메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан “Sewol” гатлага онгоц Өмнө Чолла мужийн Жиндо арлын ойролцоо өчигдөр өглөө осолдсон билээ. Уг ослын талаар Ансанаас Ким Мин Ү сурвалжлагч ингэж бичжээ.

“Өглөөний 8 цаг 40 минутын үед байхаа, усан онгоц хэлбийгээд байх шиг санагдсан. Тэр үед станцаар хөдөлж болохгүй, хөдөлбөл онгоц илүү их хэлбийнэ гэсэн утгатай мэдээ цацагдсан”

Ансан хотын Танвон ахлах сургуулийн 2-р ангийн ихэр сурагчид болох Жон Дэ Жин, Жон Буг Жин (17) нар өрөөндөө амарч байгаад онгоц хэлбийхийг мэдэрмэгц яаравчлан аврах хантаазаа өмссөн байна. Ах Дэ Жин нь дүүдээ аврах хантааз өмсгөөд хамт коридорт гарсан байна. “Түн гэсэн чимээ болон ямар нэгэн чичиргээ мэдэгдээгүй” гэж ах дүүс тайлбарласан байна.

Бүх хүүхдүүд өрөөнөөсөө гарсан байсан бөгөөд усан онгоц хэлбийж суух ч хэцүү байсан тул тэд коридорт хэвтээд дараагийн зааварчилгаа цацагдахыг хүлээсэн байна.

“Тайван байцгаая” гээд бүгд 20-иод минут хүлээсэн боловч 4 давхарт ус орж ирж эхэлсэн байна. Ус маш хурдан дүүрч эхэлсэн бөгөөд гарах гарц хүртэл усанд автсан байлаа.

“Гарц усанд автсан байсан тул дүүтэйгээ хамт шумбаад гарч ирсэн” гэж Дэ Жин мэдэгдсэн байна. “Дүү бид хоёр амьд гарч ирсэн боловч бусад хүүхдүүд..” хэмээн тэд үгээ дуусгаж чадсангүй.



Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 385
15 “КАРНИВАЛ” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ МИX 2018.07.17 379
14 Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё file МИX 2019.02.08 341
13 Өсвөр насны хүүхдийн гэмт хэргийн тоо 240,000-д хүрчээ file МИX 2018.10.11 315
12 Солонгсын Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 47 хувиар өсжээ. file МИX 2018.09.12 313
11 Муу сүнсээ хөөх зорилгоор авсанд орж унтсан эмэгтэй бүтэж нас баржээ МИX 2018.08.07 306
10 Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн зуны анхны амралт эхэлжээ. file МИX 2018.08.07 292
9 АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 290
8 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 283
7 Гачондэ Гил эмнэлэг төрөлхийн зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд шинэ амьдралыг бэлэглэлээ file МИX 2018.11.07 272
6 Солонгост ажил эрхлэх визээр орж ирсэн Хятад улсын иргэнийг баривчлалаа file МИX 2018.11.08 256
5 ПУСАНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА file МИX 2018.09.10 234
4 Дээд шүүх биеийн хөдөлмөр эрхлэх тэтгэврийн насыг албан ёсоор 60 наснаас 65 нас болгожээ file МИX 2019.02.22 210
3 БНСУ тамхины хуулиндаа шинэчлэл хийх шаардлагатай гэж иргэд нь үзэж байна file МИX 2019.01.08 195
2 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 184
1 БНСУ -Хорт хавдрын 70%-ийг нь эмчилнэ file МИX 2019.01.02 160