메뉴 건너뛰기


БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-нөөс өмнө явуулах талаар тус улсын Сонгуулийн төв хорооноос өчигдөр албан ёсоор мэдэгджээ. Тус хорооны дарга Ким Ён Деок сонгуулийг шударга, чөлөөт зарчмаар явуулахаа амлав. Улс төрийн карьер нь үндсэндээ дуусгавар болж буй Пак Гын Хэгийн зүгээс одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна. Ямартаа ч шүүхийн шийдвэр гарсан учраас өнөөдрөөс нэг сарын дотор гэхэд дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулах шаардлагатай. Үүнтэй холбогдуулаад сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлээ ч эхлүүлснээ ийнхүү тус улсын сонгуулийн хорооноос мэдэгдсэн. Гэвч улс төрийн хүчнийхний хооронд үүсээд буй санал зөрөлдөөн сонгуулийн товд нөлөөлж болохыг үгүйсгээгүйбайна. Өмнөд Солонгосын төв хорооны дарга ард иргэддээ хандан зөрчилдөөнийг даван туулж, сонгуульд идэвхтэй оролцохыг уриалжээ.
 songuul.jpg
Дараагийн Ерөнхийлөгч хэн болох нь олон нийтийн анхаарлыг татаад буй юм. Хамгийн магадлалтай нэр дэвшигчээр Ардчилсан намын дарга асан Мун Жэ Инийг үзэж байна. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар тэрээр хамгийн магадлалтай нэр дэвшигчээр тодорчээ.
 
Түүний араас чансаагаараа Чунчон-Намдо мужийн амбан захирагч Ан Хи Жон, Соннам хотын намын дарга Ли Жэ Мён, “Ардын нам”-ын гишүүн Ан Чоль Су нар орсон байна.
 
Өнгөрсөн оны сүүлээр парламентын гишүүдийн саналаар Пак Гын Хэгийн эрхийг түр түдгэлзүүлсний дараа Ерөнхий сайд Хван Кио Ан Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
236 Солонгосын Үндсэн хуулийн цэцийн даргын "Буянтай үйлс" file МИX 2017.02.08 20381
235 2014 – 2015 ОНЫ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХАНШИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ МИX 2014.05.16 19677
234 Таны Монголд ХЭН байсан чинь ЯМАР Ч хамаагүй... file МИX 2017.04.12 18526
233 Монгол залуу Солонгосын Агаарын Цэргийн Академиас хөөгджээ МИX 2018.04.21 18122
232 Пентагоны тэргүүн Сөүлд ирлээ file МИX 2017.02.03 17588
231 "Экс ерөнхийлөгч И Мёнг Пак нь түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа file МИX 2018.03.30 17474
230 Хоёр Солонгосыг төмөр замаар холбох санал гаргалаа МИX 2018.05.09 17342
» БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-нөөс өмнө явуулна file МИX 2017.03.13 16402
228 тамихны үнэ 4500 болж өснө file МИX 2014.09.11 16304
227 Солонгост 20 сая орчим тахиа, нугасыг устгажээ file МИX 2016.12.21 16183
226 ДИПЛОМАТ АЖИЛТНУУДЫН ТОМИЛГООГ 4 ЖИЛ БОЛГОН СУНГАВ file МИX 2017.01.27 15854
225 Монголоос ирж казинод ордог дарга нарын тоо улам нэмэгдээд байгаа тухай ярьж байна. file МИX 2017.02.08 15851
224 Гадаадад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно file МИX 2017.01.25 15623
223 Солонгос киноноос болж галзуурагсад ихэсч байна file МИX 2015.09.03 15499
222 Өмнөд Солонгост суугаа элчин сайдаа Япон улс эргүүлэн татжээ file МИX 2017.01.06 15488
221 БНСУ Швейцарийн банкинд хадгаламжтай иргэдийн мэдээллийг тухай бүр авч байхаар болжээ МИX 2016.02.21 15324
220 Хойд Солонгос уучлал гуйгаагүй гэв file МИX 2015.09.02 15295
219 Солонгос улсын Ханами компанийн захирал ажилчиддаа нэг жилийн цалинг нь бонус болгож өгчээ МИX 2016.01.06 15288
218 Дугуй хулгайлдаг Монгол залууст Солонгос улсын цагаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ МИX 2016.03.09 15288
217 Хулгай хийсэн Монголын хоёр иргэнд 1-2 жилийн ял оногдууллаа МИX 2016.01.15 15195