메뉴 건너뛰기


Амжилттай үйлдвэржиж чадсан үлгэр жишээ улсын нэг бол Өмнөд Солонгос (цаашид Солонгос гэнэ) гэгддэг. 1900-аад оны үед Азийн хамгийн ядуу улс байсан Солонгосын эдийн засаг сайжирч өдий зэрэгт хүрсэн түүхийг Засгийн газар ямар байж болох, юу хийж чаддагийг тод томруун харуулж чадсан түүх ч хэмээн үнэлдэг. Өнөөдөр тус улс эдийн засгаараа дэлхийд наймд, Азид эхний гуравт эрэмбэлэгдэж байна.

Өнөөгийн хөгжил дэвшлийнх нь эхийг сурвалжилваас 46 жилийн өмнө боловсруулсан экспортыг дэмжих бодлоготой холбоотой ажээ. Энэ бодлого нь байгалийн баялаг багатай, дотоод зах зээл жижигтэй Солонгос улсад цагаа олсон, мэдрэмжтэй шийдэл байлаа. 1960-иад оны тэртээгээс “үнэгүй үдийн хоол үгүй” уриатай “нэг мод, нэг лууван” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь улс нэг дэг журамд захирагдаж, хүмүүсийг өрсөлдөөнд хөтлөх, компанийн үйл ажиллагааг засгийн газар дэмжих боломжоор хангасан юм. Ийнхүү үйлдвэрлэлийг түүчээ болгосон дэлхийн тэргүүлэх зэргийн хөгжингүй орны өдийг хүртэл туулсан түүхэн замнал ямар байв?

 

 Хаант засгийг даган гол салбар болох хөдөө аж ахуй нуран уналаа.

 

   Чусонь гүрний үед олон олон асуудлууд ээлж дараалан гарч байлаа. Япон болон Хятадаас халдан ирсэн цэргүүд захиргаадалтын системийг нурааж, зах зээлийн эдийн засгийг эхлүүлэхийг шаардсан юм. Ингэснээр уналтад орсон Засгийн газар будаа болон хөвөн даавуу эдлэлээс татвар авч алба гувчуурын эхлэлийг тавьсан түүхтэй.

Энэ үед тулгарсан хүндхэн асуудлууд бүгд тариалангийн талбайтай холбогдож байсан юм. Албан тушаалтнууд тариаланчдад эрхийнх нь дагуу газар өмчлүүлэхийн оронд  усны нөөц ихтэй тариалангийн талбайг шан харамжийн төлөө фермийн аж ахуй эрхлэх хүмүүст өгч байлаа. Ингэснээр газар өмчлөх эрх нь хөндөгдсөн тариаланчид ой модыг шатааж тариалангийн талбай бий болгоход ч бэлэн байв. Үүнээс болж ой мод хурдацтай сүйдсэн байдаг.

Түүнчлэн тариалангийн талбайн салан задгай, замбараагүй системээс болж хөдөө аж ахуй, нэн ялангуяа тариалангийн гарц буурсан юм. Тариаланчид шинэ соортын будааны үр гаргаж авахын зэрэгцээ тариалангийн талбайг усны нөөцтэй холбох усан замыг өөрсдөө барьж эхлэв. Гэсэн ч эрх мэдэлтнүүд улам даварч тэдний барьсан замаас хувьдаа төлбөр цуглуулах болсноор тариачид улсын хэмжээнд эсэргүүцлийн хувьсгалыг эхлүүлжээ. Удирдлагууд энэ бослогыг Япон, Хятадын цэргийн тусламжтайгаар зогсоож чадсан ч үүнээс үүдсэн хамгийн том үр дагавар нь Япон, Хятадын дайн болсон юм.

Тэдний усжуулалтыг дэмжих арга хэмжээ бүтэлгүйтлээр дууссан нь төр унах явцыг түргэсгэсэн бөгөөд үүнээс болж  тариалангийн газрын үнэ шалдаа бууж, хуурай аж ахуйн үнэ цэнэ огцом өсөв. Энэ үед тариаланчид бүгд шахуу худалдаа наймаа болон хуурай аж ахуйн салбарыг сонгосон юм. Үүнээс гадна хүн амын өсөлт зогсож, нас барагсдын тоо ихсэх болсноор хүн амын зогсонги байдлын зуун үргэлжлэв. Мөн амьжиргааны түвшин ч муудлаа. Ажлын хөлс, түрээс ч буурч, татварын орлого багасаж төсвийн алдагдалд оров. Ийнхүү хаант засаг хөдөө аж ахуйн салбарыг аван нуран унасан байна.

  

Японы колониос орчин үеийн эдийн засагтай улс болсон гол түлхүүр нь үйлдвэржилт байлаа.

