메뉴 건너뛰기



ТОКИО. /Kyodo/. Дэлхийн II дайны үед Японы Эзэн хааны армийн цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу “зугаацуулагч эмэгтэйчүүд”-эд зориулсан хөшөөг Бусан хот дахь Японы Ерөнхий консулын газрын өмнө байрлуулсантай холбоотойгоор Япон улс Өмнөд Солонгосоос Элчин сайдаа эгүүлэн татлаа.

Өмнөд Солонгосын боомт хот болох Бусанд өнгөрөгч оны сүүлчээр нэгэн иргэний нийгмийн байгууллагын босгосон уг хөшөө нь хоёр улсын хооронд зөрчил үүсгэсэн юм. Токио уг хөшөөг нэн даруй холдуулахыг шаардсаар байна.

said.jpg

Японы Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга хэлэхдээ “бид асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхийг Өмнөд Солонгосоос удаа дараа хүссэн боловч байдал өөрчлөгдсөнгүй. Үүний улмаас өнөөдөр бид ийм арга хэмжээ авахад хүрлээ” гэв.

Солонгос эмэгтэйн хөшөөг өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд Өмнөд Солонгосын олон нийтийн хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид Бусан хотын захиргааны зөвшөөрөлгүйгээр босгосон тул тухайн өдөр нь буулгажээ. Харин 30-ны өдөр хотын захиргаанаас зөвшөөрөл авсан олон нийтийн байгууллагуудын идэвхтнүүд уг хөшөөг Японы дипломат төлөөлөгчийн газрын байрны өмнө дахин босгосон байна.

“Зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр 2015 оны 12 дугаар сард хоёр тал тохиролцоонд хүрсний дараа Өмнөд Солонгосын Засгийн газар “Нэгтгэл, эдгээлтийн сан”-г байгуулсан билээ. Японы тал уг санд 10 сая доллар хандивласан байна.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
196 Хулгай хийсэн Монголын хоёр иргэнд 1-2 жилийн ял оногдууллаа МИX 2016.01.15 15195
195 Чежү аралд аялалаар ирсэн 59-н жуулчин зугатаажээ МИX 2016.01.18 6622
194 Гадаадад байгаа Mонголчуудын хөрөнгө оруулалт file МИX 2016.01.18 13900
193 Солонгос улсад энэ жилийн Цагаан сарын ширээг засахад 257-н мянган вон шаардагдана МИX 2016.01.21 7165
192 Вьетнамын иргэд хууль бусаар хил нэвтэрсэнээс болж баривчилгаа шалгалт ширүүслээ МИX 2016.02.02 6438
191 БНСУ-ын ЭСЯ монголчуудад визний хөнгөлөлт үзүүлэхээр шийджээ МИX 2016.02.03 14554
190 БНСУ гадаадын орнуудаас авах гэрээт ажилчдын тоог 40% хүртэл нэмэгдүүлнэ [1] МИX 2016.02.21 22942
189 БНСУ Швейцарийн банкинд хадгаламжтай иргэдийн мэдээллийг тухай бүр авч байхаар болжээ МИX 2016.02.21 15324
188 БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file МИX 2016.02.26 20592
187 Өмнөд Солонгос Умард Солонгост хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.09 15040
186 Дугуй хулгайлдаг Монгол залууст Солонгос улсын цагаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ МИX 2016.03.09 15288
185 СкайМонгол баг ИннерСөркл багийг 5:3 онооны харьцаагаар хожлоо. МИX 2016.03.15 37497
184 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
183 Өмнөд Солонгосын мэдээллийг Монголын компани няцаав [2] file МИX 2016.03.28 37498
182 Өмнөд Солонгос, Монгол эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо file МИX 2016.03.28 25142
181 Солонгосын Залуучууд сонгууль бол нийтээрээ эдлэх ёстой эрх file МИX 2016.03.29 14562
180 Өмнөд Солонгосын компани Монголын компанитай гэрээ байгууллаа МИX 2016.04.05 23056
179 БНСУ хууль бус гадаадын ажилчдын тоог багасгахаар төлөвлөжээ МИX 2016.04.05 34919
178 Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” МИX 2016.04.08 5767
177 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх МИX 2016.04.11 24873