메뉴 건너뛰기


Хойд Солонгос дахин дөрвөн баллистик пуужин хөөргөсний гурав нь Японы эдийн засгийн тусгай бүсэд буюу Япон улсын эзэмшлийн бүс нутагт унасан болохыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн байна.

БНСУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Квон Ки Жүүний мэдээлснээр
Хойд Солонгосын зүгээс хэд хэдэн пуужин хөөргөсөн нь 1000 км орчим зайг туулсан гэнэ.

Пуужингуудыг Хойд Солонгосын хойд Пёнъян мужийн Тонгчанри станцаас хөөргөсөн ба эдгээр пуужингууд нь Японы тэнгист унасан хэмээн Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамнаас мэдэгдсэн юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Хван Кё Ан дээрх үйл явдалтай холбоотойгоор  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан байна.

Хойд Солонгосын зүгээс баллистик пуужин хөөргөсөн явдал нь БНСУ болон АНУ цэргийн хамтарсан сургуулилт хийж байгаатай холбоотой аж. Хойд Солонгосын засгийн газар үндэсний KCNA мэдээллийн агентлагаараа дамжуулан, “АНУ-ын империалистууд болон тэдний утсан хүүхэлдэй болох Өмнөд Солонгос нийлж БНАСАУ-ын эсрэг цөмийн аюултай цэргийн сургуулилт хийж байгаа учраас манай улсын арми үүний эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авах болно” гэж мэдээлсэн байна.

Өнгөрсөн жил БНСУ болон АНУ-ын хамтарсан сургуулилтын үеэр Хойд Солонгос богино болон дундаж зайны хэд хэдэн баллистик пуужинг хөөргөсөн ба эдгээр пуужиндаа цөмийн толгой байрлуулах болно хэмээн мэдэгдэж байсан билээ.

Түүнчлэн Өмнөд Солонгосын зүгээс Хойд Солонгосоос оргон ирэгсдэд өгөх шагналын хэмжээгээ дөрөв дахин нэмсэн явдал ч мөн үүнд нөлөөлсөн байж болзошгүй аж.

Өнгөрсөн сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д албан ёсны айлчлал хийж байх үеэр Хойд Солонгос туршилтаар дундаж зай туулах, шинэ загварын баллистик пуужингаа хөөргөсөн нь Японы тэнгист унахаасаа өмнө 500 км зайг туулсан билээ.

Хойд Солонгосын үндэсний мэдээллийн агентлагаас мэдээлж байгаагаар тус улсын удирдагч Ким Жон Ун пуужин хөөргөх ажиллагааг биечлэн хянасан аж.

www.cnn.com

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
216 Солонгос улсад нэг км зайд тархах хүчин чадалтай утасгүй интернэт бүтээжээ МИX 2015.11.12 5884
215 Солонгос улсын Ерөнхий сайд, хамгаалалтад гарч байгаад бэртсэн 130 цагдааг эмнэлэгт эргэлээ МИX 2015.11.18 6584
214 WORLD KOREA GROUP ВИЗ ГАРГАж ӨГНӨ ХЭМЭЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ГЭВ МИX 2015.12.08 5929
213 Бан Ги Мүнийг Умард Солонгост айлчлуулах талаар хэлэлцэж байна МИX 2015.12.08 6486
212 Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү? МИX 2015.12.09 6049
211 Солонгос улс иргэдийнхээ сонгууль өгч эхлэх насыг 18 хэмээн тогтохоор хэлэлцэх төлөвтэй байна МИX 2015.12.18 6553
210 БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2015.12.18 6429
209 Өмнөд Солонгос авлигын хуулиа чангатгав МИX 2015.12.30 6440
208 "Lotte World Tower"-ийн барилгын ажил 123-р давхар хүрчээ МИX 2015.12.30 6669
207 Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан file МИX 2016.01.04 9281
206 БНАСАУ-тай хэлэлцээ хийхээр хараахан төлөвлөөгүй байна file МИX 2016.01.04 6411
205 Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулна file МИX 2016.01.04 6225
204 Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршжээ МИX 2016.01.06 21182
203 Солонгос улсын Ханами компанийн захирал ажилчиддаа нэг жилийн цалинг нь бонус болгож өгчээ МИX 2016.01.06 15288
202 Бан Ги Мүнд Ираны Элчин сайд захидал бичжээ МИX 2016.01.06 12966
201 Өмнөд Солонгос улсын шинжээчид Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэг туршсан гэхэд эргэлзэж байна МИX 2016.01.07 12976
200 АНУ-ын цэргүүдийг Солонгосын хойгт байрлуулах асуудлыг хэлэлцэж байна file МИX 2016.01.07 14152
199 Солонгос цөмийн туршилт хийсэн асуудлыг хэлэлцэнэ [2] file МИX 2016.01.13 23307
198 Солонгос дахь америк цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулав file МИX 2016.01.13 33931
197 Умард Солонгост өөр арга хэмжээ авахыг Пак уриаллаа МИX 2016.01.13 14514