메뉴 건너뛰기


ОТТАВА./ВВС/. Нэгэн канад эмэгтэй 30 жилийн турш нэг ижил тоогоор лото бөглөж байсны эцэст 3.9 сая доллар хожсон байна.

Канадын Нова Скоша мужийн Зүүн Пассаж хотын оршин суугч Ольга Бено гэдэг энэ эмэгтэй 1989 оны тавдугаар сард багц тоог зүүдэндээ харсныхаа дараа тэдгээр тоог ашиглан лотто бөглөсөөр иржээ. Тэрбээр хавдраар өвчилсөн бөгөөд эмчилгээ хийлгэхийн тулд байраа зарсан байна. Гэвч тэрбээр одоо шагналын мөнгөөрөө орж гарахад хялбар ранчо загварын байшин барих ажээ.

“Би тоонуудыг мэдэрч байсан бөгөөд лото бөглөсний орой миний тоонууд зурагтаар гарч байсан боловч би нүдэндээ итгээгүй тул цааш нь үзэлгүй орхисон. Гэвч маргааш өглөө нь сониноос тоонуудыг хартал миний зүүдэлсэн тоонууд байлаа. Тэгээд би дүү рүүгээ утасдаж "би лото хожсон байна" гэж хэлсэн. Харин дүү минь надад итгэлгүй "үнэнийг хэлмээр байгаа үедээ дахиж залгаарай" гэж хэлсэн” хэмээн тэрбээр болсон явдлын талаар ярилаа.

12 дугаар сарын 28-ны өдрийн лотоноос 3.9 сая доллар хожсон хоёр хүний нэг нь Ольга Бено бөгөөд нөгөө нэг хүн нь баруун Канадад амьдардаг байна.

Ольга Бено 10 жилийн өмнө хорт хавдар тусч, эмчилгээний мөнгө олохын тулд байшингаа зарахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ өвчнийг даван гарахад миний нөхөр, хүүхдүүд, ач зээ нар ихэд тусалж дэмждэг гэж тэрбээр хэлээд, тэднийг “Disney World”-өөр аялуулна гэдгээ хэлэв. 

Д.Нямтулга

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
256 ХОЁР СОЛОНГОС ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ХУУЛЬ БАТАЛНА. МИX 2018.07.17 440
255 КИМ ЖӨН УН УЛС ОРНОО “ЖИРИЙН УЛС” БОЛГОХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ МИX 2018.07.13 454
254 ХОЁР СОЛОНГОСЫН ТЭЭВРИЙН САЙД НАР ТӨМӨР ЗАМУУДЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ МИX 2018.06.26 395
253 Цагдаагийнхан 100 өдрийн турш МАФИ бүлэглэлийнхэнтэй тэмцжээ file МИX 2018.06.25 608
252 ҮЙЛДВЭРИЙН ДОГОЛДОЛТОЙ АВТОМАШИНУУДАА ЭРГҮҮЛЭН ТАТНА МИX 2018.06.19 428
251 ПУСАН хотод болж буй Busan International Beauty Master Contest 2018 аас 2 алтан медал авсан байна. file МИX 2018.06.05 644
250 Жэжү арлын ЦГ: “Хууль бус цагаач иргэдийг харвал мэдэгдэнэ үү” МИX 2018.05.09 9538
249 Хоёр Солонгосыг төмөр замаар холбох санал гаргалаа МИX 2018.05.09 17342
248 Ким дарга нисэхээс айдаг уу? file МИX 2018.04.27 9428
247 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ МИX 2018.04.27 9655
246 Монгол залуу Солонгосын Агаарын Цэргийн Академиас хөөгджээ МИX 2018.04.21 18122
245 Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурлыг телевизээр шууд дамжуулна. МИX 2018.04.03 10295
244 "Экс ерөнхийлөгч И Мёнг Пак нь түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа file МИX 2018.03.30 17474
243 ХОЁР СОЛОНГОС ИРЭХ САРЫН 27-НД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭЭР БОЛОВ МИX 2018.03.30 2071
242 Ш.АБЭ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА МИX 2018.03.13 9450
241 КИМ ЖӨН УН АНУ-ТАЙ ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА МИX 2018.03.12 1347
240 ПАК ГЫН ХЭГИЙН ДОТНЫ НАЙЗ ЧОЙ СУН СИЛЬД 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ МИX 2018.02.14 2272
239 ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙГ ХАКЕРЧИД "ОНИЛЖЭЭ" МИX 2018.01.09 2513
238 хууль бусаар ажилладаг иргэдийн тоог бууруулах арга хэмжээг эрчимжүүлнэ МИX 2018.01.08 10239
237 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал 2дах Терминалыг 1сарын 18нд шинээр нээх гэж байгаатай холбогдуулан гадаад иргэдийн 13дахь сарын цалин болон нийгмийн даатгалын олговор авах банкнуудын байрлалыг орууллаа file МИX 2018.01.07 2382