메뉴 건너뛰기



ВАШИНГТОН./Reuters/.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Кё Ан нар Умард Солонгосын эсрэг хамтын батлан хамгаалах хүчээ бэхжүүлэхээр тохиролцжээ.

tramp.jpg

Д.Трамп тангараг өргөснөөсөө хойш анх удаагаа Өмнөд Солонгосын удирдагчтай утсаар ярьсан байна.

Цагаан ордны мэдэгдсэнээр, тэд өчигдөр 30 минутын хугацаанд утсаар ярилцжээ.

Д.Трамп хэлэхдээ “манай улс Өмнөд Солонгосыг цаашид ч хамгаалсаар байх болно” гэжээ.

Харин Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгдэхдээ “хэрвээ Умард Солонгос дахин өдөөн хатгасан үйлдэл хийвэл хатуу хариу арга хэмжээ авах хэрэгтэй гэж Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван онцлон тэмдэглэсэн” гэв. Хариуд нь Д.Трамп хэлэхдээ “АНУ хэзээд Өмнөд Солонгосын талд “100 хувь” байх болно” гэсэн байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттисын Өмнөд Солонгост хийх айлчлал энэ долоо хоногийн пүрэв гарагт эхэлнэ.

Тэрбээр айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хан Мин Кутай уулзаж, яриа хэлэлцээ хийх аж.

Ажиглагчдын үзэж байгаагаар, Умард Солонгос цөмийн болон пуужингийн технологио улам боловсронгуй болгож байгаатай холбоотойгоор хэрхэн хариу арга хэмжээ авах асуудлыг талууд хэлэлцэх төлөвтэй байна.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
196 Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ file МИX 2017.01.11 13777
195 Солонгос эрчүүд яах гэж монгол эмэгтэйчүүдтэй гэрлэдэг вэ file МИX 2016.12.29 13745
194 Солонгосын прокурорууд дахин нэг хүнд яллах дүгнэлт үйлдэв file МИX 2016.11.28 13445
193 Солонгос эмч нар монгол хүүхдүүдэд мэс засал хийв file МИX 2016.04.18 13347
192 Өмнөд Солонгос улсын шинжээчид Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэг туршсан гэхэд эргэлзэж байна МИX 2016.01.07 12976
191 Бан Ги Мүнд Ираны Элчин сайд захидал бичжээ МИX 2016.01.06 12966
190 Умард Солонгос цөмийн тав дахь туршилт явуулахаар төлөвлөж байна file МИX 2016.04.18 12930
189 Өмнөд Солонгосын ажилгүйчүүдийн тоо 1 саяас давжээ file МИX 2017.01.11 11866
188 АНУ-ӨМНӨД СОЛОНГОС ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХЭЭ БОЛИХООС НААШ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ [1] МИX 2017.11.20 11420
187 Трамп, Ким Чен Ун хэн нь “Оны хүн”-ээр тодрох вэ МИX 2017.12.07 10905
186 Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурлыг телевизээр шууд дамжуулна. МИX 2018.04.03 10295
185 хууль бусаар ажилладаг иргэдийн тоог бууруулах арга хэмжээг эрчимжүүлнэ МИX 2018.01.08 10239
184 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ МИX 2018.04.27 9655
183 Жэжү арлын ЦГ: “Хууль бус цагаач иргэдийг харвал мэдэгдэнэ үү” МИX 2018.05.09 9538
182 Ш.АБЭ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА МИX 2018.03.13 9450
181 Ким дарга нисэхээс айдаг уу? file МИX 2018.04.27 9428
180 Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан file МИX 2016.01.04 9277
179 Солонгос улс 2015 оны турш гадаадын хууль бус иргэдийн дунд эрчимжүүлсэн шалгалтыг хийнэ МИX 2015.02.05 8681
178 Хятадууд Солонгост газар авах нь ихэсчээ file МИX 2015.02.16 8524
177 Улаанбаатар- Сөүл чиглэлийн зорчигчдийн анхааралд file МИX 2014.04.21 8435