메뉴 건너뛰기


СӨҮЛ. /CNN/. Умард Солонгосын нутаг дэвсгэрийн хаана нь ч хүрч цохилт өгч чадах баллистик пуужинг Өмнөд Солонгосын тал өнөөдөр амжилттай туршлаа.

БНХАУ-АНУ-ын удирдагчид Дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаатай холбогдуулан анхааруулга болгож Умард Солонгосын тал Япон тэнгис рүү баллистик пуужин харваснаас нэг хоногийн дараа Сөүл баллистик пуужин хөөргөн туршлаа. Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудлуудын нэг нь Пхеньяны цөмийн хөтөлбөр юм.

Өмнөд Солонгос нь Америкийн аюулгүй байдлын шүхэр дотор байдаг бөгөөд тус улсад АНУ-ын олон мянган цэрэг байрлаж байгаа билээ.

Өмнөд Солонгосын засгийн газрын нөлөө бүхий албаны хүний хэлснээр, тус улсад үйлдвэрлэсэн 800 км-ийн тусгалтай пуужин нь Умардын нутгийн аль ч цэгт хүрч чадах аж. 

“Туршилт амжилттай болсон” гэж тэрбээр хэллээ.

Өмнөд Солонгос дотооддоо үйлдвэрлэсэн, 1 тонн ачаатайгаар 500 км зайг туулах чадвартай хоёр пуужинг өнгөрсөн оны зургадугаар сард амжилттай туршсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Флорида муж улс  дахь өөрийн “Мар-а-Лаго” хувийн амралтын газартаа БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй анхны Дээд хэмжээний уулзалтаа хийх юм. Уулзалтын үеэр тэд Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн асуудлыг онцгойлон авч хэлэлцэх төлөвтэй байна.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
156 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал нь 2-дах хүлээлгийн танхим бүхий терминалын байгууламжын нээлтээ 2018оны 1сарын 18нд албан ёсоор нээлтээ хийхэд бэлэн болоод байна. file МИX 2017.11.20 3425
155 АНУ-ӨМНӨД СОЛОНГОС ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХЭЭ БОЛИХООС НААШ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ [1] МИX 2017.11.20 11420
154 сэрэмжлүүлэг "Тэгбэ ажил". file МИX 2017.11.13 5800
153 СӨҮЛ БАЛЛИСТИК ПУУЖИНД ЯМАР Ч ЖИНТЭЙ ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО МИX 2017.11.08 5809
152 Доналд Трамп Япон, БНСУ-д зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ [3] file МИX 2017.09.08 52083
151 БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна file МИX 2017.09.08 41301
150 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав [1] file МИX 2017.09.08 49431
149 ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ МИX 2017.07.31 44672
148 САЛЖ ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮДИЙГ УУЛЗУУЛАХ АЖЛЫГ СЭРГЭЭХИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙ САЙД УРИАЛАВ file МИX 2017.07.04 31472
147 СОЛОНГОСЧУУД THAAD-ЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАВ ДЭЛХИЙН МЭДЭЭ НИЙГЭМ file МИX 2017.06.26 4279
146 КИМЧИ ЦУСНЫ ДАРАЛТЫГ ИХЭСГЭДЭГГҮЙ file МИX 2017.06.21 5827
145 Солонгос оюутан уурандаа их сургуульд бөмбөг дэлбэлжээ МИX 2017.06.19 30752
144 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе сэтгэл санааны хувьд хэвийн биш байгаа бололто file МИX 2017.06.08 4444
143 Севол усан онгоцны эзний охиныг нисэх онгоцны буудлаас баривчилжээ file МИX 2017.06.08 4124
142 THAAD Хойд Солонгосын пуужингийн эсрэг ажиллахад бэлэн болжээ [1] file МИX 2017.05.03 23018
141 "Samsung"-ийн өргөгч цамхаг нурсны улмаас зургаан ажилчин амиа алджээ file МИX 2017.05.03 22989
140 Найз бүсгүйгээ зодож дарамталсан Монгол залуу саатуулагджээ file МИX 2017.04.13 31678
139 Таны Монголд ХЭН байсан чинь ЯМАР Ч хамаагүй... file МИX 2017.04.12 18526
» Умардын нутгийн аль ч цэгт хүрч чадах пуужинг Өмнөд Солонгос амжилттай туршжээ file МИX 2017.04.07 26960
137 Өмнөд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоц Атлантын далайд сураггүй болжээ [2] file МИX 2017.04.03 34390