메뉴 건너뛰기


1910 иад оноос хөгжил дэвшлийн суурь тавигдах үе хүртэлх түүхийг өгүүлсэн 1-р хэсгийг эндээс  уншина уу.

Солонгосын хойг хоёр хуваагдан Солонгосын дайныг эхлүүлэв 

1392 оноос 1910 оныг хүртэл оршин тогтносон Чусонь гүрний хаант засаг нуран унаж Солонгосын хойг тэр чигтээ Японы колони болсон тухай өмнөх хэсэгт өгүүлсэн билээ.

Дэлхийн хоёр дугаар дайны сүүлч үе буюу 1945 онд Япон улс дайнд ялагдсанаа зарлав. Ийнхүү тэр үеэс тус улсын харьяанд байсан колони улсууд сонгууль хийж, Засгийн газраа байгуултлаа Холбоотнуудын мэдэлд шилжив. Үүний хажуугаар Солонгосын хойгт улс төрийн хоёр дэглэм үзэгдэх болжээ. АНУ болон ЗХУ Солонгосыг буцаан нэгтгэхээр үндэстний хэмжээнд сонгууль зохион байгуулахаар төлөвлөсөн ч АНУ тэднийг ардчилсан, капиталист улс болгох харин ЗХУ коммунист болгох хүсэлтэй байлаа. Тун удалгүй АНУ өөрийн дэглэмтэй улсыг үүсгэн, удирдагчаар нькоммунистын эсрэг Ли Си Маныг томиллоо. 1948 оны тавдугаар сард өмнөдийнхөн өөрсдийгөө бие даасан үндэстэн хэмээн зарлаж, тэр зүүний сэтгэлгээтнүүд болон коммунистуудыг дарах ажиллагааг эхлүүлсэн ажээ.

Харин Хойд Солонгос улс Зөвлөлтүүдийн армид үйлчилдэг байсан Ким Ил Сунаар удирдуулах болсон байна. Тэрээр капиталистуудыг дарамталж эхэлсэн бөгөөд улс даяараа зөвхөн түүний итгэл үнэмшлийг дагах болжээ. 1950 ондКим Ил Сун өмнөдийнхнийг коммунист удирдлага дороо нэгтгэх шийдвэр гаргаснаар ийнхүү 3 жил үргэлжилж, 1.5 сая хүний аминд хүрсэн цуст дайныг эхлүүлсэн түүхтэй.

Дайны дараах сэргэлт 

Дайны дараа Ли Си Ман улсаа тогтворжуулах, нийгмийн дунд асуудал үүсгэж мэдэх газрын асуудлыг шийдвэрлэх зорилтыг голчлон барьж байв. Түүнчлэн Дэлхийн хоёрдугаар дайны дараа хөгжсөн улсуудын жишгийг даган дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр зорьж эхэлсэн юм. Засгийн газар зорилтот салбараас аж ахуй нэгжүүдийг сонгон авч, тэдэнд гадаад валют худалдан авах, банкнаас хөнгөлөлттэй үнээр зээл авах давуу эрхийг олгож, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд тавьдаг хориг болон тарифын саадыг үгүй болгожээ. Гэвч бүтээмжгүй ашиг хайх хүмүүсийн тоо, илүү сайхан боломж авахын тулд албан тушаалтнуудыг хахуульдах явдлыг ихэсгэв.  

1960 онд улс даяар оюутнуудын бослого эхэлснээр Лигын засгийн газар нуран унав. Түүний халааг авсан ЧанМёоны засгийн газрыг 1961 онд Парк Чон Хи цэргийн эргэлт хийн буулгаж авсан нь Солонгосын аж үйлдвэржилтийн түүхэнд тодоор бичигдсэн байдаг.

 

Дэвшилтэт технологи бүхий үйлдвэржсэн Өмнөд Солонгос улс бий болов 

Парк Чун Хи хэмээх нэр Солонгосын үйлдвэржилттэй салшгүй холбоотой. Учир нь Парк Чун Хи-ны барьсан бодлого хөгжлийнх нь үндэс суурь болсон юм.

Тэрээр засаг бариад нэн түрүүнд Засгийн газрыг авлигаас салгахаар шулуудаж  24 бизнес эрхлэгчийг барьж хорьсон байдаг. Парк Чун Хигээс өмнө импортоос хараат бус эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжгүй байлаа. Учир нь Ли Син Маны үед чөлөөт худалдаа бага байсан тул Засгийн газар авилгад идэгдэх бүрэн боломж үүсээд байсан юм. Тиймээс ч авилгыг зогсоох тал дээр ийнхүү анхаарч ажилласан гэдэг.

Түүний баримталсан гол бодлого нь гадаадын бараа бүтээгдэхүүн болон соёлын нөлөөг үгүй хийж, экспортыг дэмжих замаар эдийн засгийн өсөлт бий болгох байлаа. Онцлог нь импортыг орлох үйлдвэрлэлийг тэр чигт нь үгүй хийгээгүйн дээр бүтээмжийг харж боломж олгох байв. Өөрөөр хэлбэл экспортын гаралт их байх тусам бага хүүтэй зээл өгөх зэрэг олон боломжуудаар компаниудыг хангасан Импортыг орлох үйлдвэрлэл дээр тулгуурлан экспортын үйлдвэрлэлийг дэмжсэн нь дотоодын байгууллагуудаа дэлхийн хөгжингүй улсуудтай холбох, бүтээмжийг ихэсгэх ашигтай байлаа. Энэ бодлого амжилттай, үр ашигтай байсны тод жишээ бол өнөөгийн Поско, Хьюндай зэрэг дэлхийн хэмжээний компаниуд билээ.

