메뉴 건너뛰기


СӨҮЛ. /ВВС/. Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2030 он гэхэд 90-ээс давна гэж судлаачид таамаглаж байна. Энэ нь дундаж нас 90-ээс давсан анхны тохиолдол болох аж.

Их Британийн “Imperial College London” их сургууль болон ДЭМБ-ын судлаачид аж үйлдвэр өндөр хөгжсөн 35 улсын ард иргэдийн дундаж наслалтад дүн шинжилгээ хийжээ.

Судлаачдын үзэж байгаагаар, 2030 оноос хүн төрөлхтөн илүү урт насалдаг болох бөгөөд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү дэлхийн ихэнх улс оронд бараг арилах аж.

Үүнтэй холбоотойгоор өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмж болон асаргаа сувилгаа нь хамгийн тулгамдсан асуудал болох төлөвтэй байна гэж судлаачид онцлон тэмдэглэжээ.

“Өмнөд Солонгос маш зөв тогтолцоотой байна” гэж судалгааны багийн ахлагч, профессор Мажид Эззати хэлэв. Түүний ярьснаар, тус улсад хүн бүр эрх тэгш, улс орны хэрэгжүүлж буй бодлогууд нь ард түмэндээ үр өгөөжтэй, боловсрол болон хоол хүнс зэрэг нь хүн бүрт хүртээмжтэй байна.

Мөн хүн амын дунд тархсан цусны даралт ихсэх өвчин болон илүүдэл жинтэй хүмүүсийн тоогоор дэлхийд хамгийн хойгуур бичигдэж байна.

Одоогоор Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 84.6 жил байгаа бол эрэгтэйчүүдийнх 78 жил байна.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
216 Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн худалдан авсан загварын гутал эрэлттэй байна МИX 2015.09.25 15182
215 БНСУ-ын иргэн ПАК хулгай хийжээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт file МИX 2017.01.19 15117
214 Өмнөд Солонгос Умард Солонгост хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.09 15040
213 Ким Жөн Уныг түлхэн зайлуулах зорилгоор тусгай бригад байгуулна file 뉴스 2017.01.05 14989
212 Пак Гын Хэ хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ file МИX 2016.11.29 14933
211 КЁНСАННАМДУ МУЖТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИ НУТАГШУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА МИX 2017.11.01 14902
210 Хойд Солонгосын “чих зөөлөрсөн үү”? [1] file МИX 2015.01.20 14899
209 ЧЭЖҮД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААРААРАЙ МИX 2016.04.11 14837
208 Хан мөрөн дээгүүр тавигдсан 31 дэх гүүр 12 сард нээгдэнэ МИX 2014.09.16 14829
207 Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав file МИX 2016.11.28 14774
206 Пак Гын Хэгийн эцгийн төрсөн гэрт гал тавьж шатаасан хэрэг гарсан байна. file МИX 2016.12.02 14649
205 Хоёр Солонгосын цэргүүд 10 минутын турш буудалцжээ file МИX 2014.10.20 14621
204 Солонгосын Залуучууд сонгууль бол нийтээрээ эдлэх ёстой эрх file МИX 2016.03.29 14562
203 Японы визтэй иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө виз авдаг боллоо file МИX 2016.04.27 14561
202 БНСУ-ын ЭСЯ монголчуудад визний хөнгөлөлт үзүүлэхээр шийджээ МИX 2016.02.03 14554
201 Умард Солонгост өөр арга хэмжээ авахыг Пак уриаллаа МИX 2016.01.13 14514
200 Ерөнхийлөгчид таалагддаггүй урлагийнхныг хар жагсаалтад оруулж байсан Өмнөд Солонгосын сайдыг баривчилжээ file МИX 2017.01.25 14326
199 АНУ-ын цэргүүдийг Солонгосын хойгт байрлуулах асуудлыг хэлэлцэж байна file МИX 2016.01.07 14152
198 Гадаадад байгаа Mонголчуудын хөрөнгө оруулалт file МИX 2016.01.18 13900
197 Солонгос-АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхэллээ file МИX 2016.11.30 13853