Солонгос БНСУ Швейцарийн банкинд хадгаламжтай иргэдийн мэдээллийг тухай бүр авч байхаар болжээ
2016.02.21 20:17
Өмнөд Солонгос улсын Татварын Ерөнхий газар болон Швейцарь улсын Татварын Ерөнхий газрууд хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зуржээ.
Уг гэрээнд Швейцарь улс 2018 оноос эхлэн тус улсын хадгаламжийн банкуудад хадгаламж нээсэн, гүйлгээ хийсэн Солонгос иргэдийн мэдээллийг тухай бүр автоматаар Өмнөд Солонгос улсын ТЕГ-т мэдээлэл өгч байхаар заасан байна.
Ингэснээр Өмнөд Солонгос улсын иргэдийн татвараас зайлсхийлгэсэн, нуун дарагдуулсан, буруу замаар олсон мөнгөн орлого зэргийг Швейцарийн банкинд хадгалуулж байсан явдал үгүй болох ажээ.
Өмнөд Солонгос улс мөн Канад болон Япон улсын ТЕГ-тай ийм байдлаар хамтран ажиллахаар хэлэлцэж байгаа ба эдүгээ тэдгээр орнуудаас их хэмжээний хадгаламжтай иргэдийн мэдээллийг авч , зохих торгуулийг ноогдуулж байгаа ажээ.