메뉴 건너뛰기


Өмнөд Солонгос улсын Кангванду аймгийн цагдаагийн газраас тус аймагт оршин суух Монгол улсын иргэн 29-н настай, эрэгтэй Б-г өчигдөр саатуулжээ.
    Тэрээр өнгөрсөн 2-р сард өөрийн найз бүсгүй болох нутаг нэгт 29-н настай эмэгтэй А-г өөр эрэгтэйтэй хардаж, улмаар түүний хоолойг нь боон нүүр, хүзүү, цээж рүү нь хүчтэй цохиж зодсон ажээ.
    Монгол залуу Б нь үүгээр зогсохгүй сүүлийн хоёр сарын турш гудамжин дахь нийтийн хэрэглээний утаснаас найз бүсгүй болон түүний Монголд байгаа гэр бүлийнхэн рүү байнга утасдан айлган сүрдүүлж, дарамталж байсан байна.
    А энэ тухай цагдаагийн газарт  мэдэгдэж түүний амь насыг Б-ээс хамгаалж өгөхийг хүссэн ба Б энэ тухай мэдсэн даруй  найз бүсгүйгээ утсаар айлган сүрдүүлж, ална гэж заналхийлэх нь ихэсчээ.
    Кагванду аймгийн цагдаагийн газраас Монгол залууг өнгөрсөн Мягмар гаригт нэгэн гудамжин дахь нийтийн хэрэглээний утаснаас утсаар ярьж байхад нь саатуулсан байна.
utas.jpg
    Б нь тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан бөгөөд архидан согтууруулах ундаа уусан үедээ өөрөө ч мэдэлгүйгээр утсаар ярьж найз бүсгүйгээ заналхийлдэг байсан буруугаа хүлээжээ.
    Кангванду аймгийн цагдаагийн газраас Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ

http://www.newsis.com/view/?id=NISX20170410_0014821576&cID=10805&pID=10800

http://www.hankookilbo.com/v/434a0d15998b444a89b924ea9e434e78
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
276 Солонгост Пёнтэк хот THAAD системийг байрлуулах ажиллагаа эхэлжээ file МИX 2017.03.08 31807
» Найз бүсгүйгээ зодож дарамталсан Монгол залуу саатуулагджээ file МИX 2017.04.13 31678
274 САЛЖ ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮДИЙГ УУЛЗУУЛАХ АЖЛЫГ СЭРГЭЭХИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙ САЙД УРИАЛАВ file МИX 2017.07.04 31472
273 Хойд Солонгос дахин пуужин хөөргөлөө МИX 2017.03.06 31285
272 Солонгос оюутан уурандаа их сургуульд бөмбөг дэлбэлжээ МИX 2017.06.19 30755
271 АНУ хэзээд Өмнөд Солонгосын талд байх болно file МИX 2017.01.31 30507
270 Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо file МИX 2017.05.24 30440
269 Солонгос гаралтай Америкийн иргэн 10 жил хоригдох ялаар шийтгүүлэв file МИX 2016.04.29 30368
268 Экс Ерөнхийлөгчийн гэр бүлээс гадуурх харьцаанаас төрсөн хүү нь аавынхаа үлдээсэн хөрөнгөнөөс өв залгамжлах хүсэлт гаргажээ [1] МИX 2016.05.30 29808
267 Өмнөд Солонгосын эрх баригч намаас гарсан гишүүд шинэ нам байгууллаа [1] file МИX 2017.01.25 28697
266 Ким Чен Уны талаарх ухуулах хуудас илгээжээ [1] МИX 2016.05.30 28183
265 Сөүл хотын цагдаагийн газраас Монгол залууд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ file МИX 2017.03.31 28042
264 Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны Нотариатын үйлчилгээ МИX 2015.09.10 27633
263 Умардын нутгийн аль ч цэгт хүрч чадах пуужинг Өмнөд Солонгос амжилттай туршжээ file МИX 2017.04.07 26960
262 Солонгос улсын Улаан загалмайн нийгэмлэг Монгол улсын малчдад тусламжийн бараа илгээжээ file МИX 2017.03.13 26830
261 БНСУ-ын иргэн Монгол бүсгүйг хүчирхийлжээ file МИX 2017.03.15 26292
260 СЭРЭМЖЛҮҮЛЭГ [1] file МИX 2015.06.17 26057
259 Монголд явган аяллын зам тавихад өмнөд солонгосчууд тусална [1] file МИX 2017.02.17 26004
258 2030 он гэхэд солонгос эмэгтэйчүүдийн дундаж нас 90-ээс давна file МИX 2017.02.23 25935
257 Өмнөд Солонгос, Монгол эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо file МИX 2016.03.28 25142