Дахин нэг хууль бус оршин суугч барилгаас унасан хэрэг гарчээ
2018.11.19 15:23
Энэ сарын 16-ны өдөр Солонгосын хүний эрхийн хорооноос, өнгөрсөн сарын 29-ны өдөр Гёнги аймгийн Хвасон хотын нэгэн нийтийн орон сууцны барилгын 4 давхраас Тайландын 23 настай хууль бус оршин суугч цонхоор үсэрсэн хэрэг гарсан бөгөөд энэ мэдээлэл хожимдож мэдэгдсэн хэмээн мэдээлсэн байна. А нь хүнд бэртэл авсан боловч амь насанд нь аюулгүй ажээ.
Тухайн өдөр А барилга руу орж байсан хяналтын байгууллагаас зугтаж байгаад ийнхүү унасан байна. Хүний эрхийн хорооноос гадаадын иргэн харьяатын газрын хяналт энэ хэргийн шалтгаан болсон гэж үзэн хатуу буруушааж байгаа аж. Тиймээс ирэх 19-ны өдөр гадаадын иргэн харьяатын газрын урд албадан баривчлагааг эсэргүүцсэн хэвлэлийн бага хурлыг хийхээр болсноо мэдэгджээ. Харин гадаадын иргэн, харьяатын газраас энэхүү хэрэг хяналтын байгууллагаас зугтах гэж байгаад унаж осолдсон нь үнэн боловч албадан баривчилгаанаас үүссэн хэрэг биш хэмээн тайлбарлажээ.