Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны Нотариатын үйлчилгээ
ИТГЭМЖЛЭЛ:
Иргэдийн итгэмжлэлийг баталгаажуулж өгнө. Итгэмжлэлийг тод гаргацтай, засваргүй, алдаа мадаггүй, Консулын хэлтсийн иргэдэд үйлчлэх танхим дахь загварыг харж бичсэн байна. Итгэмжлэлийг тухайн иргэн өөрийн бичиг баримт /иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт/-ын хамт биеэр авч ирж баталгаа хийлгэнэ.
БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ:
Бичиг баримтын хуулбар, орчуулга, өргөдөлд зурсан гарын үсэг зэргийг үнэн болохыг гэрчилж нотариатын баталгаа хийнэ. Нотариатын баталгаа хийлгэх иргэд баталгаа хийлгэх баримтынхаа эх хувийг өөрийн иргэний бичиг баримтын хамт авч ирнэ.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ:
1.Итгэмжлэл 6000 вон
2.Бусар төрлийн нотариатын үйлчилгээ 2000 вон
Кorean Exchange Banк дахь / 081-2201-3074 / тоот дансанд шилжүүлж баримтыг ЭСЯ-нд тушаана.
Жич: Хэрэв итгэмжлэл гаргагч хүсвэл итгэмжлэлийг ГХЯ-ны Консулын газарт илгээж Улаанбаатараас шууд авах боломжтой.Уг үйлчилгээний хураамж 10.000 воныг ЭСЯ-ны кассанд тушаана. Мөн ЭСЯ-ны факсаар бичиг баримт хүлээн авч дамжуулах тохиолдолд хуудас тутамд 500 воны үйлчилгээний хураамж авна.
Элчин сайдын яам
140-885 서울특별시 용산구 독서당로 95주한몽골대사관
Embassy of Mongolia, 95, Dokseodang-ro, Yongsan-gu, Seoul,
140-885, Republic of Korea
Визийн тасаг
140-013서울특별시서울특별시 용산구 한강대로 49, 주한몽골대사관비자과
Embassy of Mongolia, Visa section, 49, Hangang-daero, Yongsan-gu, Seoul,
140-013, Republic of Korea,
Email: seoul@mfa.gov.mn
Утас:
02-798-3464
02-795-1950
Факс:
02-794-7605 /Дипломат ажилтнууд/
02-798-3465 /Консулын хэлтэс/