메뉴 건너뛰기


Хойд Солонгосын урвагч

2014.04.16 22:21

관리자 Уншсан:7515

 

Пак Ён Ми

Энэ бүсгүй чанга хатуу дэглэмтэй, коммунист Солонгост төрж өсөн туйлын хүнд бэрхийг туулан гарсан юм. Тэрбээр улсаасаа зугтаж, “Урвагч” нэр зүүж байгаа ч Пхеньяны төмөр хөшигний цаадах ард түмний зовлон шаналалын дуу хоолой болж яваа нэгэн.

Түүний Өмнөд Солонгосын ЭсБиЭс телевизэд ярьсан яриаг хүргэж байна.

Ким Чен Ирийг бурханчлан шүтсэн Умард Солонгост би амьдралынхаа 15 жилийг өнгөрөөсөн. Суртал ухуулгаас өөр юу ч мэдэхгүй болохоор түүнийг бурхан гэж үздэг байсан юм. Тэр бүү хэл өөр улс орон байдаг гэж төсөөлж ч байгаагүй.

Тэнд тамаас өөрцгүй. Эрчим хүч байнга тасарч, гол төлөв харанхуй байдаг. Тээврийн хэрэгсэл гэж байхгүй болохоор хаашаа ч явсан явган алхана. Орчин нь их бохир болохоор идэх юм тэр бүр олдохгүй.

Амьдрах нөхцөл тун тааруу. Ингэлээ гээд гомдоллох нь байтугай бодож ч болохгүй. Хэчнээн зовж байсан ч төр засгаа өдөр бүр тахин шүтэх ёстой.

Ким Чен Ир хүний бодлыг уншдаг гэж итгэдэг байсан учраас юм бодохдоо ч айдаг байлаа. Хоёр хүн тутмын нэг нь алга болдог болохоор хүн бүрийн зүрхэнд шар ус хурсан гэж болно. Манай ангийн хүүхдийн ээжийг нийтийн өмнө цаазаар авахад биднийг тагнуулын хөрш болохоор заавал очиж үз гэж тулгасан. Яах ч арга байгаагүй.

Аав маань Засгийн газарт ажилладаг байсан болохоор Умард Солонгосын бусад хүүхдийг бодвол би илүү сэтгэл амар байдаг байсан. Тэгтэл аавыг минь хэрэгт унагаж, гурван жил хорих ял шийтгэсэн. Аавыг дагаад намайг ч гэсэн хэлмэгдүүлсэн болохоор Умард Солонгост амьдарна гэж найдах ямар ч аргагүй болсон. Тэнд намайг их сургуульд оруулах ч үгүй. Бүр Пхеньянаас хөөж Хятадын хилийн ойролцоо бөглүү хөдөө газар цөлсөн.

Аав хорт хавдар тусч хүндэрсэн тул эмчилгээ хийхээр шоронгоос гаргасан юм. Тэр л үед бид Умард Солонгосыг орхихоор шийдсэн дээ. Дүн өвлийн хүйтнээр голын мөсөн дээгүүр мөлхөж, Хятадын хилийг давсан. Би цэргүүдэд баригдахаас биш, буудуулахаас л их айж байсан юм. Цэргүүд оргож байгаа хүнтэй таарвал ямар ч анхааруулгагүйгээр шууд буудаж орхино.

Хятадад Умард Солонгосын оргодлуудыг хүлээн зөвшөөрдөггүй болохоор тэнд ч гэсэн маш болгоомжтой байх ёстой. Ээж аав хоёрт маань тийм ч их мөнгө байгаагүй. Хятадад очсон хойно ээж таваг угаадаг ажилд орсон юм. Харин би Хятад хэл мэддэггүй болохоор баригдсан тохиолдолд юу ч хэлэхгүй байх ёстой. Тэгэхгүй бол буцаачихна. Тиймээс өдрийн ихэнхийг гэрээс гаралгүй өнгөрөөдөг байлаа. Хэрэв цагдаа харагдвал шууд зугтана.

Бичиг баримт байнга шалгадаг болохоор галт тэргэнд ч сууж чадахгүй, үнэхээр хэцүү байсан юм.

Аав маань жилийн дараа хорт хавдраар өөд болж, хуримтлуулсан мөнгө ч маань удалгүй дууссан. Тэгж байтал бид Өмнөд Солонгосын санваартнуудтай танилцсанаар яаж ийгээд  Өмнөдийн хил давчихвал эрх чөлөөтэй болохыг олж мэдсэн юм.

Ааваас хойш Хятадад амьдрахад бэрх болж, Өмнөд Солонгосын хил давая гэтэл мөнгө хүрээгүй.  Тэгээд бид байсан мөнгөөрөө луужин худалдаж аваад өвлийн хүйтэнд Хятад, Монголын хилийг дамнасан элсэн цөлөөр явган явсан. Монголд явж байхад биднийг цэргүүд олж, хамгаалалтдаа авч Өмнөдийн талтай холбоо барьж, дүрвэгч гэдэг нэрийн дор хүлээлгэн өгсөн дөө.

