메뉴 건너뛰기




АНУ-ын эрх баригчид дундын зайн баллистик пуужин амдан устгах зориулалттай хөдөлгөөнт “THAAD” системээ Өмнөд Солонгост байрлуулах талаар судалж байна хэмээн “Wall Street Journal” сонин мэдээллээ. Байрлуулах талаар эцсийн шийд гаргаагүй ч тохиромжтой бүс хайж байгаа аж. Америкчууд өөрийн системийг түр хугацаагаар байрлуулж, дараа нь Сөүл АНУ-аас худалдан авсан пуужин устгах байнгын төхөөрөмж байрлуулна. Мөн Сөүлд пуужингийн дайралтаас хамгаалах систем худалдан авах гэрээг яаралтай байгуулж ч магадгүй гэнэ.
Энэ сарын 31-нд Сингапурт болох Аюулгүй байдлын бага хурлын үеэр АНУ, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн хэлэлцэх гол асуудлын нэг нь пуужингийн довтолгооноос хамгаалах систем байх аж. Энэ уулзалтад “THAAD” систем үйлдвэрлэгч “Lockheed Martin” компанийнхан оролцоно.
Өнгөрсөн жил Хойд Солонгос нь Гуам ба Хавайн арлууд дээрх цэргийн бааз руу пуужингийн цохилт өгч магадгүй гэж мэдэгдсэний дараа “THAAD” системийг Гуам арал дээр байрлуулсан юм. Үүнээс өмнө Хойд Солонгос нь тив алгасан нисэгч пуужинд ашиглах боломжтой шинэ хөдөлгүүр туршиж байж магадгүй тухай мэдээ гарч байсан юм. Мөн Пунгери дэх цөмийн туршилтын талбарт ээлжит цөмийн дэлбэрэлт хийхээр бэлдэж байж магадгүй тухай ярьж эхэлсэн.
АНУ үнэхээр пуужингийн довтолгооноос сэргийлэх систем байрлуулбал хариуд нь Хойд Солонгос уламжлал ёсоор сүрдүүлсэн мэдэгдэл хийж, ойрын зайн пуужин харваж, сүр хүчээ үзүүлж, магадгүй бага хэмжээний цөмийн туршилт хийх зэргээр бүс нутгийн түгшүүртэй байдал улам л нэмэгдэх байх. Эх сурвалж: www.assa.mn
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 184
15 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 285
14 Бичиг баримтын зөрчилшгүй нь хөдөлгөөнд оролцоорой! file МИX 2019.03.20 704
13 АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 292
12 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 385
11 Cолонгосын өвчинтэй тэмцэх газраас file МИX 2019.04.08 1024
10 Солонгосын алдартай TV хөтлөгч Роберт Хали хар тамхины хэргээр баривчлагджээ file МИX 2019.04.10 589
9 эрүүл мэндийн даатгал file МИX 2019.05.09 447
8 Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ file МИX 2019.05.22 602
7 Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа file МИX 2019.05.24 408
6 경찰이 직접 알려주는 진상들로부터 당하지 않는법. file МИX 2019.06.04 1225
5 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7355
4 Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын талаар file МИX 2019.06.26 2444
3 ОХУ-ын байлдааны гурван нисэх онгоц Өмнөд Солонгосын зүүн эрэг дагуу агаарын хилийг зөрчжээ. file МИX 2019.07.23 1557
2 БНСУ-н Мүн Жэ Ин ерөнхийлөгч ард түмэнтэйгээ чөлөөтэй ярилцахын тулд 19.11.19-ны оройны 20 цагт "Ард түмэн асууна, file МИX 2019.11.22 541
1 Өмнөд Солонгост COVID-19 (корона вирус)-ийн халдвар бүхий хүний тоо 556 болов. file МИX 2020.02.24 459