Үүний дээр Засгийн газар авторитар дэглэмтэй болж, хувийн ашиг сонирхлоос татгалзсан нь хамгийн том дэвшил байсан юм. Экспортыг дэмжих хөтөлбөрт шилжсэн арван жилд нэг хүнд ногдох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин нэмэгдэж, Солонгос үйлдвэржсэн улс болж чадлаа.

1970-аад оны эхээр АНУ-ын байдал муудаж, цэргүүд нь Вьетнамыг орхих болсноор АНУ-г түшиж байсан Солонгос улс бодлогоо өөрчлөх хэрэгтэй болов. Тиймээс Парк Чон Хи импортод түшиглэсэн үйлдвэрлэлийг хүнд болон химийн үйлдвэрлэл болгон өөрчилж, байлдааны зэвсэг, хэрэгслийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх шийдвэр гаргасан байна. Хүнд болон химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Засгийн газар нэг гэр бүлийн эзэмшдэг аж ахуй нэгжийн конгломератад банкнаас бага хүүтэй зээл шууд олгож байв. Учир нь эдийн засгийг хөгжүүлэхэд томоохон корпорацуудын үүрэг чухал гэж үзсэнд бий.

Ерөнхийдөө энэ алхам жижиг бизнес, аж ахуй эрхлэгчдэд дарамт үүсгэж байсан хэдий ч Солонгосын эдийн засгийн өсөлтийн 60%-ийг бүрдүүлсэн гэдгээрээ түүхэнд өндөр үнэлэгддэг. Хөрөнгө шаардсан энэ үйлдвэрлэлийг эдийн засгийн бусад нэгжээс илүү хурдацтай өргөжүүлж чадсан ч чанаргүй зээл ихсэж, инфляц муудаж, хурдацтай өсөлт удааширсан олон сөрөг шинж илэрсэн байдаг.

Парк Чун Хигийн дэглэм Солонгосын тагнуулын төв газрын дарга түүний амь насанд халдсанаар эцэс болсон юм. 1960-аад оноос хойш буюу колонийн дараах үед түүний удирдлагаар олон төрлийн үйлдвэрлэлийн салбарыг дэмжсэнээр Солонгосын нэг хүнд ногдох нийт бүтээгдэхүүний хэмжээ жил бүр 7 хувиар нэмэгдэж ер бусын хурдацтай өссөний зэрэгцээ нэг хүнд ногдох орлого нь жилд 10,000 доллартой тэнцэж, эдийн засгаараа Тайван, Хонконг, Сингапуртай дүйх болов.

Түүний удирдлагаас хойш Солонгосд олон Засгийн газар үүссэн ч том корпорацууд экспортын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ үргэлжлүүлж, олон улсад гарах боломжийг эрчтэй эрэлхийлсээр байсан юм. 1990 онд үйлдвэрлэл эрхлэгчид ирээдүйн үйлдвэрлэлийн чиг хандлагыг дэвшилтэт технологи хэмээн тодорхойлж, тийш залсан нь өдгөө дэлхийд нэртэй олон компанийн эхлэлийг тавьсан.

40 жилийн дотор газар тариалан, загас агнуурын орноос өндөр технологи бүхий аж үйлдвэржсэн орон болж хувирсан энэхүү шилжилтийг түүхэнд "Хан мөрний эрэг дэх ид шид" хэмээн тодоос тод бичсэн байдаг.


 

 

Ашигласан материалууд:

Солонгосын эдийн засгийн түүх

Экспортын үйлдвэрлэлийг түшиглэсэн Солонгосын дэвшил

Өмнөд Солонгосын зах зээл

Хан мөрний эрэг дэх ид шид


trends.mn site naas 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
176 THAAD Хойд Солонгосын пуужингийн эсрэг ажиллахад бэлэн болжээ [1] file МИX 2017.05.03 23018
175 "Samsung"-ийн өргөгч цамхаг нурсны улмаас зургаан ажилчин амиа алджээ file МИX 2017.05.03 22989
174 БНСУ гадаадын орнуудаас авах гэрээт ажилчдын тоог 40% хүртэл нэмэгдүүлнэ [1] МИX 2016.02.21 22942
173 Солонгосын намууд улс төрийн байдлыг тогтвортой байлгахаар тохиролцжээ [1] file МИX 2016.12.13 22784
172 Гурван хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ file МИX 2016.05.05 22758
171 "Олон улсын соёлын солилцооны наадам" 2016 оны 05-р сарын 22-ны ням гарагт болно.Чонан хот file МИX 2016.05.19 22481
170 Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна file МИX 2017.01.11 22322
169 Нобелийн шагналтнууд Умард Солонгост лекц уншина file МИX 2016.05.02 22128
168 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй file МИX 2016.12.21 21890
» Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх (2) МИX 2016.04.11 21792
166 Солонгост хэн хамгийн их орлоготой вэ? file МИX 2016.12.02 21562
165 Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршжээ МИX 2016.01.06 21182
164 БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file МИX 2016.02.26 20592
163 Солонгосын Үндсэн хуулийн цэцийн даргын "Буянтай үйлс" file МИX 2017.02.08 20381
162 Таны Монголд ХЭН байсан чинь ЯМАР Ч хамаагүй... file МИX 2017.04.12 18526
161 Монгол залуу Солонгосын Агаарын Цэргийн Академиас хөөгджээ МИX 2018.04.21 18122
160 Пентагоны тэргүүн Сөүлд ирлээ file МИX 2017.02.03 17588
159 "Экс ерөнхийлөгч И Мёнг Пак нь түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа file МИX 2018.03.30 17474
158 Хоёр Солонгосыг төмөр замаар холбох санал гаргалаа МИX 2018.05.09 17342
157 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-нөөс өмнө явуулна file МИX 2017.03.13 16402