улсын банк, санхүүгийн институтыг Хойд Солонгостой харилцахыг хориглох аж. Ийнхүү АНУ-ын шинэ хориг яригдаж эхэлмэгц Ким Чен Ун Вашингтонд хандан дээрх саналыг тавьсан нь эргэлзээ төрүүлж байна. Түүнчлэн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан уламжлалт цэргийн сургуулилтыг тасалдуулсны дараа Пхеньян дахин цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхгүй гэх баталгаа байхгүй. Гэвч Хойд Солонгосын АНУ-д тавьсан санал хий хоосон зүйл биш гэдгийг Сингапурын уулзалт гэрчлэх аж. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрт оролцогч Ри Юн Хогийн баг өнгөрсөн амралтын өдрөөр Сингапурт Америкийн экс албан тушаалтнууд, академич нартай уулзалт хийлээ. Тэд Хойд Солонгосын цөмийн пуужингийн асуудлыг хэлэлцсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлэв. 

 

 

Хойд Солонгос 2006 оноос хойш гурван удаа “амжилттай” цөмийн туршилт хийсэн билээ. Хойд Солонгос 2013 онд гурав дахь цөмийн туршилтаа Пхеньянаас 380 орчим км зайнд газар доор явуулсан юм. Энэ нь 4.5-5.2 магнитудын чичирхийлэл үүсгэснээс үндэслэн 6-7 килотонн цөмийн бөмбөг туршсан гэж үздэг. Өмнө нь 2009 онд Хойд Солонгос 2-5 килотонн цөмийн бөмбөг туршсан аж. Харин 2006 онд нэг килотонн цөмийн бөмбөг туршиж байв. Түүнчлэн Хойд Солонгос 2012 онд алсын зайн баллистик пуужин харваж, дэлхий нийтийг сандаргасан юм. Хойд Солонгос ард иргэдээ өлсгөлөнд нэрвэгдүүлэн байж, ингэтлээ цөмийн хөтөлбөрт хөрөнгө хаядаг нь улс төрийн дэглэмээ хадгалах арга гэж үзэх нь ч бий. Хойд Солонгост 1990 онд болсон аймшигт өлсгөлөнгөөс хойш эдийн засаг, ядуурал, хүнсний хомсдол үргэлжилсээр байгаа юм. Гэвч Хойд Солонгосын удирдагчид бүх мөнгөө цөмийн хөтөлбөр, цэрэг армидаа зарцуулж, олон улсыг айлгах тактик баримталсаар байна.

 

Б.АНХТУЯА

 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
36 Солонгос улс 2015 оны турш гадаадын хууль бус иргэдийн дунд эрчимжүүлсэн шалгалтыг хийнэ МИX 2015.02.05 8681
35 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
» Хойд Солонгосын “чих зөөлөрсөн үү”? [1] file МИX 2015.01.20 14899
33 Ямар илгээмжийг татвараас чөлөөлөх вэ? file МИX 2015.01.18 5888
32 Шуудангийн илгээмж гаалийн татваргүй боллоо file МИX 2015.01.18 5535
31 БНСУ эвлэрэхэд бэлэн file МИX 2015.01.03 5482
30 Interview”-гийн өдүүлсэн кибер дайнд хойд Солонгос тэр аяараа интернэтгүй боллоо МИX 2014.12.24 5985
29 “Кorean air”-ийн эзэн охиноо буруу хүмүүжүүлсэндээ уучлалт гуйжээ МИX 2014.12.16 5059
28 Солонгосын хөлөг Берингийн тэнгист осолдлоо file МИX 2014.12.02 6129
27 Хоёр Солонгосын цэргүүд 10 минутын турш буудалцжээ file МИX 2014.10.20 14621
26 Хурлын төлөөлөгч 77 иргэн оргон зугтжээ file МИX 2014.09.29 6598
25 Хан мөрөн дээгүүр тавигдсан 31 дэх гүүр 12 сард нээгдэнэ МИX 2014.09.16 14829
24 Сериалиас Монгол руу... МИX 2014.09.16 7669
23 тамихны үнэ 4500 болж өснө file МИX 2014.09.11 16304
22 “Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав mix 2014.07.28 7848
21 Солонгосын визний барьцааг болиулах санал тавилаа file МИX 2014.06.27 6249
20 Таван цэргийн амийг хөнөөсөн Солонгос түрүүч баригдлаа МИX 2014.06.27 7345
19 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ ОСЛООР АМЬД ҮЛДСЭН СУРАГЧИД ХИЧЭЭЛДЭЭ ОРЖЭЭ МИX 2014.06.26 7063
18 11 ЗОРЧИГЧИЙН ЦОГЦСЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАЙСААР БАЙНА МИX 2014.06.26 6526
17 “СЕВОЛ” УСАН ОНГОЦНЫ БАГИЙН ГИШҮҮН ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ МИX 2014.06.18 7319