메뉴 건너뛰기


СӨҮЛ./Yonhap/.Өмнөд Солонгост айлчилж буй АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис хэлэхдээ “Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхийлэл бол АНУ үндэсний аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан гол асуудал гэж үзэж байна” гэж онцлон тэмдэглэлээ.

Ж.Маттисын Өмнөд Солонгост хийх хоёр өдрийн айлчлал өчигдөр эхэлжээ. Энэ нь түүний хувьд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын хувиар гадаадад хийж буй анхны айлчлал юм. Тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж буй Ерөнхий сайд Хван Кё Ан болон Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын газрын дарга Ким Кван Жин нартай өчигдөр уулзжээ.

Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн хэлснээр, Ким Кван Жинтэй Ж.Маттис хэлэлцээ хийх үеэрээ “Өмнөд Солонгосыг хамгаалахад АНУ цаашид ч үүрэг гүйцэтгэсээр байх болно” гэсэн байна. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD системийг төлөвлөсөн ёсоор энэ онд Өмнөд Солонгост байрлуулахаар тэд тохиролцжээ.

АНУ-ын нутаг дэвсэгт хүрч цохилт өгөх чадалтай тив алгасах баллистик пуужинг зохион бүтээсэн гэж Умард Солонгос мэдэгдсэнтэй холбоотойгоор АНУ сонор сэрэмжээ дээшлүүлж байна. Өмнөд Солонгос болон Японы албаны хүмүүстэй энэ асуудлаар тусгайлан хэлэлцээ хийх бодолтой байгаагаа Ж.Маттис илэрхийлжээ.

Ж.Маттис өнөөдөр Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хан Мин Ку-тай хэлэлцээ хийгээд үдээс хойш Япон руу явах аж.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
256 "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. file МИX 2015.07.31 7943
255 Хойд Солонгос уучлал гуйгаагүй гэв file МИX 2015.09.02 15295
254 Виз сунгах худал цуурхал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулья file МИX 2015.09.02 7041
253 Солонгос киноноос болж галзуурагсад ихэсч байна file МИX 2015.09.03 15499
252 Эмэгтэйчүүдийн нүцгэн байгаа бичлэгийг хууль бусаар авсан эмэгтэйг баривчилжээ МИX 2015.09.03 6892
251 Газын үнийг нэмэгдүүлнэ file МИX 2015.09.03 6893
250 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой МИX 2015.09.03 7149
249 Солонгос улс террорист бүлэглэлийн гишүүдийг тус улсыг зорих онгоцонд суулгахгүй МИX 2015.09.10 6679
248 Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны Нотариатын үйлчилгээ МИX 2015.09.10 27633
247 Элчин сайдад халдсан эрэгтэйд ял оноожээ МИX 2015.09.11 7223
246 Солонгос улс яагаад дэлхийн гоо сайхны мэс заслын “нийслэл” вэ? МИX 2015.09.25 6842
245 Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн худалдан авсан загварын гутал эрэлттэй байна МИX 2015.09.25 15182
244 (이태원 살인 사건)Солонгос залуугийн амь насыг хөнөөсөн АНУ-ын иргэнийг 16-н жилийн дараа Солонгос улсад авчирлаа МИX 2015.09.25 6813
243 Улаанбаатар-Сөүлийн онцгой байдлын газрууд хамтарна МИX 2015.09.25 6460
242 “Korea air” хүний эрхийг уландаа гишгэж байна МИX 2015.09.25 6578
241 Кёнги муж болон Дархан - Уул аймаг хамтран ажилах уулзалт боллоо. file МИX 2015.09.25 7008
240 Татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл өгвөл тухайн мөнгөн дүнгийн 15%-иар урамшуулна МИX 2015.10.01 6664
239 Хятад иргэд Сөүлд жагсаж байна file МИX 2015.10.02 6671
238 Чэжү хоттой хүнсний чиглэлээр хамтран ажиллана МИX 2015.10.02 6447
237 Солонгост дахин MERS вирусын халдвар гарчээ МИX 2015.10.14 5876