메뉴 건너뛰기



ТОКИО. /Kyodo/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-эд зориулсан хөшөөг Бусан хот дахь Японы Ерөнхий консулын газрын өмнө байрлуулсантай холбоотойгоор Япон улс Өмнөд Солонгосоос Элчин сайдаа эгүүлэн татлаа.

Өмнөд Солонгосын боомт хот болох Бусанд өнгөрөгч оны сүүлчээр нэгэн иргэний нийгмийн байгууллагын босгосон уг хөшөө нь хоёр улсын хооронд зөрчил үүсгэсэн юм. Токио уг хөшөөг нэн даруй холдуулахыг шаардсаар байна.

said.jpg

Японы Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга хэлэхдээ “бид асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхийг Өмнөд Солонгосоос удаа дараа хүссэн боловч байдал өөрчлөгдсөнгүй. Үүний улмаас өнөөдөр бид ийм арга хэмжээ авахад хүрлээ” гэв.

Солонгос эмэгтэйн хөшөөг өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд Өмнөд Солонгосын олон нийтийн хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид Бусан хотын захиргааны зөвшөөрөлгүйгээр босгосон тул тухайн өдөр нь буулгажээ. Харин 30-ны өдөр хотын захиргаанаас зөвшөөрөл авсан олон нийтийн байгууллагуудын идэвхтнүүд уг хөшөөг Японы дипломат төлөөлөгчийн газрын байрны өмнө дахин босгосон байна.

“Зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр 2015 оны 12 дугаар сард хоёр тал тохиролцоонд хүрсний дараа Өмнөд Солонгосын Засгийн газар “Нэгтгэл, эдгээлтийн сан”-г байгуулсан билээ. Японы тал уг санд 10 сая доллар хандивласан байна.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
116 Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ file МИX 2017.01.11 13777
115 Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна file МИX 2017.01.11 22322
» Өмнөд Солонгост суугаа элчин сайдаа Япон улс эргүүлэн татжээ file МИX 2017.01.06 15488
113 Зүүдэндээ харсан тоогоор лото бөглөснөөр 3.9 сая хожжээ [1] 뉴스 2017.01.05 23672
112 Ким Жөн Уныг түлхэн зайлуулах зорилгоор тусгай бригад байгуулна file 뉴스 2017.01.05 14989
111 Солонгосын дипломатчид “хормойн донд” автжээ [1] file МИX 2017.01.04 39944
110 Солонгос эрчүүд яах гэж монгол эмэгтэйчүүдтэй гэрлэдэг вэ file МИX 2016.12.29 13745
109 Солонгос улсад (AI) шувууны томуу тархаж, устгагдсан тахиа нугасны тоо 25,000,000~аас хэтэрч байгаа ажээ [1] file МИX 2016.12.28 24804
108 Солонгост 20 сая орчим тахиа, нугасыг устгажээ file МИX 2016.12.21 16183
107 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй file МИX 2016.12.21 21890
106 Солонгосын намууд улс төрийн байдлыг тогтвортой байлгахаар тохиролцжээ [1] file МИX 2016.12.13 22784
105 Солонгост хэн хамгийн их орлоготой вэ? file МИX 2016.12.02 21562
104 Пак Гын Хэгийн эцгийн төрсөн гэрт гал тавьж шатаасан хэрэг гарсан байна. file МИX 2016.12.02 14649
103 Солонгос-АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхэллээ file МИX 2016.11.30 13853
102 Пак Гын Хэ хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ file МИX 2016.11.29 14933
101 Солонгосын прокурорууд дахин нэг хүнд яллах дүгнэлт үйлдэв file МИX 2016.11.28 13445
100 Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав file МИX 2016.11.28 14774
99 “Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийжээ file МИX 2016.11.23 5032
98 Солонгосын Хуульзүйн сайд болон Ерөнхийлөгчийн туслах огцрох хүсэлтээ гаргажээ file МИX 2016.11.23 4719
97 Cолонгост ерөнхийлөгчөө огцруулах 1сая хүний лаатай жагсаал болох болсоны шалтгаан юу байв? file МИX 2016.11.19 4858