Хан мөрөн дээгүүр тавигдсан 31 дэх гүүр 12 сард нээгдэнэ
2014.09.16 16:43
Солонгос улсын Сөүл хот дундуур урсаж буй Хан мөрөн дээгүүр нийтдээ 30 гүүр байдаг бөгөөд автомашин, метро, явган зорчигчдод зориулсан гүүрийн тоо , ирэх 12 сард 1-ээр нэмэгдэн 31 болох гэж байна.
Кангдунгү болон Кёнгиду, Күри дүүргийг холбосон энэхүү гүүрийг 2006 оны 4 сард шавыг нь тавин ажлаа эхэлсэн бол өнөөдрийн байдлаар нийт ажлын 91%-ийг хийж гүйцэтгээд байна. Урт нь 1 км 133 метр, 22-24 метр өргөн , 4-6 замын урсгалтай гүүр , өмнө нь
30∼40 минут явж хүрэх замыг ердөө 10 минутад багтан хүргэх хэмжээнд товчилж байгаа ба гүүрнээс салах туслах замууд нь бүгд төв зам руу нийлж байхаар баригдсан байна.