Хаант засгийг Японы колонийн Засгийн газар орлож эхэлснээр тус улсад худалдаа арилжаа эхлэх, үйлдвэржилтийн суурь тавигдах гол нөхцөл бүрджээ. Японы зүгээс ч колонийн улсыг хөгжүүлэхээр цогц арга хэмжээ авч эхлэв. Эхлээд дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд хурдны замыг уртасгаж, зам, боомт болон харилцааны сүлжээг сайжруулах алхам хийлээ. Үргэлжлүүлэн хүн амын зогсонги байдлыг болиулахаар эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Ингэснээр анх удаа орчин үеийн эм, тариа Солонгос улсад нэвтэрч, шинэлэг эмнэлгүүд баригдах болов. Сүүлээр хоцрогдсон боловсролын системийг Японы шинэлэг сургалтаар сольсон байна. Үр дүнд нь 1910 онд нэг хувьтай байсан бага сургуулийн элсэлт 1943 онд 47 хувь хүртэл өсжээ.

Колонийн Засгийн газар дэд бүтцийн бодлогыг маш сайн хэрэгжүүлсэн гэдгээрээ үнэлэгддэг. Усжуулалтын асуудлыг шийдэхээр татаас өгөх болж, шинэ усан зам болон усны нөөц барихад шаардлагатай зардал, мэдээллийг гаргаж байсан ч дэлхийн хөдөө аж ахуйд хямрал нүүрлэж 1920 оны сүүл, 1930 оны эхэн үед цагаан будааны үнэ огцом унасан билээ. Энэ нь улс даяар хөдөө аж ахуйгаас үйлдвэрлэл рүү шилжих эхлэл болсон (1911-1940 онд ДНБ-д үйлдвэрлэлийн эзлэх хувь 6-28% хүрсэн ч хөдөө аж ахуй 76-41% болон буурчээ).

1937 онд Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсоноор Солонгосын хойгийн хойд хэсэгт байлдааны хэрэгсэл үйлдвэрлэх аж үйлдвэрийн баазаа байгуулав. Ийнхүү Солонгос улсын нэгэн үеийн уналт эцэслэж орчин үеийн эдийн засаг руу хөтлөгдсөн үе эхэллээ (Колонийн үед дээрх гурван үе шаттай хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нэг хүнд ногдох бодит хэрэглээ нэмэгдэж, Солонгосчууд илүү боловсролтой болж, дундаж наслалт уртассан байдаг).

 

Үргэлжлэл бий...

 

---------------------------------------------------------------------------------------------------------------------

Ашигласан материалууд:

Солонгосын эдийн засгийн түүх

Экспортын үйлдвэрлэлийг түшиглэсэн Солонгосын дэвшил

Өмнөд Солонгосын зах зээл


trends.mn site naas




Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
256 Cолонгосын өвчинтэй тэмцэх газраас file МИX 2019.04.08 1023
255 경찰이 직접 알려주는 진상들로부터 당하지 않는법. file МИX 2019.06.04 1224
254 КИМ ЖӨН УН АНУ-ТАЙ ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА МИX 2018.03.12 1347
253 Солонгосын 210.000 хүүхдийн эцэг, эх сард олгогдох 100.000 воны тэтгэмжээс татгалзжээ file МИX 2018.09.10 1483
252 ОХУ-ын байлдааны гурван нисэх онгоц Өмнөд Солонгосын зүүн эрэг дагуу агаарын хилийг зөрчжээ. file МИX 2019.07.23 1557
251 Гадаад паспортыг өнөөдрөөс эхлэн сунгахгүй МИX 2018.01.02 1927
250 ХОЁР СОЛОНГОС ИРЭХ САРЫН 27-НД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭЭР БОЛОВ МИX 2018.03.30 2071
249 ПАК ГЫН ХЭГИЙН ДОТНЫ НАЙЗ ЧОЙ СУН СИЛЬД 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ МИX 2018.02.14 2272
248 90 МИНУТЫН ДОТОР 4 НЯРАЙ ЭНДЖЭЭ МИX 2017.12.19 2273
247 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал 2дах Терминалыг 1сарын 18нд шинээр нээх гэж байгаатай холбогдуулан гадаад иргэдийн 13дахь сарын цалин болон нийгмийн даатгалын олговор авах банкнуудын байрлалыг орууллаа file МИX 2018.01.07 2382
246 Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын талаар file МИX 2019.06.26 2443
245 ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙГ ХАКЕРЧИД "ОНИЛЖЭЭ" МИX 2018.01.09 2513
244 "ЛОТТЕ" ГРУППЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 94 НАСТАЙ ӨВГӨНД 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ МИX 2017.12.22 2675
243 Ерөнхийлөгч Мүн Че Ин анх удаа "Өршөөлийн хууль" баталжээ file МИX 2018.01.02 2735
242 Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилно МИX 2017.11.01 2977
241 УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ, БНСУ-ЫН ГЭГЭЭН МАРИЯ ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО file МИX 2017.12.07 3048
240 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал нь 2-дах хүлээлгийн танхим бүхий терминалын байгууламжын нээлтээ 2018оны 1сарын 18нд албан ёсоор нээлтээ хийхэд бэлэн болоод байна. file МИX 2017.11.20 3425
239 Севол усан онгоцны эзний охиныг нисэх онгоцны буудлаас баривчилжээ file МИX 2017.06.08 4124
238 СОЛОНГОСЧУУД THAAD-ЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАВ ДЭЛХИЙН МЭДЭЭ НИЙГЭМ file МИX 2017.06.26 4279
237 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе сэтгэл санааны хувьд хэвийн биш байгаа бололто file МИX 2017.06.08 4444