메뉴 건너뛰기


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Инчеон хотын дарга Юү Жонбуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Залуучууд хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, Инчеон хотоос Инчеон хотын даргын нарийн бичиг Ли Сухун, Байгаль орчны газрын ерөнхий захирал Ли Санбум, Гадаад харилцааны хэлтсийн дарга Жан Бёнхун нар болон бусад албаныхан байлцав.

Уулзалтын эхэнд хотын дарга С.Батболд “Солонгос улсын гурав дахь том хот болох  Инчеоны дарга Юү Жонбуг тантай танилцаж байгаадаа баяртай байна. Монгол Улс, БНСУ-тай эртнээс гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа.  Улаанбаатар, Инчеон хотууд 2011 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш манай хоёр хотын харилцаа нийгмийн салбарт тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарт хөгжиж ирсэн. Инчеон хоттой 2017 онд Улаанбаатар хот дэд бүтэц, хот төлөвлөлт, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын хамтын ажиллагаа эрчимжүүлэх хүсэлтэй байна. Мөн Улаанбаатар хот “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ыг хотуудын ногоон хөгжлийн сэдвээр 3 жил дараалан зохион байгуулсан. Форумд Солонгос улсын Сөүл, Пусан зэрэг томоохон хотын төлөөлөл оролцдог. Цаашид Улаанбаатар хотын зохион байгуулдаг олон улсын арга хэмжээнүүдэд Инчеон хот өөрийн төлөөлөгчдийг оролцуулж байхыг хүсье” гэлээ.

Уулзалтын дараа Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харлцаатай болж буйг албан ёсоор зарлаад, хотын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурав.

БНСУ-ын Инчеон хотын дарга Юү Жонбуг “Энэ удаагийн айлчлалаар нэгдүгээрт, Инчеоны “Мөрөөдлийн төгөл”-ийн 10 жилийн ойг тохиолдуулан энэ төгөлдөө мод тарьна.  Хоёрдугаарт, зүрхний өвчтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийх, солонгост урьж эмлэх зэрэг эрүүл мэндийн салбарынхантайгаа хамтран сайн дурын ажил хийнэ. Гуравдугаарт, спортын салбарын хамтын ажиллагаагаа улам илүү хөгжүүлэх, олимпийн хороотой уулзах төлөвлөгөөтэй ирсэн. Мөн сайд нар болон Ерөнхийлөгчтэй уулзсан байгаа. Өнөөдөр манай хоёр хот ах дүүгийн харилцааг албан ёсоор байгуулснаар хотын  хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, илүү өргөн цар хүрээнд бодит үр дүнтэй маш олон арга хэмжээг цаашид хэрэгжүүлнэ гэж найдаж байгаа” хэмээн онцлов.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар Инчеон хотууд албан ёсоор ах дүүгийн харилцаатай болсон түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Бид цаашид бүс нутгийнхаа хэмжээнд хамтдаа хөгжиж, нийгэм эдийн засгийн олон салбарт эрх тэгш, харилцан ашигтай, өргөн дэлгэр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр хотын хамтын ажиллагааг өргөн дэлгэр болгохоор ирсэн Инчеон хотын дарга Юү Жонбуг  болон хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд дахин талархал илэрхийлье” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

인천시 올란바타르시 

재한몽골인협회뉴스 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
216 Сонсголын бэрхшээлтэй жолоочийг цагдаа буудан хөнөөснийг мөрдөн шалгаж байна МИX 2016.08.25 5503
215 Шуудангийн илгээмж гаалийн татваргүй боллоо file МИX 2015.01.18 5535
214 Японд "Galaxy Note 7” дэлбэрчээ МИX 2016.10.23 5597
213 Хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад бэлэн болжээ МИX 2015.10.19 5630
212 БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПАК ГЫН ХЭ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ file МИX 2016.07.05 5643
211 БНСУ-ын иргэн амиа хорлосон хэрэг гарчээ МИX 2016.04.26 5694
210 “Чингис хаан” одонг хүртсэн эрхмүүд МИX 2015.11.12 5717
209 Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” МИX 2016.04.08 5767
208 Монгол иргэн “Korean Air” компанийг БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд шалгуулна МИX 2015.10.23 5776
207 ӨНӨӨДӨР ХОЁР СОЛОНГОСЫН ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮД УУЛЗАЛДАНА МИX 2015.10.20 5796
206 сэрэмжлүүлэг "Тэгбэ ажил". file МИX 2017.11.13 5803
205 СӨҮЛ БАЛЛИСТИК ПУУЖИНД ЯМАР Ч ЖИНТЭЙ ЦӨМИЙН ЦЭНЭГТ ХОШУУ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО МИX 2017.11.08 5813
204 Ж.Довчинсүрэн: Төр засаг амжилт гаргасан үсчин, гоо сайханчдаа шоовдорлож байна МИX 2016.04.11 5824
203 КИМЧИ ЦУСНЫ ДАРАЛТЫГ ИХЭСГЭДЭГГҮЙ file МИX 2017.06.21 5828
202 2050 он гэхэд бензинээр явдаг машин унахаа болино МИX 2015.11.06 5868
201 Солонгост дахин MERS вирусын халдвар гарчээ МИX 2015.10.14 5876
200 "Самсунг Си энд Ти" компанийн гүйлгээний хуулгыг анх удаа дэлгэж байна МИX 2016.05.30 5877
199 Солонгос улсад нэг км зайд тархах хүчин чадалтай утасгүй интернэт бүтээжээ МИX 2015.11.12 5884
198 Ямар илгээмжийг татвараас чөлөөлөх вэ? file МИX 2015.01.18 5888
197 WORLD KOREA GROUP ВИЗ ГАРГАж ӨГНӨ ХЭМЭЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ГЭВ МИX 2015.12.08 5929