Тэр үед ч гэсэн би Ким Чен Ир хүмүүсийн бодлыг уншдаг гэдэгт итгэсэн хэвээр байлаа. Умардаас зугтаж чадсан ч гэсэн Пхеньяны талаар сөрөг бодол огт төрдөггүй.

Өмнөд Солонгост ирсний дараа биднийг хэдэн сар Боловсролын төвд сургасан. Тэнд Ким Чен Ир дарангуйлагч байсныг олж мэдсэн ч оюун санаагаа бүрэн чөлөөлж чадахгүй тархинд суулгасан Умардын тухай сайхан бодол л эргэлддэг байв.

Сургалт дууссаны дараа би шинэ хүмүүстэй танилцаж, интернет ашиглаж, ном сонин ч чөлөөтэй унших болж, социализм, коммунизм, капитализмыг ялгаж салгадаг болсон. Шинэ зүйлс сурсаны хүчинд л үнэнийг таньж чадсан.

Умардад сурсан бүхэн худал хуурмаг. Би хүн байж ч үзээгүй. Зүгээр л дэглэмийн төлөө зүтгэх ажиллах хүч байснаа ухаарсан. Хэрэв надад үх гэж тушаавал би үг дуугүй дагана. Би хүн биш. Зүгээр л эд зүйл байжээ. Тархи угаалтаас ангижрахын тулд бүтэн гурван жил зарцуулсан.

Манай ээжид минийхээс ч их хугацаа орсон. Ким Чен Ир нас барсныг дуулаад тэр огт итгээгүй. Бид Өмнөдөд байсан ч ээж маань Ким Чен Ирийг хүн биш. Бурхан учраас үхэхгүй гэж ярьдаг л байсан. Хэдийгээр түүний энгийн хүн байсныг ойлгоход их хугацаа орсон ч ээж маань эцэстээ бүх үнэнийг олж харсан.

Би одоо өмнөхөөсөө тэс өөр хүн болж, их сургуульд олон улсын харилцаагаар сурч байгаа. Умард Солонгост хэн ч бидний бодол санаа, ирээдүй, хүсэл мөрөөдлийн талаар асуудаггүй бол одоо би чөлөөтэй хүсч мөрөөддөг. 

Анх Өмнөд Солонгост ирээд миний бодол ямар хамаатай юм бол гэж их л гайхдаг байлаа. Ерөөсөө хувь тавилан намайг сонгосон юм байна. Би одоо өөрийнхөө амьдралын эзний хувиар амьдардаг болсон.

Миний эгч саяхан Өмнөд Солонгост ирж, Боловсролын төвд сургалтад суугаад төгссөн. Одоо надад дутах юм алга. Яагаад гэвэл элэг бүтэн байх нь хамгаас чухал юм шүү дээ.

Гэхдээ л миний хамаатнууд Умард Солонгост үлдсэн. Тэд маань оргохоосоо айгаад хөдөлж ч чаддаггүй. Би Умард Солонгосоос ирсэндээ биш хүн гэдэг утгаараа тэдэндээ санаа зовж байна. Хүнд эрх гэж бий. Эрхээ эдэлж чадахгүй байгаа тэр олон хүнд тусалмаар байна. Энэ бол миний мөрөөдөл.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Солонгос дахь америк цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулав file МИX 2016.01.13 33931
15 Өмнөд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоц Атлантын далайд сураггүй болжээ [2] file МИX 2017.04.03 34392
14 Ерөнхийлөгч Пак Гын Хег дэмжигчид жагсчээ file МИX 2017.02.08 34612
13 БНСУ хууль бус гадаадын ажилчдын тоог багасгахаар төлөвлөжээ МИX 2016.04.05 34919
12 СкайМонгол баг ИннерСөркл багийг 5:3 онооны харьцаагаар хожлоо. МИX 2016.03.15 37497
11 Өмнөд Солонгосын мэдээллийг Монголын компани няцаав [2] file МИX 2016.03.28 37500
10 МИАТ ТӨХК: ПУСАН ХОТ Анхны нислэгээ үдэж гаргалаа file МИX 2017.06.26 39143
9 Солонгосын дипломатчид “хормойн донд” автжээ [1] file МИX 2017.01.04 39944
8 БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна file МИX 2017.09.08 41301
7 Улаанбаатар - Пусан чиглэлийн нислэг 2 талдаа 441,600вон байхаар одоогоор албан ёсоор мэдэгдээд байна. file МИX 2016.04.26 42381
6 ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ МИX 2017.07.31 44672
5 Хүний аминд хүрсэн этгээдийн овог нэр, нүүр царайг олон нийтэд ил болгожээ [1] МИX 2016.05.09 48413
4 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав [1] file МИX 2017.09.08 49431
3 21 аймаг Засаг дарга нар өнөөдөр БНСУ-д ирнэ. МИX 2017.01.06 50237
2 Доналд Трамп Япон, БНСУ-д зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ [3] file МИX 2017.09.08 52083
1 БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл ирэх сард болно file МИX 2017.02.23 53513