메뉴 건너뛰기


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Инчеон хотын дарга Юү Жонбуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Залуучууд хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, Инчеон хотоос Инчеон хотын даргын нарийн бичиг Ли Сухун, Байгаль орчны газрын ерөнхий захирал Ли Санбум, Гадаад харилцааны хэлтсийн дарга Жан Бёнхун нар болон бусад албаныхан байлцав.

Уулзалтын эхэнд хотын дарга С.Батболд “Солонгос улсын гурав дахь том хот болох  Инчеоны дарга Юү Жонбуг тантай танилцаж байгаадаа баяртай байна. Монгол Улс, БНСУ-тай эртнээс гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа.  Улаанбаатар, Инчеон хотууд 2011 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш манай хоёр хотын харилцаа нийгмийн салбарт тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт хөгжиж ирсэн. Инчеон хоттой 2017 онд Улаанбаатар хот дэд бүтэц, хот төлөвлөлт, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын хамтын ажиллагаа эрчимжүүлэх хүсэлтэй байна. Мөн Улаанбаатар хот “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ыг хотуудын ногоон хөгжлийн сэдвээр 3 жил дараалан зохион байгуулсан. Форумд Солонгос улсын Сөүл, Пусан зэрэг томоохон хотын төлөөлөл оролцдог. Цаашид Улаанбаатар хотын зохион байгуулдаг олон улсын арга хэмжээнүүдэд Инчеон хот өөрийн төлөөлөгчдийг оролцуулж байхыг хүсье” гэлээ.

Уулзалтын дараа Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харлцаатай болж буйг албан ёсоор зарлаад, хотын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурав.

БНСУ-ын Инчеон хотын дарга Юү Жонбуг “Энэ удаагийн айлчлалаар нэгдүгээрт, Инчеоны “Мөрөөдлийн төгөл”-ийн 10 жилийн ойг тохиолдуулан энэ төгөлдөө мод тарьна.  Хоёрдугаарт, зүрхний өвчтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийх, солонгост урьж эмлэх зэрэг эрүүл мэндийн салбарынхантайгаа хамтран сайн дурын ажил хийнэ. Гуравдугаарт, спортын салбарын хамтын ажиллагаагаа улам илүү хөгжүүлэх, олимпийн хороотой уулзах төлөвлөгөөтэй ирсэн. Мөн сайд нар болон Ерөнхийлөгчтэй уулзсан байгаа. Өнөөдөр манай хоёр хот ах дүүгийн харилцааг албан ёсоор байгуулснаар хотын  хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, илүү өргөн цар хүрээнд бодит үр дүнтэй маш олон арга хэмжээг цаашид хэрэгжүүлнэ гэж найдаж байгаа” хэмээн онцлов.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар Инчеон хотууд албан ёсоор ах дүүгийн харилцаатай болсон түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Бид цаашид бүс нутгийнхаа хэмжээнд хамтдаа хөгжиж, нийгэм эдийн засгийн олон салбарт эрх тэгш, харилцан ашигтай, өргөн дэлгэр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр хотын хамтын ажиллагааг өргөн дэлгэр болгохоор ирсэн Инчеон хотын дарга Юү Жонбуг  болон хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд дахин талархал илэрхийлье” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

인천시 올란바타르시 

재한몽골인협회뉴스 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
276 Солонгост Пёнтэк хот THAAD системийг байрлуулах ажиллагаа эхэлжээ file МИX 2017.03.08 31807
275 Найз бүсгүйгээ зодож дарамталсан Монгол залуу саатуулагджээ file МИX 2017.04.13 31678
274 САЛЖ ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮДИЙГ УУЛЗУУЛАХ АЖЛЫГ СЭРГЭЭХИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙ САЙД УРИАЛАВ file МИX 2017.07.04 31472
273 Хойд Солонгос дахин пуужин хөөргөлөө МИX 2017.03.06 31285
272 Солонгос оюутан уурандаа их сургуульд бөмбөг дэлбэлжээ МИX 2017.06.19 30755
271 АНУ хэзээд Өмнөд Солонгосын талд байх болно file МИX 2017.01.31 30507
» Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо file МИX 2017.05.24 30440
269 Солонгос гаралтай Америкийн иргэн 10 жил хоригдох ялаар шийтгүүлэв file МИX 2016.04.29 30368
268 Экс Ерөнхийлөгчийн гэр бүлээс гадуурх харьцаанаас төрсөн хүү нь аавынхаа үлдээсэн хөрөнгөнөөс өв залгамжлах хүсэлт гаргажээ [1] МИX 2016.05.30 29808
267 Өмнөд Солонгосын эрх баригч намаас гарсан гишүүд шинэ нам байгууллаа [1] file МИX 2017.01.25 28697
266 Ким Чен Уны талаарх ухуулах хуудас илгээжээ [1] МИX 2016.05.30 28183
265 Сөүл хотын цагдаагийн газраас Монгол залууд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ file МИX 2017.03.31 28042
264 Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны Нотариатын үйлчилгээ МИX 2015.09.10 27633
263 Умардын нутгийн аль ч цэгт хүрч чадах пуужинг Өмнөд Солонгос амжилттай туршжээ file МИX 2017.04.07 26960
262 Солонгос улсын Улаан загалмайн нийгэмлэг Монгол улсын малчдад тусламжийн бараа илгээжээ file МИX 2017.03.13 26830
261 БНСУ-ын иргэн Монгол бүсгүйг хүчирхийлжээ file МИX 2017.03.15 26292
260 СЭРЭМЖЛҮҮЛЭГ [1] file МИX 2015.06.17 26057
259 Монголд явган аяллын зам тавихад өмнөд солонгосчууд тусална [1] file МИX 2017.02.17 26004
258 2030 он гэхэд солонгос эмэгтэйчүүдийн дундаж нас 90-ээс давна file МИX 2017.02.23 25935
257 Өмнөд Солонгос, Монгол эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо file МИX 2016.03.28 25142