메뉴 건너뛰기



Өмнөд Солонгост осолдож живсэн усан онгоцны 290 зорчигчийг одоо хүртэл аварч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, 475 зорчигчтой Жэжүг зорьж явсан усан онгоцны зорчигчдын тэн хагасаас илүү нь сураггүй хэмээн бүртгэгдээд байгаа юм. Осол гарсны дараахан Өмнөд Солонгосын албаныхан зорчигчдын дийлэнхийг аварсан хэмээн мэдэгдэж байсан ч энэ ташаа болж таарч, онгоцонд явсан нийт хүний тоог ч хэдэнтээ буруу мэдээлсэн. Эцэст нь, зорчигчдыг онгоцонд суулгах үеийн дүрс бичлэгийг үзэж байж  475 хүн явж байж гэдгийг тогтоосон. Үүнээс хамгийн сүүлийн үеийн мэдээллээр есөн хүн амь үрэгдэж, 287 нь уснаас, онгоцноос гаргаж авч чадаагүй байна.

Онгоцны зорчигчдын дийлэнх буюу 325 нь Ансан дахь Данвоны ахлах сургуулийн 16-17 насны сурагчид байжээ. Тэд сургуулийн амралтаараа Жэжү арал руу зугаалахаар явж байсан юм.

Мягмар гарагийн орой Инчоноос гарсан онгоц өчигдөр өглөө 9 цагийн үед Өмнөд Жеолла аймгийн Бионпун арлаас 1,8 милийн зайтай осолдсон. Онгоц живэхээсээ өмнө нэг зүйл хүчтэй мөргөх шиг түсхийсэн чимээ гараад удалгүй савлан чичирч эхэлсэн хэмээн амь аврагдсан зорчигчид ярьжээ. Онгоц замд гарах үед шөнийн цагаар манан ихтэй байсан учраас удаан явж, Жэжүд очих ёстой хуваарьт цагаасаа гурван цагаар хоцорч явжээ. Тиймээс осол болох өглөө онгоцыг хурдтай явах үүрэг удирдлагаас өгсөн байж. Ингэж явахдаа далайн хад, чулуу мөргөсөн гэж үзэж байгаа юм.

9825 тонны жинтэй, 900 хүний багтаамжтай усан онгоцонд аврах хантааз хангалттай байсан учраас зорчигчдын дийлэнхийг аварсан хэмээн албаныхан эхэн үедээ мэдэгдэж байсан ч аврах хантааз олж авч чадалгүй далай руу үсэрсэн хүмүүс ч цөөнгүй байжээ. Ослын газар эхний аврагчид хоёр цагийн дараа ирэхэд зарим зорчигч далай руу үсэрч амь гарсан байна. Учир нь, аврагчдыг ирэхэд онгоц аль хэдийнэ 45 хэм хазайсан бөгөөд удалгүй 90 хэм болж улам хүчтэй живж эхэлсэн байна.
Онгоц аль хэдийнэ живчихээд байхад зорчигчдыг ямар ч хөдөлгөөн хийж болохгүй, онгоцноос үсэрч болохгүй хэмээн суулгаж байсан хэмээн гэрчүүд ярьжээ. 




Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Солонгос дахь америк цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулав file МИX 2016.01.13 33933
15 Өмнөд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоц Атлантын далайд сураггүй болжээ [2] file МИX 2017.04.03 34428
14 Ерөнхийлөгч Пак Гын Хег дэмжигчид жагсчээ file МИX 2017.02.08 34614
13 БНСУ хууль бус гадаадын ажилчдын тоог багасгахаар төлөвлөжээ МИX 2016.04.05 34923
12 СкайМонгол баг ИннерСөркл багийг 5:3 онооны харьцаагаар хожлоо. МИX 2016.03.15 37499
11 Өмнөд Солонгосын мэдээллийг Монголын компани няцаав [2] file МИX 2016.03.28 37514
10 МИАТ ТӨХК: ПУСАН ХОТ Анхны нислэгээ үдэж гаргалаа file МИX 2017.06.26 39146
9 Солонгосын дипломатчид “хормойн донд” автжээ [1] file МИX 2017.01.04 39956
8 БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна file МИX 2017.09.08 41307
7 Улаанбаатар - Пусан чиглэлийн нислэг 2 талдаа 441,600вон байхаар одоогоор албан ёсоор мэдэгдээд байна. file МИX 2016.04.26 42383
6 ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ МИX 2017.07.31 44674
5 Хүний аминд хүрсэн этгээдийн овог нэр, нүүр царайг олон нийтэд ил болгожээ [1] МИX 2016.05.09 48428
4 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав [1] file МИX 2017.09.08 49443
3 21 аймаг Засаг дарга нар өнөөдөр БНСУ-д ирнэ. МИX 2017.01.06 50240
2 Доналд Трамп Япон, БНСУ-д зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ [3] file МИX 2017.09.08 52092
1 БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл ирэх сард болно file МИX 2017.02.23 53517