Солонгос Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн худалдан авсан загварын гутал эрэлттэй байна
2015.09.25 11:10
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнгөрсөн долооны өдөр өөрийн төрсөн нутаг болох Тэгү хотод айлчилсан юм.
Тэрээр энэ үедээ уламжлалт захаар зочлохдоо Солонгос улсад үйлдвэрлэсэн 50-60-н настнуудад зориулсан 38-н мянган воны үнэтэй, хар өнгөтэй гутал худалдан авсан юм.
Энэ тухай гутлын дэлгүүрийн худалдагч хэлэхдээ "Ерөнхийлөгч Пак Гын Хе манай дэлгүүрээс гутал худалдаж авсан мэдээ тархсан даруй түүнтэй адил загварын гутал авах эмэгтэйчүүдийн тоо их болсон. Манайд байсан 60-н хос гутал хэдхэн хоногийн дотор худалдагдаж дууссан. Гэвч тэд ийм загварын гутал авмаар байна гэсэн хүсэлт тавьсаар байна" гэж хэлжээ.
Тэрээр худалдан авсан гутлаа эдүгээ хэд хэдэн үйл ажиллагаанд оролцохдоо өмссөн байна.
Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн хувцас өмсдөг гэдгээрээ алдартай юм. Тэрээр дээрх байдлаар энгэрийн зүүлт, нүдний шил, түрийвч зэрэг зүйлсийг худалдан авч байсан ба тухай бүр дээрх бүтээгдэхүүнүүдийг худалдан авах иргэдийн тоо их болж байсан юм.