메뉴 건너뛰기


Солонгос АНХААРУУЛГА

2019.04.05 11:42

МИX Уншсан:290

Мэдээлэл хүргүүлэх тухай

БНСУ-ын Ганвөн мужийн Госөн суманд 4 дүгээр сарын 4-нд 19:17 цагт цахилгааны гал хамгаалагчаас үүдсэн гал ойролцоо уул руу өргөжиж их хэмжээний ойн түймэр болсон бөгөөд 4 дүгээр сарын 5-ний өглөөний 08.00 цагийн байдлаар галын 80 орчим хувийг цурманд оруулаад байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Хүчтэй салхи /20-30 м/с/ ихтэй, хаврын хуурайшилтын үе таарсан нь гал түймэр богино хугацаанд өргөн талбайд тархсан. Одоогийн байдлаар түймэрт БНСУ-ын иргэн 1 иргэн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж, 125 хувийн орон сууц, 11 хүлэмж, амралтын барилга байгууламж, 250 гаруй га талбай ой шатсан ба 3100 гаруй иргэн, цэргийн ангийн албан хаагчдыг /2500 цэрэг/ аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авав. Гал унтраахад 45 нисдэг тэрэг, 18 мянга гаруй гал унтраагч, цэрэг, цагдаа, албан хаагчдыг дайчилжээ.

sogcho.jpg



Шөнө хэрэглээний газыг нийтэд нь хаасан ба өглөөний 6 цагаас айл өрхөд хэрэглээний газ өгч эхлэв. Төмөр замын хөдөлгөөний бүрэн зогсоож, зарим авто замыг хаагаад байна. Түймэрт өртсөн орон нутагт ЕБС-ын хичээлийг түр хаасан байна.

Согчо хотын Гёндон их сургуулийн гадаад оюутны дотуур байр шатсан мэдээний дагуу тус сургуулиас тодруулахад “...телевизээр ташаа мэдээлэл цацасан байна. Манай сургуульд монгол оюутан суралцдаггүй, нэг монгол оюутан суралцаж байгаад төгссөн” гэсэн мэдээлэл өгөв. Ганвөн мужид 617, Согчо хотод 15 монгол иргэн албан ёсоор оршин суудаг бөгөөд Одоогийн байдлаар монгол иргэн хохирсон мэдээлэл БНСУ-ын холбогдох байгууллагааас ирүүлээгүй байна.

Иргэдийн зүгээс ямар нэгэн мэдээлэл байвал ЭСЯ-нд мэдэгдэнэ үү.

Иймд манай иргэд БНСУ-ын Цагдаа, Онцгой байдлын газраас өгч буй заавар, чиглэлийн дагуу нэн тэргүүнд түр орогнох байранд нүүх, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны 02-794-3464, 010-9605-9798, 010-5307-7220 дугаар утсанд холбогдоно уу.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 385
15 “КАРНИВАЛ” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ МИX 2018.07.17 379
14 Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё file МИX 2019.02.08 341
13 Өсвөр насны хүүхдийн гэмт хэргийн тоо 240,000-д хүрчээ file МИX 2018.10.11 315
12 Солонгсын Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 47 хувиар өсжээ. file МИX 2018.09.12 313
11 Муу сүнсээ хөөх зорилгоор авсанд орж унтсан эмэгтэй бүтэж нас баржээ МИX 2018.08.07 306
10 Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн зуны анхны амралт эхэлжээ. file МИX 2018.08.07 292
» АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 290
8 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 283
7 Гачондэ Гил эмнэлэг төрөлхийн зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд шинэ амьдралыг бэлэглэлээ file МИX 2018.11.07 272
6 Солонгост ажил эрхлэх визээр орж ирсэн Хятад улсын иргэнийг баривчлалаа file МИX 2018.11.08 256
5 ПУСАНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА file МИX 2018.09.10 234
4 Дээд шүүх биеийн хөдөлмөр эрхлэх тэтгэврийн насыг албан ёсоор 60 наснаас 65 нас болгожээ file МИX 2019.02.22 210
3 БНСУ тамхины хуулиндаа шинэчлэл хийх шаардлагатай гэж иргэд нь үзэж байна file МИX 2019.01.08 195
2 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 184
1 БНСУ -Хорт хавдрын 70%-ийг нь эмчилнэ file МИX 2019.01.02 160