메뉴 건너뛰기


БНСУ-ын Техник, технологийн судалгааны төвийн инженер, профессор Шин Бён Чон тэргүүтэй албаны хүмүүс нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзлаа. Тус судалгааны төвийнхөн цахилгаан соронзон галт тэрэг (maglev) зохион бүтээн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлжээ. БНСУ-ын Инчёон хотын нисэх буудалд тус галт тэргийг 2016 оноос ашиглаж эхэлсэн байна.

Жолоочгүй, ухаалаг технологиор удирддаг галт тэрэг

Уг цахилгаан соронзон галт тэргийг зохион бүтээгч  профессор Шин Бён Чон байгальд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, Монгол оны цаг уурын нөхцөлд тохирно гээд олон давуу талтай талаар танилцуулсан юм. Галт тэрэгний дугуй замтайгаа хавирдаггүй учир дуу чимээ гаргаж, тоос, тоосонцор дэгдээдэггүй аж. Нэг бүхээгт ойролцоогоор 115 хүн зорчих боломжтой, зорчигчид цахимаар төлбөрөө төлдөг системтэй, жолоочгүй, ухаалаг технологиор удирддаг учир эдийн засагт ч хэмнэлттэй гэнэ. Мөн чимээгүй гаргахгүй тул албан байгууллагын дэргэдүүр эсвэл барилгын дотуур явуулах боломжтой юм байна. Тиймээс уг цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой гэж тэд үзэж буй аж.

 

Улмаар эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөний 11.6, Чингисийн өргөн чөлөөний 8.4 км замд явуулах боломжтой гэсэн судалгаа хийжээ.

Нийслэлийн удирдлага дэмжлэг үзүүлбэл үргэлжлүүлэн судалгаа хийж, ТЭЗҮ боловсруулан, шаардагдах зардал, эдийн засгийн үр өгөөжийг судлах санал уулзалтын үеэр гаргасан юм. Мөн нийслэлийн ИТХ-ын даргыг БНСУ-д айлчилж, тухайн техниктэй танилцахыг урилаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уг санаачилгаас татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлээд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйл ажиллагаанд хүндрэл бий. Хүн ам олон учраас төдий чинээгээр олон автобус явуулах шаардлага гардаг. Энэ нь замын түгжрэлийн нэг том шалтгаан болж байгаа. Нийслэлийн удирдлага үүнийг өөрчлөх зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Гэхдээ энэ мэт ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх нь зөв. Харин хамтын ажиллагаа шударга, харилцан ашигтай, эдийн засаг, нийгмийн үр өгөөж өндөртэй байх ёстой. Тиймээс нийгмийн үр өгөөж өндөртэй, эдийн засагт хэмнэлттэй, ухаалаг технологи нэвтрүүлэх сонирхол их байна” гэлээ.

Улаанбаатарт тусгай замын автобус явуулахаар туршсан боловч уг ажил тийм ч амжилттай болоогүй

 

Мөн тэрбээр “Бид өмнө нь Улаанбаатар хотод тусгай замын автобус явуулахаар туршсан боловч уг ажил тийм ч амжилттай болоогүй. Нөгөө талаар манайд зардал өртөг багатай, хурдан, хөнгөн, ухаалаг тээврийн хэрэгслийн шаардлага их бий" гээд эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нь нарийн тооцсон, тодорхой, нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан танилцуулах санал хэллээ.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

https://ikon.mn/n/1kzr

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 184
15 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 285
14 Бичиг баримтын зөрчилшгүй нь хөдөлгөөнд оролцоорой! file МИX 2019.03.20 704
13 АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 292
12 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 385
11 Cолонгосын өвчинтэй тэмцэх газраас file МИX 2019.04.08 1024
10 Солонгосын алдартай TV хөтлөгч Роберт Хали хар тамхины хэргээр баривчлагджээ file МИX 2019.04.10 589
9 эрүүл мэндийн даатгал file МИX 2019.05.09 447
8 Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ file МИX 2019.05.22 602
» Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа file МИX 2019.05.24 408
6 경찰이 직접 알려주는 진상들로부터 당하지 않는법. file МИX 2019.06.04 1225
5 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7355
4 Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын талаар file МИX 2019.06.26 2444
3 ОХУ-ын байлдааны гурван нисэх онгоц Өмнөд Солонгосын зүүн эрэг дагуу агаарын хилийг зөрчжээ. file МИX 2019.07.23 1557
2 БНСУ-н Мүн Жэ Ин ерөнхийлөгч ард түмэнтэйгээ чөлөөтэй ярилцахын тулд 19.11.19-ны оройны 20 цагт "Ард түмэн асууна, file МИX 2019.11.22 540
1 Өмнөд Солонгост COVID-19 (корона вирус)-ийн халдвар бүхий хүний тоо 556 болов. file МИX 2020.02.24 459