메뉴 건너뛰기


Зураг
ТОКИО. /РИА Новости/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-тай энхийн гэрээ байгуулж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоохыг ихээхэн хүсч буйгаа илэрхийллээ хэмээн Өмнөд Солонгосын "Тона ильбо" сонин мэдээлжээ.
 
"Ким Жөн Ун Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ АНУ-тай харилцаагаа хэвийн болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. АНУ-тай энхийн гэрээ байгуулж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоож хоёр улсын харилцааг Пхеньянд АНУ-ын ЭСЯ нээгдэх хүртэл хэвийн хэмжээнд хүргэх нь Ким Жөн Уны эцсийн зорилго юм” хэмээн тус сонинд тэмдэглэжээ.
 
АНУ-тай энхийн гэрээ байгуулах саналыг Умард Солонгосын эрх баригчид тавиад удаж байгаа юм. Тэд улсынхаа анхны удирдагч Ким Ир Сений үеэс л уг саналыг америкчуудад тавьж байсан аж.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны үед АНУ Умард Солонгостой дипломат харилцаа тогтоох асуудлаар яриа хэлэлцээ хийж байжээ. Тэр үед Пхеньянд ХБНГУ-ын ЭСЯ байсан байранд АНУ-ын ЭСЯ-ыг нээх талаархи асуудлыг хэлэлцэж байсан аж. Гэсэн хэдий ч АНУ-ын төрийн тэргүүний албан тушаалыг тус улсын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш хашиж эхэлснээс хойш энэ төлөвлөгөө нуран унасан байна.
                                                                                                                                                                                     Э.Аянзаяа
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
176 БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2015.12.18 6429
175 Өмнөд Солонгос авлигын хуулиа чангатгав МИX 2015.12.30 6440
174 "Lotte World Tower"-ийн барилгын ажил 123-р давхар хүрчээ МИX 2015.12.30 6669
173 БНАСАУ-тай хэлэлцээ хийхээр хараахан төлөвлөөгүй байна file МИX 2016.01.04 6411
172 Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулна file МИX 2016.01.04 6225
171 Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршжээ МИX 2016.01.06 21182
170 Солонгос улсын Ханами компанийн захирал ажилчиддаа нэг жилийн цалинг нь бонус болгож өгчээ МИX 2016.01.06 15288
169 Бан Ги Мүнд Ираны Элчин сайд захидал бичжээ МИX 2016.01.06 12966
168 Өмнөд Солонгос улсын шинжээчид Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэг туршсан гэхэд эргэлзэж байна МИX 2016.01.07 12976
167 АНУ-ын цэргүүдийг Солонгосын хойгт байрлуулах асуудлыг хэлэлцэж байна file МИX 2016.01.07 14152
166 Солонгос цөмийн туршилт хийсэн асуудлыг хэлэлцэнэ [2] file МИX 2016.01.13 23307
165 Солонгос дахь америк цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулав file МИX 2016.01.13 33931
164 Умард Солонгост өөр арга хэмжээ авахыг Пак уриаллаа МИX 2016.01.13 14514
163 Хулгай хийсэн Монголын хоёр иргэнд 1-2 жилийн ял оногдууллаа МИX 2016.01.15 15195
162 Чежү аралд аялалаар ирсэн 59-н жуулчин зугатаажээ МИX 2016.01.18 6622
161 Гадаадад байгаа Mонголчуудын хөрөнгө оруулалт file МИX 2016.01.18 13900
160 Солонгос улсад энэ жилийн Цагаан сарын ширээг засахад 257-н мянган вон шаардагдана МИX 2016.01.21 7166
159 Вьетнамын иргэд хууль бусаар хил нэвтэрсэнээс болж баривчилгаа шалгалт ширүүслээ МИX 2016.02.02 6438
158 БНСУ гадаадын орнуудаас авах гэрээт ажилчдын тоог 40% хүртэл нэмэгдүүлнэ [1] МИX 2016.02.21 22944
157 БНСУ Швейцарийн банкинд хадгаламжтай иргэдийн мэдээллийг тухай бүр авч байхаар болжээ МИX 2016.02.21 15324