메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо байрлах “Yonsei” их сургуульд энэ долоо хоногийн эхээр дэлбэрэлт болсон. Уг хэрэг явдлын улмаас тус сургуулийн багш 50 настай  Ким гэгч бэртсэн юм.

 

Цагдаагийнхан хэрэг явдлын дараа их сургуулийн байрыг хяналтадаа авч, оюутнуудыг нь нүүлгэн шилжүүлжээ. Хэрэг гарсанаас нэг өдрийн дараа хэрэгтэнг баривчилсан юм. Дэлбэрэлт үйлдсэн хэрэгтэн тус их сургуулийн оюутан 25 настай Нам гэгч болохыг мөрдлөгийн явцад тогтоожээ. Түүний шүүх хурал өчигдөр эхэлсэн бөгөөд “Тэрбээр “Намайг доромжилсон тэр хүнд хариуг нь барихыг хүссэн” хэмээн шүүхийн үеэр хэлсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Шүүхээс түүнд тэсрэх бөмбөг дэлбэлсэн, хүний аминд санаатай хүрэхийг санаархсан хэмээн буруутгаж буй юм.

 

Хэрэг гарахаас нэг өдрийн өмнө оюутан залуу , дэлбэрэлтийн улмаас эмнэлэгт хүргэгдээд буй багштайгаа уулзаж, дипломын ажлаа үзүүлэх үед багш, түүнийг элдвээр хэлжээ.  Энэхүү үйл явдлын дараа оюутан залуу уурандаа тус багшийн өрөөнд тэсрэх бөмбөг суурилуулсан байна. Багш гуя, хацар болон хүзүүндээ гэмтэл авчээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Түүнд ял өгөх хэрэггүй. Түүнд шалтгаан байсан байх” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
236 Сүлжээний бизнесээр ихээхэн мөнгө залилсан хэргийг дахин шалгах болжээ МИX 2015.10.14 6495
235 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 5936
234 Хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад бэлэн болжээ МИX 2015.10.19 5630
233 ӨНӨӨДӨР ХОЁР СОЛОНГОСЫН ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮД УУЛЗАЛДАНА МИX 2015.10.20 5796
232 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7089
231 Монгол иргэн “Korean Air” компанийг БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд шалгуулна МИX 2015.10.23 5776
230 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6280
229 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6314
228 "Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи 20-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.26 6542
227 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6254
226 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6220
225 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6008
224 "Hyundai Car" группийн ерөнхий захирал хорин тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.28 6541
223 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6346
222 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5933
221 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6224
220 2050 он гэхэд бензинээр явдаг машин унахаа болино МИX 2015.11.06 5868
219 "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.11.12 6383
218 Hэг сая гаруй долларыг Солонгост буцаан өгчээ МИX 2015.11.12 6990
217 “Чингис хаан” одонг хүртсэн эрхмүүд МИX 2015.11.12 5717